ӨНГӨНИЙ ТЕСТ
БАГИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГАА & КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ
Дижитал орчинд бизнес хийхэд багийн бүтээлч үйл ажиллагаагаа дасан зохицох чадвар, платформ хэрэглэх зэргээс хамаардаг онцлогтой. Нөгөө талаас
- хувь хүн өөрийгөө таньж мэдэх,
- багт хэрхэн оролцоотойгоо мэдрэх,
- дэлгэцний цаана суугаа хэрэглэгчдийн онцлогт тохирсон контент бэлтгэхийг
энэ бүлгээс суралцана

БАГИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГАА БҮЛГИЙН ТУХАЙ
БАГИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГАА НЬ ХУВЬ, БАГ, ХЭРЭГЛЭГЧ ГЭСЭН ТАЛБАРУУДЫГ ХАМРАНА.
Та энэ бүлэгт хувь хүний зан төлөв, та өөрийнхөө болон багийн гишүүдийн зан төлөвийн талаар ойлголттой болох, Та болон багийн , багийн болон та, багийн гишүүд өөр хоорондоо харилцааны ямар хэл ашиглавал илүү нийцтэй, зангидсан гар шиг ажиллах, харилцагчынхаа зан төлөвийн хэн бэ гэдгийг баримжаалах, тэдэнд зориулсан контент төлөвлөгөө боловсруулах зэргээр багийн бүтээлч ажиллагаа нь ГУРВАН төрлийн ач холбогдолтой.

ЗАН ТӨЛВӨӨ ОЙЛГОХ
Та өөрийгөө болон багийн гишүүдийн зан төлөв тус бүрийг ойлгоход туслана. Энэ нь багийн бүтээлч ажиллагааны үндэс суурь юм. Таны байгалийн өгөгдөл, асуудалд болон шийдвэрт хэрхэн ханддаг, бусадтай хэрхэн харилцах гээд амьдралын бүх л зүйлд хэрхэн ханддагийг учир шалтгаантайгаар ойлгож, өөрийн бүтээмж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй. Энэ бол ажил мэргэжил, таны бизнесээс үл хамаарч багийн хувь хүмүүст оруулж байгаа магадгүй хамгийн том хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Энэ бүхнийг та ойлгож ашигладаг болно.

БАГИЙН БАЛАНС
Хүн тус бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэгвэл та болон таны баг өөр хоорондоо харилцаанд хэрхэн анхаарч хамааралтай ажиллавал илүү бүтээмж өндөртэй, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх, хүссэн үр дүндээ хүрч, багийн дотоод уур амьсгал, багаар ажиллах стратеги, тактикт хамгийн чухал үр нөлөөг олж мэдэх болно. Тэгвэл багт байгаа гишүүн бүр өөр өөр орчинд, өөр өөр нийгмийн гаралтай, магадгүй өөр өөр соёл, шашин шүтлэг гэх мэт олон зүйлээр ялгаатай байдаг. Тэгвэл хүн бүрийг харилцааны болон үр дүнгийн зөв голдрилд оруулахдаа та багийн төлөвлөгөөний тактикийг ашиглаж сурах болно.

КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ
Дижитал маркетингийн онцлог нь та болон таны хэрэглэгч бид бүгд өөр хоорондоо дэлгэцийн цаанаас холбогддог. Тэгвэл бид хэрэглэгчидтэйгээ илүү дотно бодит мэт харилцааг зөвхөн зан төлөвийг нь харж, мэдэрч чадахгүй учраас алсаас баримжаалан үүнийг гүйцэтгэх боломжтой. Энд хамгийн чухал нь контент юм. Ингэж л бид халуун дулаан дотно харилцах боломжтой. Тиймээс бид хэнд ямар контентыг хэзээ, ямар хэв загвартайгаар хүргэхээ ажлаа эхлэхээсээ өмнө тодорхой болгосон байх нь маш чухал. Тэгвэл одоо төлөвлөж чаддаг болно.

ӨНГӨНИЙ ТЕСТ
ӨНГӨНИЙ ТЕСТ ГЭЖ ЮУ ВЭ
Та хувь хүнийг таньж мэдэх зорилготой маш олон төрлийн зан төлөвийн тестүүдийг мэднэ байх. Тэгвэл бид БАГИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГАА г сайжруулах зорилготой өөрсдийн өнгөний мастер тестийг ашигладаг. Та энэхүү тестээр өөрийнхөө болон багийн гишүүн тус бүрийн зан төлөвийг таньж мэдэх болно. Ингэснээр та бизнесийнхээ аль хэсэгт ямар хүнийг тавьж ажиллуулах талаар мэддэг болно.
БАГИЙН БАЛАНС ГЭЖ ЮУ ВЭ
ФИБАНОЧЧИ ДАРААЛАЛ БУЮУ АЛТАН ДУНДАЖ
Байгал эх дэлхий бүх зүйлийг учир шалтгаантай дэс дараалалтай хамгийн эмх цэгцтэйгээр бүтээсэн байдаг. Хамгийн гайхалтай нь энэ бүгдийг тоогоор илэрхийлж болдог. Тэгвэл энэхүү тоо нь эмх цэгцийг 0, 1, 1, 2, 3, 5,8 гэх мэт тодорхой дараалал бүхий тоогоор илэрхийлдэг. Энэ тоон дараалал нь багийн хүн хоорондын зан төлөвийн балансыг тогтооход ашиглахад тун тохиромжтой байдгыг олж мэдэх болно.


КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ
КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨНД АШИГЛАХ
Контент бол хаан гэж Билл Гэйтс 1997 онд хэлж байсан бол өнөөдөр энэ нь утгаараа биеллээ олж байна. REEL эсвэл Стори хүнд их хүрдэг гээд зөвхөн богино хэмжээний видео контентоор таны маркетингийн төлөвлөгөө амжилттай болчихгүй. Бүх хүн видео үзэх сонирхолтой байдаггүйг бас анхаарах хэрэгтэй. Зарим нь уншина, зарим нь үзнэ, зарим нь хардаг, зарим нь сонсоно. Тэгэхээр та контентыг хэнд зориулж, ямар контент төлөвлөхийг мэргэжлийн түвшинд суралцах нь багийн бүтээлч ажиллагаанд хамгийн их нөлөөлнө. Ингэснээр таны бизнес хэрэглэгч бүртээ илүү тодорхой ойлгомжтой байж чадна.
өнгөний тест
Өнгөний тест нь АНУ д хамгийн өргөн хэрэглэгддэг DISC, Жунг Керсэй системтэй адил хувийн зан төлөв тодорхойлж, багийн бүтээлч байдал тодорхойлох болон бусад дижитал орчинд өргөн хэрэглэгдэнэ.

БӨӨРӨНХИЙ
Улаанууд төгс хлорик төрлийн хүмүүс байдаг. Багийн бүтээлч ажиллагаа – нд улаануудын үүрэг аливааг эхлүүлэх, удирдахад чухал үүрэгтэй.Бусдад нөлөөлөх ур чадвар, хүчирхэг байдлаараа маш өндөр хүмүүс. Жолоодогч, захирал, дарга эсвэл маш хүчирхэг хлорик гэж нэрлэгддэг түрэмгий байдал өндөр түвшний эдгээр хүмүүс амьдралаас юу хүсч байгаагаа сайн мэддэг. Улаанууд хүсч байгаа зүйлийнхээ араас тэмцдэг байдлаараа бусад өнгөний зан төлвүүдээс шууд ялгардаг.

ОД
Шарууд бол төгс сангвеник төрлийн хүмүүс байдаг. Багийн бүтээлч ажиллагаа – нд шарууд хүмүүс хоорондын харилцаа, бизнесийн маркетингийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Энэ төрлийн хүмүүс багт байхад баг тэрчигээрээ, багийн төлөвлөгөө тэр чигээрээ маш хөгжилтэй болдог төдийгүй, амьдралаа яаж зугаатай таатай байлгахаа мэддэг. тэд үгээр бусдыг илбэдэх авъяастай ба хаана ч, хэзээ ч, мэдэхгүй зүйл байсан ч гайхалтай сайхан ярьж чаддаг хүмүүс байдаг. Маш өөдрөг, амьд уур амьсгал бүрдүүлдэг, хөдөлгөөн ихтэй, инээд хөөр цалгисан бас инээх дуртай хүмүүс байдаг.

ДӨРВӨЛЖИН
Ногоонууд бол төгс плегматик төрлийн хүмүүс байдаг. Багийн бүтээлч ажиллагаа – нд багийг урт хугацаанд бат бөх байлгах, асуудлыг ойлгох, борлуулалтын хэрхэн нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Бүх хүмүүстэй ижил тэгш харилцаа үүсгэж чаддаг, нийтэч, бүх хүмүүсийг байгаагаар нь хүлээн авч чаддаг цор ганц өнгө. Ногоонууд бусад өнгүүдийг бодвол хамгийн найрсаг бөгөөд хүлээцтэй, тэвчээртэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байдаг. Тэд олны анхаарлыг татах хүсдэггүй, хамтран ажиллах өндөр чадвартай, найрсаг, ойлголцоход хамгийн хялбар бөгөөд багийн гол тоглогчид байдаг.

ГУРВАЛЖИН
Цэнхэрүүд бол Төгс меленхолик юм. Багийн бүтээлч ажиллагаа – нд зардал, байгууллагын систем, төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Улаанууд бусад өнгийг бодвол төгс байдлыг эрхэмлэгч, аливаад хамгийн нухацтай ханддаг, нямбай, ухамсар өндөртэй, үнэн бас үргэлж зөв байхыг эрхэмлэдэг хүмүүс юм. Бусад өнгөнүүд цэнхэр шиг зохион байгуулалттай, системтэй, шаргуу, нягт нямбай байж чадахгүй. Цэнхэрүүд өөртөө маш өндөр стандарт тавьдаг, ажлаараа бахархдаг, ажлын хамгийн хэцүү зүйлийг нугалж, багийн гацсан асуудлыг шийдвэрлэхэд цагаа зарцуулах дуртай.
БАГИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГАА – БИЗНЕС КАРТЫГ БИЗНЕСТЭЭ АШИГЛАХ
ТА ӨӨРИЙН, БАГИЙН, КОНТЕНТЫГ КАРТААР
Хоёр хүн хамгийн хурдан ойлголцох арга бол ярилцах. Тэгвэл түүнээс дээш хүн ярилцаад эхлэхээр ойлголтын 1 хэмийн зөрүү үүссэнээр хүссэн үр дүн 180 градус өөрчлөгдчихдөг. Харин олон хүний харилцаа, контент төлөвлөгөө нь нүдэнд харагдахуйцаар хялбар байвал хэн ч буруу зөрүү ойлгохгүйгээс гадна хийх гэж байгаа ажлыг хэн нь алийг нь гүйцэтгэх, аль түвшинд явж байгаа зэргийг төвөггүйхэн харах төдийд ойлгоход өнгөний тест дээр суурилсан бүтээлч карт туслана.

Блог, мэдээ
AI SEO стратеги: Хэрхэн SGE болон ChatGPT-д харагдах контент бэлдэх вэ?
AI платформуудын хайлтад (Google SGE, ChatGPT, Perplexity) контентоо хэрхэн оновчлох вэ? Энэ блогт AI SEO стратеги, бүтэц, шалгах жагсаалт, платформ бүрт тохируулга хийх аргачлалыг багтаав.2024 оноос хойш Google, Bing зэрэг хайлтын системүүд AI хураангуйтай (SGE)...
Бизнесийн чиглүүлэг – Хэрэглэгчийн мэдээлэл 02
2-Р ХЭСЭГ: ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨРХИЙГ ҮҮСГЭХ АЛХМУУД (Өмнөх 1-р хэсэгтээ бид хэрэглэгчээ танихын ач тус, бизнесийн суурь судалгааны үнэ цэн, яагаад хэрэглэгчдийнхээ “амьд” мэдээлэл дээр үндэслэж ажиллах хэрэгтэй талаар ярилцсан билээ. Харин энэ удаа тэрхүү мэдээллээ...
Бизнесийн чиглүүлэг – Хэрэглэгчийн мэдээлэл
1-р ХЭСЭГ: БИЗНЕСИЙН ЧИГЛҮҮЛЭГЧ – ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ Таны бизнес ямар ч салбарт, ямар ч чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бай, “Хэрэглэгч” гэдэг нэр томъёо ямагт хамгийн чухал байр суурь эзэлнэ. Бизнес эрхлэгчид, зах зээлд оролцогч талууд, маркетерууд зэрэг бүгд л...
Тусламж дэмжлэг
Бид танд 24/7 туслахад бэлэн байна.
Танд асуулт гарсан бол тусламж авах товчлуур дээр дарна уу?
