Унших явц:

Хөрвүүлэх түвшинг оновчлох тухай маркетеруудын мэдэх ёстой 20 арга Б/2

CRO

маркетеруудын мэдэх ёстой 20 арга

Огноо 12/08/2021

маркетеруудын мэдэх ёстой 20 арга
Та өөрийнхөө вэбсайт руу зочилсон хүмүүсээсээ зөвхөн зочилж оруулахаас илүү их зүйлийг олж авахыг хүсдэг үү? Мэдээж та чадна. Энэ нь ч боломжтой.
Та өөрийнхөө вэбсайт руу зочилсон хүмүүсээсээ зөвхөн зочилж оруулахаас илүү их зүйлийг олж авахыг хүсдэг үү?
Мэдээж та чадна. Энэ нь ч боломжтой.
Хүмүүс таны вэбсайтад зочилно гэдэг нь үнэхээр чухал. Харин зочилсны дараа та тухайн хүмүүсээр хүссэн үйлдлээ вэбсайт дээрээ хийлгэнэ гэдэг бол бизнес болгоны хүсдэг зүйл мөнөөсөө мөн байх. Жишээлбэл та худалдан авалт хийлгэх гэх мэт байж болно.
Тэгвэл хүмүүсээр яаж хүссэн үйлдлээ хийлгэх вэ?
Хариулт:
Хөрвүүлэх хурдыг оновчтой болгох
Хөрвүүлэх хурдыг оновчтой болгосноор та вэбсайт дээрээсээ хүссэн үр дүнгээ хүртэж, мөн хүссэн хэмжүүрүүүдээ нэмэгдүүлж чадна.
Энэ нь анх удаа сонсож байгаа таны хувьд тийм ч хэцүү биш юм.
Гэхдээ та эхлээд дараах сэдвийн дагуу ойлголтуудыг авснаар танд хэцүү биш гэж бодогдох ёстой.

Маркетеруудын мэдэх ёстой 20 гаран төрлийн хөрвүүлэх хурдыг оновчлох арга гэж юу вэ?

  • CRO таны нууц зэвсэг байж болно.

Төсөөлөл: Таны өрсөлдөгчид хэрэглэгчдийн урсгалыг өөрлүүгээ татахын тулд төлбөр төлж ашиг хүртэх гэж байж болно. Харин та, төлбөр төлөх шаардлагагүй зүгээр л хөрвүүлэлтийг оновчлоход болно. Эргээд таны зах зээлийн өрсөлдөөнд CRO дараах зүйлийг эргүүлэн өгч чадна. Ялангуяа бидний сайн мэдэх ecommerce буюу интернетэд суурилсан онлайн худалдааны вэбсайтуудад хамгийн их нөлөөтэй. Тэгэхээр та өрсөлдөгчөөсөө илүү 2 дахин их ашиг олохыг тулд хоёр дахин их хүний урсгалыг удирдах шаардлагагүй, зүгээр л хөрвүүлэлтийг оновчтой болгох хэрэгтэй. Тэгвэл хэрхэн вэбсайт дээрээ CRO г оновчтой болгож өөрийн нууц зэвсгээ болгох хэрэгтэй.

  • CRO таны бизнесийг зөв цэгт эргүүлж чадна

CRO нь таны бизнесийн зорилгодоо хүрэхэд туслана. CRO стратегийг хэрэгжүүлснээр борлуулалтаа нэмэгдүүлэх, хүмүүсийн бүртгэлийг авах гэж зохион байгуулалттай хичээл зүтгэлтэй ажиллахаас илүү хялбар байна. Учир нь CRO г хэрэгжүүлсний үр дүнд таны вэбсайт илүү зохион байгуулалттай болохын зэрэгцээ, үр дүнд нь борлуулалт ихтэй, сэжмийг хурдан авах боломжтой. Тэгэхээр энэ талаар дэлгэрүүлж ойлголттой болохыг хүсвэл VWO вэбсайтаас дэлгэрүүлж үзээрэй. 

  • CRO нь таны бизнесийг сайжруулахад тусална
Таны вэбсайт үнэхээр сайн, бас хөрвүүлэх хувь нь өндөр байсан ч сайжруулах боломж үргэлж байдаг. хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь маркетингийн үр дүнг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Хөрвүүлэх хурдыг сайжруулж хялбаршуулах гол зорилго нь хэрэглэгчийн өсөлтийг бий болгодог. Энэ бүхний цаана нь таны вэбсайтын хөрвүүлэлт хаана муу байгааг олж илрүүлж, засаж сайжруулахад үр дүнгээ өгдөг. Эцэст нь таны маркетингийн юу болохгүй байгаа, юу болж байгааг илрүүлж өгдөг.
  • CRO той хамт өөрчлөлтөнд бэлэн бай
Интернет маш олон жилийн турш тасралтгүй өөрчлөгдөж ирсэн. Өөрчлөгдөх хурд нь ч гайхалтай таамаглаагүй хурдаар сайжирч байна. Интернетийн хөгжилтэй хамт өөрчлөгдөж чадаж байвал та зарчмын хувьд интернетийн орчинг ойлгохоос гадна хөрвүүлэх хурдыг оновчлох аргад суралцаар байгаа гэж бодож болно. Энэ бүгд интернет орчинд мастер ухаанд суралцсантай адил юм. Өнөөдөр үндсэндээ шинэ технологиуд гарч ирснээр бидний таньж мэдэхийг хүсдэг хуучин стратегиуд ч өөрчлөгдсөн. Угаасаа үйлчлэхээ болж байгаа стратегиудаас хүмүүс татгалзаж, орчин үеийн чиг хандлага, дизайнчлал үсрэн гарч ирсээр байна. Үр дүнтэй хөрвүүлэлтийн хурдыг оновчлохын тулд та өөрчлөлт бүхэнд дасан зохицох хэрэгтэй.
Тэгэхээр хичнээн сайн маркетинг хийх гэж байгаа юм шиг санагдсан ч хувиргалтын хурдыг оновчлохын тулд маркетингиа өөрчлөхөд бэлэн бай. Практик туршлагаасаа хуваалцахад CRO таны маркетингиар зогсохгүй бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж чадах хүчтэй учраас өөрчлөлтөнд бэлэн бай. хуучин арга барил, хуучин амжилтанд ч баяртай гэж хэлэхэд бэлэн бай. Энэ бүх өөрчлөлт нь таны бизнесийн сайн сайхны төлөө гэдэгт итгэлтэй байгаарай. өөрөөр хэлбэл эцсийн үр дүн нь ашгийн төлөө гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Тиймээс та загвар бүрийг өөр өөр байлгахад чиглүүл. Таны хөрвүүлэлтийн хувийн өсөлт нь өөр өөр загвараас бүрдэх хандлагатай байдаг. Практик жишээг хамтдаа харцгаая.Загварыг сайжруулан шинэ загвар гаргасан нь хөрвүүлэх чадвар нь 25 хувиар нэмэгдсэн амжилттай түүхийг та дарж ороод сонирхож үзээрэй. Мөн одоогийн вэбсайттай нь ч танилцаж үзээрэй. Та CRO г үр нөлөөтэй хийж чадвал таны бизнес шинэ амжилттай таарах болно.
  • CRO нь таны үйлчлүүлэгчдэд юу хэрэгтэй байгааг ойлгоход тусална

Хөрвүүлэх хурдыг амжилттай болгохын тулд хэрэглэгчддээ юу хэрэгтэй байгааг ойлгох ёстой. Гэхдээ зарим тохиолдолд хөрвүүлэлтийн хурдыг оновчтой болгосноор бид хэрэглэгчдээ бус хэрэглэгчид өөрсдийгөө ойлгоход тусладаг. Гол нь та CRO г хянаж байвал энэ бүх мэдээллийг ялгаж салгаж чадна.

  • CRO нь мөнгөн ашиг олоход чухал ач холбогдолтой

Хөрвүүлэлтийн хурдыг оновчлохыг хүсэхгүй эсвэл ойлгохгүй бүр ойлгохыг хүсэхгүй байж болох ч танд чухал гэдгийг ойлгуулах ганц өгүүлбэр нэмье. Таны ашиг орлого хөрвүүлэх хурдны түвшинтэй шууд хамааралтай. Хөрвүүлэлтийн хурдны оновчлол нь таны бизнесийн өсөлттэй, ашиг ихтэй байх гэх мэт чухал үзүүлэлтийн эерэг бүхэнд хамгийн чухал нөлөөтэй. CRO -г үл тоовол та бизнесийн өсөлтөө боомилж байгаатай ижил юм.

  • Хөрвүүлэлтийн хурдыг оновчилж сурах нь таны “бүх” чухал тал мөн
хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь таны вэбсайтын нэг хуудсыг өөрчлөх тухай асуудал огтхон ч биш юм…
… харин бүхэл бүтэн таны дизайн, контентын мэдэгдлүүдэд нөлөөлөх бүх чухал тал юм. Учир вэбсайтын бүх л элементүүд нь таны бизнесийг амжилттай байлгахын төлөө тусладаг зохион байгуулалттай өрөлт юм.

  • CRO г төлбөртэй сурталчилгаатай харьцуулбал жимсний мод шиг насан туршдаа өгөөжээ өгдөг
Зарим тохиолдолд бизнесүүд төлбөртэй сурталчилгаа ашиглаж маркетингийн компанит ажлаа амжилттай болгох сонголтыг хийдэг ч үр дүн нь урт хугацаандаа дээгүүрх өндөр зэрэглэлийн байр сууриа хадгалж чаддаггүй.
Тэгвэл хөрвүүлэх хурдыг зөв оновчлож чадсанаар ямар ч өрсөлдөөнд урт хугацааны турш өрсөлдөөнд ялж чаддаг. Тиймээс CRO г ойлгож чадсан, чаддаг маркетерууд бизнестээ мөнхийн ургацаа хураадаг жимсний модыг тарьж өгдөг. Мэдээж энд ямар ч зардал гарахгүй.
  • CRO нь KPI буюу гүйцэтгэлийн гол үзүүлэлтээр тодорхойлогдоно
Гүйцэтгэлийн гол үзүүлэлт буюу бидний хэлж заншсанаар kpi нь маркетингийн гүйцэтгэлийг удирдах, хянах, хэмжих зэрэгт бизнест хамгийн түгээмэл хэрэглэдэг хэмжүүр үзүүлэлт байдаг.
Энэ гүйцэтгэлээр вэбсайтын unique зочдоос CTR хүртэлх бүх зүйлийг оруулан тооцоолж хэмжиж болдог. Тиймээс хөрвүүлэх хурдыг маш сайн байлгахын тулд KPI ыг заавал тодорхойлох хэрэгтэй.
Таны зорилтууд юу вэ, зорилгодоо тулгуурлан гүйцэтгэлийн түвшинг харуулах хэмжүүрүүд юу вэ?
Эдгээр хэмжүүрүүд нь танд хөрвүүлэх хурдыг оновчтой болгох гүйцэтгэлийг хэмжих, хянах, удирдахад тусална.
  • Та сайтынхаа CRO г тооцоолж бас хэмжиж болно
 Та өөрийн вэбсайтуудын хөрвүүлэх хурдыг мэдэх, зайлшгүй оновчлох шаардлагатай байдаг.
Энэ нь тийм ч хэцүү биш бөгөөд хялбар…
…танд дараах хоёр зүйлийг байнга хийх шаардлагатай.

 – Нийт зочдын тоо

 – нийт хөрвүүлэлтийн тоо

Хөрвүүлэлтийн нийт тоог нийт вэбсайтаар зочилсон хүмүүсийн тоонд хувааж хөрвүүлэлтийн хурд буюу түвшинг мэдэж авна. жишээлбэл: 10000 зочинтой вэбсайтын хөрвүүлэлт нь 200 байвал таны вэбсайтын хөрвүүлэлтийн хурд 2% тай байна гэсэн үг.
  • SEO нь маш чухал
Хөрвүүлэлтийн хурд гэдэг нь 1000 зочдыг бүгдийг нь хэрэглэгч болгох тухай биш юм. энэ талаар дараа нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. Харин таны хөрвүүлэх хурд сайн байвал та хөрвүүлэх хурдаа илүү сайн оновчлох боломжтой. өмнө нь тайлбарласнаар та 50 зочинтой, 50хувь нь хөрвүүлэгдсэн гэж бодвол та 25 үйлчлүүлэгчтэй гэсэн үг.
Гэхдээ: 5000 unique зочинтой байсан, 5 хувийг нь л ердөө хөрвүүлэх боломжтой гэж үзвэл та 250 үйлчлүүлэгчтэй болно. Хэрэв таны вэбсайтын урсгал буюу traffic муу байвал таны CRO дээр гаргасан хүчин чармайлт хохирч болох юм. Тиймээс та SEO г ашиглаж өөрийн хүчин чармайлтуудаа аварч үлдэх нь тун чухал. үүнийг SEO хуудас дээрх эксперт дээр та өөрийн SEO болон CRO харьцааг сайжруулах боломжтой. SEO нь хайлтын системийн оновчлол юм.
  • Туршилт хийх нь амжилт гаргах амин чухал үндэс

CRO г хийхийн тулд маш их туршилт хийх хэрэгэцээ гардаг гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Туршилт, өөрчлөлт бүрийг та дүгнэн, шинжилж байхаа мартаж болохгүй. энэ бүхний эцэст та хамгийн сайн хөрвүүлэлтийн түвшинг олж мэдэх болно. Мэдээж туршилт нь таны вэбсайтын юу нь танд өгөөжээ өгч байна, аль элемент нь хөрвүүлэлтийг түвшин, хурдыг нэмэгдүүлж бас хэрэгцээгүй байгааг олж мэдэхэд туслана. Шуудхан хэлэхэд хөрвүүлэлтийн хурд нь ямар ч туршилтгүйгээр сайн байсан туршлага байдаггүй гэдэг. Тиймээс та үүнийг хийж байж л мэднэ. Дижитал маркетинг дээр байнга яригддаг A/B тестийн аргатай төстэй, олон хувилбарын аргууд ч CRO н нэг хувилбар байж болно. Та хөрвүүлэх хурдаа нэмэгдүүлэхийг хүсч байвал турш, шалга, дахин шалга. Дахин дахин хийгээрэй.

  • Таны CMS маш чухал
Таны ажилладаг content management system CRO д хамгийн чухал.
Яагаад вэ гэхээр: таны CMS нь стандартуудад нийцэхгүй ажиллавал таны вэбсайт хэрэглэгчдэд тохиромжгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй, гар утсаар ч зочлох боломжгүй ачааллахад удаан байдаг. вэбсайтын хурдны 1 секундын турш унших хүлээлгэ нь хэрэглэгчдийн хөрвүүлэлтийн хурдыг 7% бууруулдаг болох нь тодорхой болсон. Энэ бол бизнесээ осолд оруулж байгаатай ялгаагүй үзүүлэлт юм. Өөр нэг шалтгаан нь CRO нь таныг CMS ээ солих уу үгүй юу гэдэгт нөлөөлдөг. Таны хөрвүүлэлтийн хурдыг нэмэгдүүлэхийг дэмждэггүй CMS бол таны орлогыг шууд бууруулна.
  • Хөрвүүлэх хурдыг нэмэгдүүлэхдээ хяналт тавих хэрэгтэй.

Хөрвүүлэх хурдаа нэмэгдүүлэхийн тулд та өөрийн хэрэгжүүлсэн стратегиа монитор аудит хийх хэрэгтэй. энэ нь мэдээж хэрэглэгчдийн зан төлөв, хөрвүүлэлт хэрхэн явагдаж байна, маркетингдаа юуг өөрчлөх шаардлагатайг танд ялгаж салгахад туслана. Та аудит хийхгүй бол бүх зүйлээ таньж мэдэж чадахгүй өнгөрөх болно. Ер нь бүх зүйлд тохиолддог шиг CRO дээр асуудлууд гарч ирвэл хэрхэн шийдвэрлэх, шаардлагатай үед чиглэл тактикаа өөрчлөх замаар зорилгодоо хүрэх аргаа боловсруулах боломжийг олгодог.

  • CRO нь өөрөө өөртөө төлбөр төлж чадна.
Хөрвүүлэлтийн хурд нь үнэхээр гайхалтай.
Учир нь орлого олох хамгийн үр дүнтэй аргуудын нэг төдийгүй, та гаргасан зардлуудаа маш бага зардлаа нөхөх боломжтой болно. ROI буюу хөрөнгө оруулалтын өгөөжид ихэвчлэн CRO хамгийн өндөр байр суурь эзэлдэг. Тэгэхээр хөрвүүлэх хурдыг нэмэгдүүлэхийн тулд Truconversion гэх мэт платформуудыг ашиглаарай.
  • Та энэ бүгдийг ганцаараа хийж чадахгүй

Хөрвүүлэлтийн хурдаа нэмэгдүүлэхдээ үр дүнтэй, үр ашигтай байхын тулд зөв хэрэгслийг сонгох нь маш чухал. Магадгүй таны сонгосон хэрэгслүүд, Truconversion зэрэг нь CRO г үр дүнтэй тодорхойлоход туслана.

  • CRO илүү сайжирч, бас хялбар болсон
Хөрвүүлэлтийг оновчтой болгох хуучин арга болон…
… шинэ арга гэж байдаг.
Та хөрвүүлэлтээ оновчтой болгохын тулд олон үнэтэй программ хэрэгслүүдэд найдаж болдог хуучны арга танд туслаж болно. Гэхдээ тэр олон программыг нэгтгэсэн нэг үнэ цэнэтэй программын тусламжтайгаар гүйцэтгэж бас болно.
Тэгвэл үр дүн яах вэ? хөрвүүлэлтийн хувийг өндөр байлгахын тулд цаашид цаг хэмнэж, хямд үнэ, зардлаар сайжруулж болдог. Үр дүн нь таны хүссэнээр л бий болдог.
Энэ хүртэл та хөрвүүлэлтийн хурдыг нэмэгдүүлэх гол 17 аргаас суралцаж чадсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ илүү олон зүйл байдаг. CRO талаар хүмүүс буруу ойлголттой байх нь элбэг байдаг. Дээрх бүгд нийлээд таны хөрвүүлэх хурдны түвшин нэмэгдэх болно гэдэгт итгэлтэй байна.

Хөрвүүлэх түвшинг оновчлох тухай маркетеруудын мэдэх ёстой 20 арга Б/2

Нийтэлсэн Admin

Төстэй блог

Хөрвүүлэх түвшинг оновчлох тухай маркетеруудын мэдэх ёстой 20 арга Б/2

Хөрвүүлэх түвшинг оновчлох тухай маркетеруудын мэдэх ёстой 20 арга Б/2

Та өөрийнхөө вэбсайт руу зочилсон хүмүүсээсээ зөвхөн зочилж оруулахаас илүү их зүйлийг олж авахыг хүсдэг үү? Мэдээж та чадна. Энэ нь ч боломжтой. Та өөрийнхөө вэбсайт руу зочилсон хүмүүсээсээ зөвхөн зочилж оруулахаас илүү их...

CRO д 6 юуг ойлгож оруулж болохгүй вэ? Б/1

CRO д 6 юуг ойлгож оруулж болохгүй вэ? Б/1

CRO бол A/B тест биш А/В тест нь бизнесүүдийн хамгийн их хэрэглэдэг арга болсон. Орчин үед CRO аргад A/B тестийг түгээмэл ашигладаг болсон. Ингэснээр сүүлийн үеийн шинэхэн маркетерууд А/B тестийг хөрвүүлэлтийн хурдтай андуурах тохиолдол байдаг. Гэхдээ үр дүн нь өөр...

0 Comments

Submit a Comment

Your email address will not be published.

error: Баярлалаа,