Тед тюрнер -ийг та таних уу?

Тед тюрнер 1938 онд Охайо мужийн Цинциннати хотод төрсөн. Түүнийг 9 настай байхад тэдний гэр бүл Жоржиа мужийн Саванна хотод нүүж иржээ. Залуу Тед найман жилийг Теннесси цэргийн сургуульд өнгөрөөсөн. (Түүний уриа: “Нэр төр – Үнэн – үүрэг хариуцлага”) Тэрээр сонгодог урлагт дуртай нэгэн байсан боловч эрэлхэг далайчинаар солигджээ. Түүний гүн гүнзгий, тууштай зан нь хожим нь түүнийг зөвхөн харгис хүн юм уу, “догшин ахмад ” хэмээн харсан хүмүүсийг гайхшруулдаг байсан.  Тэр Playboy сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би зүгээр л орхидоггүй бульдог шиг” гэж хэлсэн байдаг. Энэ нь (Оксфорд, Кембрижийн их сургуулиудад) прокуроруудад ялангуяа сахилгын асуудалд тусалдаг албан тушаалтан гэсэн үг юм

Түүний аав зар сурталчилгааны компанийг Охайо муждаа амжилттай ажиллуулж байгаад 1963 онд амиа хорлосны дараа Тюрнерийн төрөлхийн зан нь асар их хүсэл тэмүүлэлтэй буцалж өөрийн гэр бүлийн бизнесээ авчээ. Тэрээр телевизийн нэвтрүүлэгчээр ажилд орж дараа нь Атланта хотод төвлөрсөн UHF телевизийн сувгийг худалдаж авав. 

Тэр “гэр бүлийн” хувьд үүнийг буцаан авч чадсан:

1975 онд тэрээр “супер станц”-ыг зохион бүтээж, хиймэл дагуулын дамжуулалтаар асар их орлогыг өөрлүүгээ татаж чадсан. Энэ алхам нь Тедийг телевизийн томоохон сүлжээнүүд болон Холливудын эсрэг үзэхэд хүрсэн байна.  Тэрээр Конгрессын хуралд ялалт байгуулж, Холбооны Харилцаа холбооны комиссоос түүний схемийг хүлээн зөвшөөрсөн. Арван жилийн дотор Америкийн байшингуудын наян хувь нь түүний орон нутгийн TBS сувгийг хүлээн авчээ.

Тюрнер өрсөлдөөнд мандан бадарч,цэцэглэн хөгжсөн бөгөөд 1976 онд Атлантагийн мэргэжлийн бейсболын багийг , жилийн дараа сагсан бөмбөгийн багийг TBS сувгаар тоглолтыг нь дамжуулахаар худалдан авчээ. Тернер 1977 онд дарвуулт завьны уралдааны хамгийн нэр хүндтэй шагнал болох Америкийн цомын тэмцээнийг урам зоригтойгоор хүртэж байсан түүхтэй. Тэрээр 1979 онд 61 футын өндөртэй Tenacious нэртэй дарвуулт онгоцоо Force 10 шуурганаар ахалж, 302 завинаас ердөө 92 нь амьд үлдэж, 19 хүн амь үрэгдсэн аймшигт далайн уралдаанд түрүүлж байжээ.

1980 онд Тюрнер Кабелийн Мэдээний Сүлжээг (CNN) үүсгэн байгуулахдаа шүүмжлэгчдээ дахин анхааралдаа авав. Өрсөлдөгч Сэм Дональд “Тахиан махны гоймонгийн сүлжээ” гэж нэрлэсэн ч Тед Тюрнерийн бизнес маш амжилттай болж, хоёр жилийн дараа Headline News хэмээх хамтын сүлжээг бий болгосон. Польшийн эв санааны нэгдлийн хөдөлгөөн, Хятадын Тянь Аньмэний талбайн бослого, 1991 оны Персийн булангийн дайн зэрэг үйл явдлуудыг CNN дэлхий даяар мэдээлэв. 21-р зуун гэхэд CNN дэлхий даяар 165 сая өрхийн үзэгчдийн хүртээл болсон

Тюрнер 1996 онд компаниа Time Warner-д зарж, 2000 онд удирдлагаас чөлөөлөгдсөн. Тэр цагаас хойш тэрээр байгаль орчин, дэлхийн энх тайвны төлөөх санаачилгад хүчээ зарцуулсан. “Би дайны хүн байснаа энх тайвны хүн болж өөрчлөгдсөн” гэж тэр хэлээд НҮБ- д тэрбум доллар хандивлахаа амлав .Түүний цөмийн аюулын тухай санаачилга нь хүйтэн дайны дараах дэлхийн зэвсгийн зах зээлд террористуудыг цөмийн зэвсэг олж авахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм .

Эцэст дүгнэхэд тэрээр Жинхэнэ хүсэл тэмүүлэлтэй дайчин, шинийг санаачлагч, асуудлыг харж чаддаг түүнийгээ бизнес санааруу хөрвүүлэх гарамгай хурдтай хүн байжээ. Мөн үнэхээр шударга өрсөлдөгч гэдэг нь ч харагддаг. Өөрийн хөдөлмөрийн түүхийг үлдээж чадсан эх оронч бас энх тайвныг эрхэмлэгч байж чаджээ.

Pin It on Pinterest

Share This

Share This

Share this post with your friends!