Унших явц:

CRO д 6 юуг ойлгож оруулж болохгүй вэ? Б/1

CRO буюу хөрвүүлэх хурдыг оновчлох

Огноо 12/03/2021

CRO бол A/B тест биш

А/В тест нь бизнесүүдийн хамгийн их хэрэглэдэг арга болсон. Орчин үед CRO аргад A/B тестийг түгээмэл ашигладаг болсон. Ингэснээр сүүлийн үеийн шинэхэн маркетерууд А/B тестийг хөрвүүлэлтийн хурдтай андуурах тохиолдол байдаг. Гэхдээ үр дүн нь өөр өөр зүйлийг харуулдаг учраас CRO бол А/В тест биш юм…

…А/В тест бол CRO буюу хөрвүүлэлтийн хурдын нэг арга юм. Тодруулбал: Хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь таны вэбсайтаас хамгийн их хөрвүүлэлт хийх хэрэгсэл, арга техникийг ашиглах явдал юм. Нөгөө талаас туршилт нь эдгээр хэрэгсэл, техникийг үнэлэх, баталгаажуулах явдал юм. Жишээлбэл: хуучинсаг арга барилтай cloudsponge

… маш оновчтой шинэчлэсэн жишээ юм. Тэд A/B тест биш CRO ашигласны үр дүн юм. Ингэж шинэ дизайн нь 33% иар хөрвүүлэлтийн хурд нь өссөн байна. Хөрвүүлэх хурдыг оновчлох гэдгийг тайлбарлавал шинэ дизайн нь хэрэглэгчдийн оролцоо, хөрвүүлэлтийг сайжруулахад тусладаг, тодорхой онцлог, элементүүдийг авчирдаг. А/В тест нь вэбсайтын хоёр хувилбарыг туршиж үзэхээс гадна хоёр өөр гарчгийг туршиж үзэх, аль нь илүү сайн ажиллаж байгааг харах боломж юм. Магадгүй товчлуурын текстийг турших тухай байж болох юм…

…эсвэл товчлуурын өнгийг сольж турших ч байж болно. Хамгийн сайн жишээнүүд simсity борлуулалт мөн Hubspot -н нүүр хуудасны жишээ байдаг. Товчлуурын ногоон товчлуурыг өөр өнгөтэй байлгаж туршиж үзээд улаан товчлуур 21% иар илүү ялсан учраас та аливаа зүйлд үйлдэлд уриалан дуудсан товчлуурыг улаанаар хийх нь илүү оновчтой гэх мэт олон зүйлд энэ хувилбарыг ашиглахыг зөвлөж байна.

CRO бол хөрвүүлэх газардуулах хуудсыг оновчлох биш

Өөр нэг андуурал бол буух /газардуулах хуудсыг оновчлохтой андуурах тохиолдол байдаг. CRO болон газардуулах хуудас нь хоюулаа хөрвүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой байдаг боловч зорилго нь өөр өөр байдаг. А/В тестийн адил газардуулах хуудас нь хөрвүүлэх хурдыг оновчтой болгож нэмэгдүүлэх зөвхөн нэг хэсэг нь юм. Хөрвүүлэх хурдыг оновчлох нь интернетийн орчинд өргөн хүрээнд хийгддэг интернет маркетингийн арга юм харин газардуулах хуудас нь зөвхөн вэбсайтын хүрээнд ажилладаг екоммерс маркетинг учраас хөрвүүлэх хурдны оновчлолыг хэзээ ч газардуулах хуудастай андуурч болохгүй.

CRO нь таны эцсийн зорилго биш

Хөрвүүлэлтийг оновчтой болгохдоо хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь эцсийн үр дүн биш юм… … эцсийн зорилго юм. Харин CRO нь бизнесээ өргөжүүлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, илүү их мөнгө олох хэрэгсэл гэж ойлгохыг хүсч байна. энэ бол эцсийн зорилго байж болох талтай. Тэгэхээр эцсийн зорилго гэж юу вэ? эндээс илүү та дэлгэрэнгүй мэдээлэл судлаарай. Орлого, ингээд л болоо. хөрвүүлэлтийн хурдыг оновчтой болгох шалтгаан нь орлогоо нэмэгдүүлэх явдал юм. Хөрвүүлэлтийн хурдыг оновчлохоос хөрвүүлэх хүртэл явагдах ба… …эцсийн дүндээ борлуулалтад нэмэгдүүлэх орлогоо нэмэгдүүлэх байдлаар үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл оновчлол бол очих газар биш харин аялал юм.

CRO нь нэг удаагийн зүйл биш

Хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь бизнесээ автоматжуулаад орхичихдог маркетингийн стратегитай адилхан биш юм шүү… …харин хөрвүүлэх хурдыг оновчлох нь тасралтгүй үйл явц юм. Байнгийн тасралтгүй, үргэлж сайжруулах хэрэгтэй байдаг. Үүнийг анхнаас нь та мэддэг байх нь тун чухал.

CRO таамаглал дээр суурилдаггүй

Хөрвүүлэлтийн хурдыг оновчтой болгох нь ойлгох, онцгойлсон, хэрэглэгчдийн хүсэлтийг анхаарч, анализыг үзэх хэрэгтэй. Өөрийн вэбсайтын анализ, хэрэглэгчийн хүсэлтийн мэдэх нь хэцүү байх албагүй… …та truconversion тай байхад энэ тийм ч хэцүү биш. Анхааруулан хэлэхэд таамаглал дээр тулгуурлан хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь буруу үр дүнд хүргэх аюултай. Харин дата өгөгдөлд тулгуурласан байх ёстой. үр дүнд ёстой бол хүн бүрийн хийдэг зүйлийг хийж болохгүй бөгөөд вэбсайтын хэрэглэгчид хэн бэ? тэдэнд юу хамгийн сайн тохирдог болохыг өгөгдлөөр дамжуулан олж мэдэх ёстой байдаг юм.

CRO буюу хөрвүүлэх хурдыг оновчлох
CRO буюу хөрвүүлэх хурдыг оновчлох

CRO нь сайт руу илүү олон хүмүүсийг сайт руу татах тухай биш юм

Хэрвээ та онлайн бизнес эрхэлдэг бол дараах аргууд танд хэрэг болох нь гарцаагүй.

  • Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүмүүсийн урсгалыг нэмэгдүүлэх
  • одоо байгаа хүмүүсийн урсгалыг ашиглан вэбсайт дээрх борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд сайжруулах
  • Хөрвүүлэлтийн хурдыг оновчлох

нэмэлт материал .

Хөрвүүлэх хурдыг оновчлох нь борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүмүүсийн бүртгэлийг маягтаар дамжуулан авах гэж ажилладаггүй. Харин хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь илүү их орлого олох, одоо байгаа орлогоо нэмэгдүүлэхийн тулд одоогийн хүмүүсийн урсгалаасаа илүү их нэхэмжлэх авах тухай юм. Өөрөөр хэлбэл хамгийн их ашиг олох тухай болохоос илүү их урсгалыг татах тухай биш юм. тэгэхээр одоо байгаа хэрэглэгчдийг хөрвүүлэх тухай юм. Оролцоог чанаржуулах тухай гэж хэлэхэд ч болно. хөрвүүлэх хурдыг оновчлох нь хэрэглэгчийг шинээр олох зардал гаргахаас илүү хэмнэлттэй.

Дүгнэлт:

Үнэнийг хэлэхэд, та хөрвүүлэлтийг хурдыг оновчлохгүй бол орлого, мөнгөнөөсөө татгалзаж байна гэж л бодох хэрэгтэй… …та вэбсайтын хүмүүсийн урсгалыг нэмэгдүүлэхгүйгээр вэбсайтаа илүү их ашиглаж орлого нэмэгдүүлэх боломжтой.

Нэмэлтээр: Та үүнийг хийхгүй байж болно, гэхдээ таны өрсөлдөгч үүнийг хэзээ нэгэн цагт хийх л болно. Тэгэхээр та хөрвүүлэх хурдыг оновчлох аргуудыг ашиглаарай. Хэрвээ та хөрвүүлэх аргуудыг оновчлох тухай илүү их дэлгэрэнгүй олж мэдэхийг хүсвэл энд дарж суралцаарай. Мөн та хөрвүүлэх хурдыг оновчлох тухай асуух зүйл байвал комментоор асуултаа тавьж дэлгэрэнгүй мэдээллээрэй.

Нийтэлсэн Admin

Төстэй блог

Вэбсайтаа Google analytics холбох шалгарсан 1 арга Б/7

Вэбсайт Google analytics гэж юу вэ? Хэрэв таны вэбсайт Goolge analytics холбогдоогүй бол та өөрийн бизнесийн хамгийн чухал үнэ цэнэтэй мэдээллийг алдаж байна гэж ойлгож болно. Тиймээс та Google Analytics вэбсайтаа холбож сурах хэрэгтэй. Google Analytics вэбсайтдаа...

Вэбсайтдаа SSL ашиглах Б/5

Мэргэжлийн зөвлөгөө: Хэрэв таны вэбсайт SSL сертификат ашигладаггүй бол SSL сертификат суулгахыг зөвлөж байна. Учир нь таны вэбсайтыг болон таны вэбсайтаар зочлогсдын аюулгүй байдал болон бүх мэдээллийг найдвартай хамгаалдаг. Энэ нь танд болон таны хэрэглэгч аль аль...

canonicalization хэрхэн тохируулах вэ? Б/4

Хэрэв таны вэбсайт www тай болон www гүй үед өөр өөр вэбсайт руу чиглүүлэгдэж байвал та янз бүрийн аргаар засварлах боломжтой. Гэхдээ нийтлэг wordpress дотроо холбоосоо засах боломжтой. энэ нь бусад аргатай яг ижил учир танд аль нь хялбар арга байна түүнийгээ...

0 Comments

Submit a Comment

Your email address will not be published.

error: Баярлалаа,