Үнэгүй SEO залгаас ашиглан
оновчлол хийх 12 алхам
Та вэбсайттай бол энэ танд
хамгийн чухал сэдэв гэдэгт эргэлзэхгүй байна
Та өөрийн вэбсайтын урсгал болон бусад бүх зүйлийг тогтвортой өсөлттэй байлгахын хүсвэл вэбсайт дээрээ байнгын үнэлгээ хийж үнэлгээгээ баталгаажуулж байгаарай. Гэхдээ хэрхэн үнэлж, баталгаажуулах вэ гэж бодож байвал та хайлтын системийн оновчлолыг ашиглахыг зөвлөж байна. Энэ нь хамгийн хялбар арга зам юм. SEO буюу хайлтын системийн оновчлол хийлгэхэд олон долоо хоног болохгүй ч хэдэн өдөр зарцуулагдах бөгөөд аудит хийх мэргэжлийн хүмүүст өндөр төлбөр төлөх нь гарцаагүй болдог. Гэхдээ өнөөдөр цахим орчинд бүх зүйлийг дэвшилтэт аргаар бас төлбөргүй хийж гүйцэтгэх арга зөндөө байдаг болсон. Тэгэхээр энэ удаагийн блогоор та үнэ төлбөргүйгээр SEO хийж суралцах болно.
Хайлтын системийн оновчлол SEO аудит гэж юу вэ?
Хайлтын системийн оновчтой болгох нь тийм ч хялбар биш бас төвөгтэй ажилд тооцогддог. Учир нь та өөрийн вэбсайтын контентоос эхлээд технологиудаа SEO хайлтын системийн оновчлолын эрэмблэх ёстой алгоритмуудад заавал нийцүүлэх шаардлагатай байдаг. Хэдийгээр та google дэх шаардлагуудыг бүгдийг нь хийж чадах ч таны вэбсайтын өсөлтийг дэмждэг нэг л зүйлийг буруу хийх магадлал хамгийн өндөр байдаг. Хайлтын системийн оновчлолын аудит гэдэг нь таны вэбсайтад урсгал үүсгэх чадварт нөлөөлж байгаа бүх хүчин зүйлсийг нэг бүрчлэн сайтар шалгаж, дараа нь тохируулга хийдэг үйл явц юм. SEO аудитыг тогтмол хийснээр таны вэбсайтын хайлтын системийн оновчлолд нөлөөлж, вэбсайт чинь таны зорилгын дагуу ажиллаж, хайлтын систем оновчлол урсгалыг бий болгож, үргэлжлүүлэн үүсгэсээр байдаг.
Яагаад SEO буюу хайлтын системийн аудит хийх шаардлагатай вэ?
Инженерийн салбарт энэ үг түгээмэл байдаг ч бизнесүүд үүнийг түгээмэл ашигладаг болсон.
Үүнтэй яг ижил философи хайлтын системийн оновчлолд үйлчилдэг. Та өөрийн SEO – г ажиллаж байгааг хянах ямар ч арга байхгүй бол ажиллаж байгааг нь яаж ч мэдэх вэ?
Та өөрийн вэбсайтыг суурь үзүүлэлтүүдээс үүнийг эхлэхээс өөр аргагүй. Тэгэхээр SEO аудит хийх нь таны вэбсайтын үйл ажиллагааг зохих байх түвшинд хүргэхээс гадна танд хэрэгцээтэй мэдээллүүдийг өгч чаддаг.
ХСО буюу SEO аудитыг болон гүйцэтгэлийг хэрхэн хийх вэ?
Өмнө нь хэлсэнчилэн SEO нь маш олон зүйлүүдээс бүрддэг төвөгтэй процесс юм. Гэхдээ эдгээрээс заримыг нь та гараар хийж болох ч дэвшилтэт хэрэгсэл ашигласнаар төвөгтэй байдлуудыг хялбарчилж, цаг хугацаагаа хэмнэж болдог. Бидний хувьд Rankmath plugin ашигладаг бөгөөд танд зориулан бага сага зүйлийг тайлбарлаж өгөх болно. Таны хувьд бусад төрлийн хэрэгслүүдийг ашигладаг бол та өөрийнхөө аргаар илүү сайнаар хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Та аудит хийхийн тулд Rank Math > SEO Analysis дарж орсноор мэдэх болно.
Та wordpress ашигладаггүй, эсвэл вэбсайт дээрээ rankmath plugin ашигладаггүй бол онлайн анализыг ашиглахыг зөвлөж байна. Хувилбар 2 Одоо гол агуулга руугаа орцгооё.
Хэрвээ таны вэбсайт дан URL хаяг ашигладаг эсэхийг шалгах хэрэгтэй
Та вэбсайтаа хэрхэн тохируулснаас шалтгаалан таны вэбсайт https://www.grow.mn www.grow.mn болон grow.mn гэсэн холбоосуудын аль алинаар нь гэхдээ өөр өөр баазад буюу өөр сайт руу хандуулах боломжтой гэсэн үг. Эсвэл эсрэгээрээ. Энэ маш чухал. учир нь холбоос бүрээр Google таны вэбсайтыг индексжүүлдэг учир таны вэбсайтын өгөгдөл тус бүр контентын давхардал үүсгэж болзошгүй. Тиймээс үүнийг бид шалгаж мэдэх хэрэгтэй.

Хэрэв та Rankmath plugin ашигладаг бол таны вэбсайт дээрх бүх л аудитыг хийж өгнө. Аудитын үр дүнд та хайлтын системийн SEO оновчлолоо сайжруулах бүх төрлийн мэдээллээр бүрэн хангагдах болно. Энэ бол маш чухал.
Та гараараа шалгаж үзэхийг хүсч байгаа бол www болон www – гүй байдлаар өөрийнхөө вэбсайтыг дуудуулж үзээрэй. Энэ бүхний эцэст та нэг сайт руу дуудуулж байна уу эсвэл өөр вэбсайт руу дуудуулж байна уу гэдгийг шалгаад үзчихэж болно. Хэрэв холбоосонд асуудал байвал та зөв тохируулгыг дахин эхнээс нь хийгээрэй.
Вэбсайтаа SSL ашиглаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй
Secure Socket Layer буюу SSL ыг вэбсайтдаа суулгасны дараа хэрэглэгч болон таны хоорондын харилцааг бүгдийг нь шифрлэж, бусдад, хакеруудад мэдээллээ алдах зэргээс хамгаалдаг. Энэ нь ихэвчлэн төлбөрийн системтэй вэбсайтуудад нэн чухал.
SSL нь зөвхөн аюулгүй байдлын давуу талыг олгохоос гадна Google болон бусад бүх хайлтын системүүд зөв тохируулсан SSL сертификатын ач холбогдлыг үнэлж вэбсайтын зэрэглэлийг тогтоох хүчин зүйлдээ /ranking factor/ оруулдаг болсон.
Rankmath нь таны вэбсайтад аудит хийхдээ тайландаа SSL төлөвийг харуулдаг.

Та SSL ийг шалгах хялбархан аргыг ашиглаж болно. Та google chrome дээр таны вэбсайтын холбоосын урд талд цоожтой бас http + s үсэгтэй байвал SSL тэй, харин цоожгүй байвал SSL мөн http байвал хамгаалалтгүй байна гэж таньж болно. Зураг дээрээс илүү дэлгэрэнгүй хараарай.

SSL ашигладаггүй эндээс дэлгэрэнгүй мэдээллийг аваарай
WordPress харагдах байдлын тохиргоог шалгах хэрэгтэй
Та өөрийн вэбсайтыг хөгжүүлж байх явцдаа хайлтын системийн оновчилгоонд CRAWL болон индекст хамруулахгүй байх боломжтой. Энэ нь элдэв буруу зүйлээр таны вэбсайтын эрэмбэ унах тохиолдол байдаг. Хэрэв та wordpress ашигладаг бол энэ тохиромжгүй зүйлээс зайлсхийх боломжтой. Та үүнийг wordpress setting->Reading хэсэгт тохируулж өгөх боломжтой.

Та энэ Discourage search engines from indexing this site урд талын дөрвөлжинг бөглөж идэвхижүүлээрэй.
Харин таны вэбсайт бэлэн болсон үед энэ тохиргоог цуцлахаа мартаж болохгүй шүү.

WordPress дотроо permalink бүтцийг тохиргоог шалгах хэрэгтэй
Permalink буюу тогтмол холбоосын бүтэц нь таны wordpress дээрх үүсгэсэн блог, хуудас зэргийн URL холбоосыг хэрхэн үүсгэхийг тодорхойлдог. Таны хувьд вэбсайтын байнгын холбоосын бүтцийг сонгохдоо хоёр зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй.
- URL буюу холбоосын бүтэц
- Холбоосыг өөрийг нь.
Вэбсайтын бүтцийг янз бүрээр хийж болдог ч хамгийн энгийн бөгөөд зөв бүтэц бол жишээлбэл grow.mn/блог/post-name юм.
Үүнийг Rankmath SEO Analysis дээр шалгаж болдог. Та үүнийг зургаас хараарай.

Анхдагчаар үүссэн холбоос

Мөн та гараар үүнийг шалгаж, өөрийнхөө үүсгэж өгөх, засаж форматыг нь өөрчлөх боломжтой. Учир нь permalink анхдагчаараа үүсэхдээ хэт урт хайлтын системд тохиромжгүй байдлаар үүсэх магадлалтай байдаг учраас та үүнийг нь гар аргаар тохируулж сольж өгөөрэй. Google болон бусад бүх хайлтын системүүд бүгд л богино гарчигтай байхыг илүүд үздэг бөгөөд нийтлэлийн тухай маш богино хугацаанд мэдэж авахад тусладаг. Хүмүүс ч богино холбоосыг илүүд үздэгээс гадна click-through rate буюу товшилтын түвшинг нэмэгдүүлэх давхар нөлөөтэй.
Тиймээс та хуудас/page болон блогуудын тогтмол холбоосууд автоматаар утгагүй эсвэл хэт урт хагас үгстэй үүсдэг учраас та гараараа засварлан өөрчлөн хайлтад тохируулж өгөөрэй. Энэ талаар та хажуу талын зургуудаас дэлгэрэнгүй хараад ойлгож чадна.
Гараар тохируулсан холбоос

Үүнийг хэрхэн шийдэх вэ?
Хэрвээ таны вэбсайтын холбоос блог/%postname/ гэж тохируулагдаагүй бол та wordpress ->setting ->permalink замаар орж та өөрийн вэбсайтын тогтмол холбоосыг сольж засварлаарай. энэ нь хялбархан байх болно. Тохиргоог хүссэнээрээ өөрчлөн засварласан бол заавал хадгалаарай.
Та cache plugin буюу залгаас ашиглаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй
Зочин бүрийг вэбсайт руу зочилох бүрт хүн бүрийн компьютер лүү таны вэбсайтын сервер буюу хост чинь вэбсайтын өгөгдөл, зургууд, CSS, фонт болон бусад вэбсайтын мэдээллийг дамжуулж Ping/пин илгээж байдаг.
Энэ нь бага зэрэг цаг хугацааг шаарддаг. Тиймээс алдаж байгаа цаг хугацааг хэмнэхийн тулд серверүүд Cache ашигладаг. Энэ нь хэрэглэгч таны вэбсайт руу хандахаас өмнө вэбсайтын бүх мэдээллийг багцлаад өгөхөд бэлэн болгочихсон байдаг. Үр дүнд нь хэрэглэгч таны вэбсайт руу хандахад бүх зүйл альхэдийн бэлэн учир маш хурдан ачааллаж хэрэглэгч таны вэбсайтыг бүрэн уншихыг хүлээх шаардлага гарахгүй болдог.
Та cache ашиглахыг хүсвэл энэ блогийг дэлгэрүүлж уншаарай.
Серверийн хариу өгөх хугацаа
Таны вэбсайтын үйл ажиллагааг сайн муу гэж үнэлэхийн тулд ГҮЙЦЭТГЭЛ болон ХАРИУ ҮЙЛДЭЛ гэсэн хоёр зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Хариу үйлдэл сайтай вэбсайт нь таны сервер хандалтын хүсэлтэнд маш хурдан хариу өгөх байдлаар тодорхойлогддог. Энэ байдлыг тодорхойлдог хэмжигдэхүүн бол эхний вайтад хүрэх хугацааг тодорхойлдог. /орчуулагч/ Time to First Byte (TTFB). Таны вэбсайт маш хурдан ажилладаг байхын тулд TTFB утга маш бага байх ёстой. Гэхдээ та үүнийг тодорхойлогч параметрүүдийг тогтоож тоо бодох шаардлагагүй. Rankmath үүнийг танд тооцоолоход тусладаг бөгөөд шууд үр дүнг ойлгомжтой байдлаар харуулдаг.
Яг ингэж харагдана.

Google search console оор вэбсайтаа баталгаажуулсан эсэхээ шалгаарай
Google вэбсайт эзэмшигчдэд зориулан багц хэрэгслийг санал болгодог бөгөөд хайлтын системийн оновчлолд таны вэбсайтыг индексжүүлэхэд Google д тулгардаг асуудлуудыг ойлгож, шийдвэрлэхэд туслах зорилготой ашиглаж болдог. Энэ багцыг Google console гэж нэрлэдэг бөгөөд Google analytics өөрийн болон бүх вэбсайтуудад холбож зуршаарай. Google analytics ашигласнаар та вэбсайтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж чадна. Rankmath SEO ийн тусламжтайгаар бүх мэдээллээ харах боломжтой.

Та google search console д өөрийн вэбсайтаа холбох зааврыг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарж сурна уу?
Таны вэбсайттай тохирсон sitemap байгаа эсэхийг шалгаарай
SItemap нь вэбсайтын мэдээллүүдийг хуудас, блог, контентуудыг өөр хооронд нь хайлтын системийн чухал алгоритм мөлхөө буюу crawl ажиллахад зориулагдсан URL / холбоосуудыг дэлгэрэнгүй индекс юм.
Вэбсайт доторх бүх мэдээллийг яг ямар утга агуулгатай контент болохыг ойлгож индексжүүлэхэд тусладаг учраас та өөрийн вэбсайтдаа заавал sitemap тай болохыг хичээгээрэй.
Sitemap нь дотроо гурван өөр төрлөөр байдаг.
- Дизайнерууд вэбсайтын зураглалыг төлөвлөн гаргахад зориулагдсан сайтын зураглал
- Хүмүүс шууд харагдах зориулалттай жагсаалт бүхий сайтын зураглал
- Хайлтын системийн оновчлолд таны вэбсайтыг эрэмбэлэх зорилго CRAWL ажиллуулах зорилготой бүтэцчилэгдсэн сайтын зураглал
Вэбсайт дээрээ sitemap тай байх нь тийм хэцүү биш бөгөөд ихэвчлэн third party буюу хөндлөгийн залгаасуудыг ашиглан өөрийн вэбсайтын зураглалыг үүсгэх боломжтой болдог. Rankmath таны вэбсайтын зураглалтай эсэхийг шалгаад өгчихдөг.

Та өөрийн вэбсайтдаа вэбсайтын зураглал буюу SITEMAP ыг Rankmath – н тусламжтайгаар хялбархан үүсгэж чадна.
Та дараах зааврын дагуу хийгээрэй.
Та rankmath SEO ашигладаг бол sitemap модулыг идэвхижүүлж, зөв тохируулсан эсэхээ шалгаарай.
Rankmath SEO ->Dashboard харин тохиргоог нь Rankmath SEO-> Sitemap Settings сонгоорой.
Хэрэв танд SITEMAP тохируулах нь хүнд санагдаж байвал энэ блогийг уншаарай. Энд дарна уу?
Хэрэв та Rankmath ашигладаггүй бол өөр арга ашиглахыг санал болгож байна. Хамгийн энгийн бөгөөд хамгийн түгээмэл арга бол Google XML Sitemaps юм.
Эвдэрхий холбоос байгаа эсэхийг хайж олж засаарай
Таны вэбсайт үргэлж өргөжин, контентууд нэмэгдэх, хуучирч устгагдах, шинэчлэгдэх гэх мэт хөдөлгөөнүүд ихэснэ. Энэ болгонд таны вэбсайт дээрх линк эвдэрч 404 хоосон хуудас руу чиглүүлдэг болно. 404 хуудсыг Google хайлтын системдээ эрэмлэхгүй гэдгийг мэдэгдсэн учраас таны вэбсайт дээр ийм төрлийн хуудас гарч ирвэл засаж залруулах хэрэгтэй. Rankmath нь 404 оношилж өгдөг. Энэ нь таны цаг завыг хэмнэхээс гадна хайлтын системийн оновчлолт хувь нэмрээ оруулна.

Эндээс та вэбсайтын бүх эвдэрсэн хуудсуудыг олж харах бөгөөд засаарай.

Та wordpress ашигладаггүй бол дараах богино зөвлөгөө танд туслана гэдэгт итгэлтэй байна.
Юуны түрүүнд та google console дотроосоо эвдэрсэн линкүүдийг шалгаж мэдэх боломжтой. Эндээс та Google ийн бүх илрүүлсэн алдааг олно.

Эсвэл та линк шалгадаг залгаасыг ашиглаж болно. Энэ нь илүү хялбар байж болох юм.
Контентын оновчлол
Таны олж мэдсэнээр Контент бол бүх зүйл юм. Контент нь урсгалыг хамгийн ихээр татдаг ч та контентоо маш сайн эсвэл дээд зэргээр оновчлох хэрэгтэй. Гэхдээ шууд л нүдээ аниад хийхэд оновчлох үйл явц нь үнэхээр хэцүү төвөгтэй үйл ажиллагаа юм. Харин танд Rankmath оновчлох үйл явцад маш хялбархан байлгахаар тохируулж оновчлоход туслана. Мэдээж та хамгийн сүүлийн үеийн техниктэй хайлтын системийн оновчлолын хийх аргуудаас суралцах хэрэгтэй.
Тэгэхээр та өөрийн хайлтын системийн оновчлолыг хийхдээ дараах зүйлүүдийг мэдэх хэрэгтэй.
Түлхүүр үгс дээрээ төвлөр
Та wordpress ашигладаг бол woocommerce ашиглах нь тодорхой гэж бодож байна. Тиймээс та бүх хуудас, бүх бүтээгдэхүүн, бүх контентын төрлүүд дээрээ түлхүүр үгстэй үгүйг тайлангаар гаргах хэрэгтэй. Та үүнийг Rankmath SEO Analysis Basic SEO хэсгээс олж харна. Үүнийг та ойлгохгүй байвал Keyword Research талаар илүү их дэлгэрүүлж уншаарай.

Контентын оновчлолыг сайжруулах
Та эндээс өөрийн анхааруулга өгсөн хуудас бүртээ түлхүүр үг дээрээ ажиллах нь маш чухал. Гол нь та өөрийнхөө дуртай бүтээгч /page builder дээрээ хайлтын системийн оновчлох дээр ажиллаж сурах хэрэгтэй. Та focus keyword дээрээ 5 хүртэлх үг ашиглах боломжтой.

Та түлхүүр үгсээ оруулсны дараа хэдхэн секунд хүлээгээрэй. Гол нь та өөрийнхөө контентынхоо оноог маш сайн оновчлох аргуудаас суралцаарай. Эндээс та энд дарж суралцаарай. Та эндээс түлхүүрийн үгийн тухай өөр төрлийн зөвлөгөөг олж уншихын зэрэгцээ таны тохируулсан түлхүүр үгс тухайн контентын үндсэн агуулгыг илэрхийлж байгаа эсэхтээ хяналт тавьж үзээрэй.
Гарчигаа оновчтой болгох
Та нийтлэлийнхээ гарчигт түлхүүр үг агуулагдсан эсэхэд анхаарлаа хандуулаарай. Түлхүүр үгс таны гарчигт агуулагдаж байх нь маш сайн бөгөөд хүмүүсийн урсгалыг төгс татах өгөөш болдог. Rankmath түлхүүр үгсийг гарчигтаа оруулаагүй хуудас, постуудыг болон бусад контентуудыг танд ялган таниулахад тусладаг.

Гарчигтаа түлхүүр үгсээ агуулах нь хоёр чухал шалтгаантай. Зөвхөн хайлтын системийн оновчлолд зориулагдахаас гадна хэрэглэгчид таны агуулгад юу багтаж байгааг шууд мэдэх боломжийг олгодог. Энэ нь SERP ийн үр дүнд шууд нөлөөлдөг. та түлхүүр үгс агуулаагүй контентууд дээрээ дахин ажиллаарай.
Схем /scheme байгаа эсэх
scheme буюу Rich snipped гэдэг нь таны вэбсайтдаа эсвэл нийтлэлдээ нэмдэг кодыг хэлдэг. Энэ кодын гол зорилго нь хайлтын системд таны нийтлэлийн талаар нэмэлт мэдээлэл өгдөг. Харин хайлтын систем нь таны нэмэлт мэдээллийг хайлтуудад харуулахдаа ашигладаг.

Энд тодруулсан үгсүүд вэбсайтын scheme ээс татсан байдалтай харагдаж байна. Scheme дэлгэрэнгүй мэдээлллийг энэ дарж уншаарай
Схемийг хэрхэн нэмэх талаар заавартай танилцана уу?

Үүний дараа та өөрийн scheme generator ыг дарж хуудсандаа нэмэх боломжтой төрлүүдээс сонгоно.

Мөн та өөрийн вэбсайт дээрээ scheme мета өгөгдөл байгаа эсэхийг SEO Analysis дотроос харах боломжтой.

Rankmath ашигладаггүй бол scheme хэрхэн нэмэх вэ?
Та wordpress ашигладаг бол олон төрлийн залгаасууд байдаг бөгөөд хамгийн дажгүй нь scheme татаж өөрийн вэбсайтдаа суулгаарай. Мөн үнэ төлбөргүй. Та төлбөртэй хувилбаруудыг ашиглах гэж байгаа бол заавал мэргэжлийн блогууд тайлбар уншаарай. Та scheme хийсний дараа Google Structured Data Testing Tool ээр sheme ээ зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаарай.
Зургийн оновчлолоо сайжруулах
Зургийг оновчилсноор хүмүүсийн урсгалыг хайлтын системээс ихээр татах чадвартай. Тиймээс та өөрийн вэбсайт дээр ашиглаж буй зураг бүрийг хамгийн сайнаараа оновчилж өгөх нь туйлын чухал юм. Зургийг оновчлох аргыг сайн сураад ашиглаарай.
Зургийг оновчлох нь таны вэбсайтыг бүхэлд нь хайлтын системд оновчтой болгоход анхаарах бас нэг арга юм. Та дараах аргуудыг тогтмол хийгээрэй.
- Зургийн нэр
- Зургийн хэмжээ
- Alt-text
Зургийн нэр маш ойлгомжтой байх ёстой. Ашиглах гэж байгаа зургандаа маш тодорхой нэр өгч, тохиромжтой бол түлхүүр үгээ ашиглаарай. Та доорх жишээг хараарай.
- image 1.jpg <- Маш тохиромжгүй нэр
- хайлтынсистемийноновчлол.jpg <- Сайн байна, гэхдээ сайжруулах хэрэгтэй
- хайлтын системийн оновчлол.jpg <- Сайн
- хайлтын_системийн_оновчлол.jpg <-Маш сайн
- хайлтын-системийн-оновчлол.jpg <- Маш сайны өөр хувилбар
Зургийг нэрлэхдээ олон үг ашиглаж байвал хооронд нь хоосон зай ашиглах нь хэвийн үзэгдэл байдаг боловч олон тохиолдолд үүнийг ингэж нэрлэхээс зайлсхийхийг зөвлөдөг.
Зургийг нэрлэхдээ үг хооронд зураас эсвэл доогуур зураас заавал ашиглаж байгаарай.
Хүмүүс муу чанаргүй зураг ашигладаг бөгөөд үүнийг хэн нь ч барагтай тоодоггүй. Гэвч SEO маш чухал үр нөлөөтэй. Зургаа бага хэмжээтэй байлгахын зэрэгцээ хамгийн өндөр чанартай байлгахыг хичээгээрэй. Та вэбсайтдаа ашиглахаас өмнө compress буюу шахаж ашиглах эсвэл wordpress залгаасуудыг ашиглаарай. Аль аль нь маш чухал.
Зургийн хэмжээг тохирох нарийвчлалд оруулахаа мартаж болохгүй. Таны вэбсайт хамгийн томдоо 1500px зураг ашиглах боломжтой байхад 2000×2000 хэмжээтэй зураг ашиглах шаардлагагүй. Хэрвээ та том зураг ашиглаад байх юм бол та вэбсайтын bandwidth болон серверийн нөөц боломжоосоо илүү ихийг ашиглаад байгаа гэсэн үг. Тиймээс энэ асуудлаас сэргийлэхийн тулд та зургийн хэмжээндээ анхаарлаа хандуулна уу. Тиймээс та одоо өөрийнхөө ашиглаж байгаа зураг бүрийг вэбсайт дотроосоо gallery media г сонгож хэмжээсүүдээ хараарай.

Зургаа оновчлох эцсийн арга бол ALTERNATIVE TEXT ашиглаарай. Энэ нь зураг чухам юуны тухай болохыг хайлтын системд ойлгуулж өгдөг маш чухал үүрэгтэй. Мөн харааны бэрхшээлтэй хүмүүст туслах давхар үүрэгтэй. Энэ нь тухайн контентыг хүртээмжтэй контент болгоход хамгийн чухал нөлөө үзүүлдэг.
Та rankmath ашигладаг бол сайт дээрх бүх зургуудаа alt text тэй байгаа эсэхийг шалгаж чадна.

Зургийн оновчлолтой асуудлыг хялбар шийдэх өөр аргууд.
Хэрэв та Rankmath ашигладаггүй бол өөр wordpress plugin уудыг ашиглахыг зөвлөж байна.
- Файлыг нэрлэх: Та өнөөдрийг хүртэл аль хэдийн ашиглаж байгаа зургуудын нэрийг өөрчлөхийн тулд дахин нэрлэж, вэбсайт руугаа дахин хуулах нь үнэхээр их ажил болох нь тодорхой. Phoenix Media Rename залгаасыг ашиглаарай.
- Alt text: SEO Optimized Images нь alt text нэмэх олон төрлийн залгаасуудаас хамгийн шилдэг нь.
- Зураг шахах: маш олон төрлийн сайн залгаасууд байдаг. Гэхдээ ихэнх нь төлбөртэй байдаг учир та бидний санал болгодог төлбөртэй хувилбарын шахагч залгаасыг ашиглахыг зөвлөж байна.
Гар утасны оновчлолыг шалгаарай
Таны вэбсайт руу хүмүүс зочилохдоо ихэнх нь гар утаснаас хандаж байгаа. Rankmath нь таны вэбсайт гар утсанд хэрхэн ажиллаж байгааг урьдчилан харуулдаг.

Хэрэв таны вэбсайт дээр оновчлогдоогүй бол маш том асуудалтай тулгарсан гэж ойлгох хэрэгтэй. Дэлхий тэр чигээрээ хайлтын систем урсгал гар утсан дээр төвлөрөөд байгаа учраас та гар утасны хувилбарыг илүү хүчтэй хөгжүүлж анхаараарай. Та вэбсайт хийлгэж байгаа бол эсвэл wordpress дээр вэбсайтын загвар худалдан авч ашиглах гэж байгаа бол responsive загвартай байгаа эсэхийг шалгаарай. энэ нь бүх дэлгэц дээр өөрөө автоматаар вэбсайтын харагдацыг тохируулагддаг хувилбар юм.
Дүгнэлт
Та өөрийн гэсэн вэбсайттай бол цаашид хайлтын системийн оновчлолын асуудлууд байгаа гэдгийг мэдчихээд, хараад байлгүй харин бидний өгсөн зөвлөгөөг даган дуурай, тусламж дэмжлэг авч вэбсайтаа оновчтой болгоорой.
Шууд тусламж авахыг хүсвэл m.me/usukhbayaru хаягт хандаарай. Танд амжилт хүсье.
Үнэгүй SEO залгаас ашиглан хайлтын системийн оновчлол хийх 12 алхам Б/3
- 1 Хайлтын системийн оновчлол SEO аудит гэж юу вэ?
- 2 Яагаад SEO буюу хайлтын системийн аудит хийх шаардлагатай вэ?
- 3 ХСО буюу SEO аудитыг болон гүйцэтгэлийг хэрхэн хийх вэ?
- 4 Хэрвээ таны вэбсайт дан URL хаяг ашигладаг эсэхийг шалгах хэрэгтэй
- 5 Вэбсайтаа SSL ашиглаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй
- 6 WordPress харагдах байдлын тохиргоог шалгах хэрэгтэй
- 7 WordPress дотроо permalink бүтцийг тохиргоог шалгах хэрэгтэй
- 8 Та cache plugin буюу залгаас ашиглаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй
- 9 Серверийн хариу өгөх хугацаа
- 10 Google search console оор вэбсайтаа баталгаажуулсан эсэхээ шалгаарай
- 11 Таны вэбсайттай тохирсон sitemap байгаа эсэхийг шалгаарай
- 12 Эвдэрхий холбоос байгаа эсэхийг хайж олж засаарай
- 13 Контентын оновчлол
- 14 Түлхүүр үгс дээрээ төвлөр
- 15 Контентын оновчлолыг сайжруулах
- 16 Гарчигаа оновчтой болгох
- 17 Схем /scheme байгаа эсэх
- 18 Зургийн оновчлолоо сайжруулах
- 19 Гар утасны оновчлолыг шалгаарай
- 20 Дүгнэлт