Дижитал маркетинг гэж юу вэ өнөөдрийн сэдвээр:

  • Дижитал маркетинг гэж юу вэ
  • Дижитал маретинг таны бизнест яагаад чухал вэ
  • Зорилтот хэрэглэгчээ онил
  • Дижитал маркетингийн 10 цуврал тус бүрийн тайлбар

Танд илүү ойлгомжтой байх үүднээс дижитал орчинд бизнестээ ашиглаж болохуйц дижитал маркетингийн цуврал сэдвүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Энэ удаагийн блогтоо дижитал маркетинг гэж юу вэ? гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд өөрийнхөө бизнестээ хэрхэн ашиглах талаар санаануудыг хуваалцах болсноо тайлбарлъя.

Та бизнес цахим орчинд эрхлэхээр болсон бол юуны түрүүнд таны бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэхийг, худалдан авахыг хүсч буй боломжит хэрэглэгчтэй хэрхэн хүрэх талаар олж мэдэх нь тун чухал. Уламжлалт бизнес дээр энэ талаар тодорхой хэмжээний арга техник боловсруулагдаж зах зээлд ажиллаж байгаа ч энэ нь хязгаарлагдмал бас маркетинг гэхээргүй хэмжээнд хүрсэн. Гэхдээ брэндээ зах зээлд гаргах шинэ бөгөөд илүү сайн боломжууд өнөөдөр зөндөө бий болж байна.

2021 оны тухайд.

Интернет рүү ухаалаг утасны тусламжтайгаа хялбар хандаж болдог болсноор хэрэглэгчид орчин үед илүү их дижитал шилжилт хийж байна. Тэгэхээр хэрэглэгчдийн дижитал шилжилт рүү нь хүрэх хамгийн ухаалаг газар бол платформууд юм. Магадгүй та энэ талаар альхэдийн бодож эхлэсэн бол вэбсайт ашиглах шалтгаан болон сошиал орчинд дижитал маркетинг хэрхэн ажилладаг талаар мэдэх хэрэгтэй. Мөн та вэбсайт хэрхэн үүсгэх талаар ч суралцах маш чухал.

Тэгэхээр та суралцахын тулд дараах сэдвээр уншиж судлаарай

Дижитал маркетинг гэж юу вэ
дижитал маркетинг гэж юу вэ

1. Дижитал маркетинг гэж юу вэ?

Хүмүүст брэндийнхээ талаар мэдээлэл өгөхийн тулд интернет ашиглаж байгаа бол та дижитал маркетинг анхан шатанд ч болтугай ашиглаж байна гэж бодох хэрэгтэй. Тэгвэл боломжит хэрэглэгчдийг брэнддээ татан оролцуулахын тулд сошиал медиа, имэйл /цахим шуудан, контент маркетинг зэрэг ямар ч сувгийг ашиглаж болно.

дижитал маркетинг гэж юу вэ
яагаад таны бизнес чухал вэ?

2.Дижитал маркетинг яагаад таны бизнест чухал вэ

Дижитал маркетинг руу шилжих их олон шалтгаан байгаа. Маш олон хүнд нэгэн зэрэг хүрэх, тэдэнтэй шууд харилцах зэрэг нь л гэхэд маш их боломж юм. Мөн та төлөвлөсөн компанит ажлуудаасаа үнэ цэнэтэй мэдээллүүд, ойлголтуудыг олж аван тухай бүрт нь шууд шийдвэрүүдийг гаргах боломжтой юм

дижитал маркетинг яагаад, хэрхэн ажилладгийг ойлгохын тулд илүү гүнзгий судалцгаая.

1. Зар сурталчилгааны зардлыг илүү ихээр багасгадаг.

Хуучин арга барилаараа зар сурталчилгаа нь өртөг өндөр байдаг нь жижиг дунд бизнесүүдэд нилээн их эрсдэл бас сорилт болдог. Мөн та том бизнесүүдтэй зар сурталчилгааны талдарт үргэлж өрсөлдөх шаардлага тулгардаг. Тэгвэл дижитал маркетинг нь том бизнесүүдийг ч, жижиг дунд бизнесүүдийг ч мөн таны бизнесийг аварч чадна.

Маркетингийн зардлыг багасгах, илүү олон хэрэглэгчдэд хүрэхийн тулд дижитал маркетинг хэрхэн хийх талаар олж унших хэрэгтэй.

2. Илүү олон хэрэглэгчдэд/цаашид үзэгчдэд/ хүрэх вэ

Дижитал маркетинг нь таныг байршлаас үл хамааран хаана хүрч чадна. Үзэгчид гар утсаараа интернетэд холбогдсон бол та тэдэнд хүрч чадах бөгөөд тэд ч таны вэбсайт руу зочлох боломжтой.

3.Боломжит хэрэглэгчдээ онил.

дижитал маркетинг гэж юу вэ
Хэрэглэгчээ онил.

Уламжлалт маркетингийн стратеги нь радио сурталчилгаа, сурталчилгааны самбар түрээслэх гэх мэт үйлдлүүд нь харанхуй таамаг төдий байдаг. Учир нь таны зар сурталчилгаа хэнд хүрч байгаа та өөрөө л таамаглах төдий байдаг. Гэхдээ эдгээр сувгуудыг хэрэглэдэг хүмүүсийг та таамаглаж чадах ч тэдэнд хүрч чадаж байгаа эсэхийг та мэдэхгүй.

Харин манайх танд юуг санал болгодог вэ?

Бид танд өөр хоорондоо уялдаа холбоо бүхий дижитал бизнест хэрэгцээтэй 10 цөм ойлголтыг 2019 оноос онлайнаар сургалт болгон заасаар байна. Энэ хооронд сургалтын практик хэрэглээний түүх баяжиж, сэдэв илүү дэлгэрэнгүй нэмэгдэж, баяжсаар бас шинэчлэгдсээр байна.

Сэдэв 1. Бизнесийн бүтээлч сэтгэлгээ

Хүн болгон бизнесийн сэтгэлгээтэй байдаг. Гэхдээ тухайн хүний онцлогоос шалтгаалж дотор нь нуугдаж байгаа галыг өрдөж бизнес болгох эсвэл бусдын бизнест зориулах уу гэдгээ ялгаж таньдаггүй. Аль нь ч бид бизнес хийж байгаа гэдгийг ойлгож болно. Энэ бүх зүйлд та өөрийнхөө сэтгэлгээг 2% сайжруулахад таны бизнесийн сэтгэлгээнд 98% эерэг өөрчлөлтийн үр дүнг өгөх болно. Тиймээс та өөрийнхөө бизнесийн богино болон урт хугацааны зураглалыг гаргаж суралцана. Энэ нь таныг болон таны бизнесийг яг хэзээ хаана хүрсэн байх, таны хэрэглэгчид таны бизнестэй хамт өсөж хөгжих бүх боломжийг бүтээх болно. Бизнесийн бүтээлч сэтгэлгээг дэлгэрүүлж эндээс уншина уу?

Сэдэв 2. Дижитал брэндинг төлөвлөлт

Онлайн орчинд бизнесээ хөгжүүлж эхлэж байгаа бүх төрлийн бизнесүүдэд хамгийн чухал сэдэв. Та бизнесийн цаг хугацааны зураглалаа гаргасан бол дижитал орчинд таны брэнд ямар тунхаглалыг бий болгож түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх тал дээр төгс хариултыг өгөх болно. Таны брэндийн пирамид, таны брэндэд хамааралтай харилцагч талуудыг олж илрүүлэх, ач холбогдлоор ангилж, хамгийн чухал харилцагчийг таньж мэдэх, таны брэндийн ажиллах зорилтот зах зээл, хэрэглэгчээс, таниас, өрсөлдөөнөөс яг аль хэсэгт нь байршихыг, зах зээлдээ хэрхэн танигдахын зэрэгцээ яг ижил эсвэл төсөөтэй брэндүүдээс хэрхэн ялгарч байрших, брэндийн экосистемийг хэрхэн бий болгох, бүрдүүлэх ойлгох, таны хэрэглэгч хэн бэ? тэд нартай хэрхэн онлайн орчинд холбоо тогтоох, тэдний хамгийн их цагаа зарцуулдаг газарт хэрхэн байрших, тэр сувгийг хэрхэн олж мэдэх, бизнестээ ашиглах зэрэг хэрэглэгчийн аяллын зураглал зэргүүдийг бүгдийг нь багтаасан брэндингийг хэрэглэгчийн туршлага дээр суурилан ганц хуудасны зураглал бүтээж суралцах болно. Энэ бүх зүйл таны бизнесийн үндсэн хууль болж үлдэх учир бүх зүйл хянамгай хандахад туслана. Дижитал брэндинг төлөвлөлтийн талаар илүү дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

Сэдэв 3. Багийн бүтээлч үйл ажиллагаа

Та хэн бэ? та ямар давуу болон сул талтай вэ? түүнийгээ хэрхэн баримжаалж мэдэх вэ? чухал үед өөрийнхөө давуу талыг ашиглах вэ? хүнд хэцүү үед өөрийнхөө сул талыг хэрхэн удирдаж, хянах вэ? гэх мэтчилэн хувь хүний байгалиас заяасан төрөлхийн зан төлөвөө тодорхойлж ойлгоно. Энэ бүхэн нь эргээд багт таны гүйцэтгэх үүрэг аль хэсэгт нь чухал вэ? аль хэсэгт чухал биш вэ? бизнесийн загварт таны оролцоо, ур чадвар аль хэсэгт үнэ цэнээ өгөх вэ гэх мэт бизнесийн хамгийн чухал хүний нөөцтэй холбоотой, бүтээлч үйл ажиллагаатай холбоотой хэсэгт хариултаа олж авах болно.Багийн бүтээлч үйл ажиллагааны тухай илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл энд дарж үзнэ үү

Сэдэв 4. Дижитал маркетингийн төлөвлөгөө

Бүх зүйл өөрийн гэсэн цар хүрээнд ажилладаг. Харин энэхүү цар хүрээнд таны бизнес дижитал маркетинг юуг хэнд зориулж хэзээ, хэрхэн, хаана хүрэх талаар ойлголтыг нарийн төлөвлөж үр дүнгээ хүртэхэд туслана. Энэ бүхний эцэст таны төлөвлөсөн дижитал маркетингийн компанит ажил яг таг байгаа оносон байна уу, яагаад оноогүй вэ гэдгийг маш тодорхой ойлгож авч сурна. Энэ л онлайн бизнсеийн давуу тал. та хийж байгаа ажил үйлдэл бүрийг төлөвлөж чадсан шиг хэмжиж болдог. Алдаа дутагдлаа сайжруулах, сайн зүйлээ илүү тодруулахад зэргээр төлөвлөгөөгөө бүгдийг нь ойлгоход туслана.Дижитал маркетингийн төлөвлөгөөний тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарж уншаарай

Сэдэв 5. Контент стратеги

Дижитал орчинд бид контентоо төлөвлөхдөө маш чухал бас ноцтой хандаж сурах хэрэгтэй. Та зүгээр л сувгуудад тохирсон пост, зураг, видео оруулчихад болчихно гэж төсөөлж болохгүй. Таны контент хайлтад оновчлогдсон түлхүүр үгийн стратегитэй юу, өдөр бүр ямар контент төлөвлөх вэ? сардаа ямар контент цацаж, өөрийгөө хэмжих вэ? улиралдаа ямар контентууд цацаж баталгаажуулах вэ гэх мэт цаг хугацааны өндөр мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй. Гол нь таны бүх контент хэрхэн төлөвлөгдөх вэ? таны брэндийг ямар зураглал, найруулгатайгаар хүмүүст хүргэх вэ гэдэг нь тун чухал. Та энэ бүлгээс өөрийн хайсан бүх зүйлээ олж суралцах болно. Контент стратегийн талаар илүү дэлгэрүүлж уншиж судлах бол энд дарна уу

Сэдэв 6. Сошиал медиа маркетинг

Та өөрийнхөө сэтгэхүйнд тохирсон бизнесийн богино болон урт хугацааны зураглалыг гаргаж, үүнийгээ хэзээ ч өөрчлөгдөшгүй бат бөх брэндийн бодлогоор тунхаглаж, бизнесээ амьдруулах, асаах, улам бадраах хүчирхэг бүтээлч багийг бий болгож, төлөвлөгөөгөө гаргаж, контентоо төлөвлөсөн бол хаана хэрэгжүүлэх вэ гэдэг хариултаа энэ бүлгээс олж авна.

Тэгвэл брэндийнхээ дуу хоолойг 80 хувийг нь сошиал медиа сувгуудад түгээх шаардлагатай болсон. тэгвэл та хамгийн чухал, танд болон таны бизнест нөлөө үзүүлэх чухал сувгуудыг эрэмбэ дараалалд оруулан ангилж, системтэйгээр контентуудаа түгээж эхлэх болно. Мөн сошиал сувгуудын алгоритмуудыг ойлгож, түүнд тохирсон контентуудаа байршуулж, хайлтанд тохируулж сурах нь сошиал сувгуудыг гарамгай ашиглан борлуулалтын үр дүнг хүртэх арга зам мөн. Та сошиал сувгуудыг маш зөв удирдсанаар өөрийн бизнесийн зорилтот зах зээлийг удирдах жимийг бүтээж, бизнесийн экосистемээ улам бүр тэлж чадна. харин сошиал медиа гэдгийг юу вэ хэрхэн ашиглах талаар энэ бүлгээс маш нарийн тодорхой ойлгоно. Сошиал медиа маркетингийг илүү гүнзгий ойлгохын тулд цувралуудыг заавал уншаарай.

Сэдэв 7. Чатбот маркетинг

Хувь хүний орон зайд таны брэндийг хамгийн ойрхон, зүрх сэтгэлд нь хүрч чаддаг хоёр сувгийн нэг нь. Мөн хамгийн сүүлийн бас дэвшилтэт арга хэрэгсэл. Та маркетингиа дижитал орчинд автоматжуулахаас гадна борлуулалтаа пуужингийн хурдаар өсгөх хамгийн том боломж. Дэлхийн бизнесүүдийн 90 хувь нь чатбот ашиглаж байна. Харин таны брэнд чатбот ашиглаагүй байна уу? яаж ашиглахаа ойлгохгүй бас мэдэхгүй байна уу? Чатбот бидний мэдэхгүй бизнесийн маш олон нууцыг өөртөө агуулж байдаг бөгөөд тэр хирээрээ маш их үнэ цэнэтэй. Бас үнэ өртөг өндөртэй. Та энэ үнэ цэнийг хамгийн хурдан олж мэдэхийг хүсвэл энэхүү бүлэг танд туслах болно.

Сэдэв 8. Имэйл маркетинг

Сошиал орчин өдрөөр өсөн хөгжиж, хөгжил дэвшлийн манлайд хүрч байгаа шигээ өдрөөр устаж үгүй болж байна. Хэдийгээр таны зорилтот зах зээлийн бөөгнөрөл боловч эсрэгээрээ өрсөлдөгчийн чинь ч тухтай орон зай. Тийм ч учраас олон нийтэд зориулсан шигээ маш их чимээ шуугиантай тухгүй. үнэн ч биш хэрэглэгчдээр дүүрэн байдаг. Интернет бий болсон цагаас эхлэн хамгийн хөгшин удаан хугацаанд хэрэглэгдэж байгаа хэрэгсэлдээ орох ч цаашид ч хүчтэй оршин тогтнох хүчтэй хэрэгсэл. Мөн л хувь хүний орон зай, зүрх сэтгэлд нь хүрч чадахаас гадна таны бизнес, брэндэд хамгийн үнэнч хэрэглэгчдийг бий болгодог цор ганц хүчирхэг суваг бас хэрэгсэл. Та шууд л хүмүүс рүү имэйл илгээж болохгүй, олон улсын хууль эрхзүй, хувь хүний мэдээллийг олж авахаас эхлүүлээд ашиглах ёсзүйг хууль эрхзүйн үндэслэлтэй ашиглах ёстойг энэхүү хичээлээс олж мэдэх болно. Үгүй бол таны домайн, таны брэндинг үүрд хар жагсаалтанд орох аюултай. Анхаарах зүйл маш олон шүү.

Сэдэв 9. Вэбсайтаа өөрөө бүтээх

Орчин цаг хөгжөөд та заавал бүх зүйлийг мэргэжлийн түвшинд сурсан байх шаардлагагүй. Манай багийн хувьд ч анхнаасаа вэб хөгжүүлэгчдийн оролцоогүйгээр вэбсайтаа угсарсан. Мэдээж алдаа дутагдал их ч бид бизнесээ амжилттай автоматжуулж сурсан. Цаашдаа ч улам сайжирна. Гэхдээ яг л таньтай адилхан код хөгжүүлэх, бүтээх талаар анхан шатны ойлголтгүй гэдгээрээ бид яг ижил юм. Тэгвэл бид танд урам зориг өгөхдөө вэбсайтаа wordress дээр хэрхэн бүтээх тухай туршлагаасаа хуваалцах болно. Мөн google д хэрхэн ойлгогдох, вэбсайтаа хэрхэн индексжүүлж хайлтын системд хэрхэн эхний хуудсанд, топ 10т эрэмбэлэгдэх талаар мэргэжлийн түвшинд зааварлаж өгч чадна. Хайлтаас 10000 хэрэглэгчийн хандалтыг өөртөө татаж сурснаар google ads дээр 70000$ хэмнэх өндөр ач холбогдолтой юм. Та үнхэээр бодитоор зардал хэмнэж бас мөнхийн зогсолтгүй цацагдах зар сурталчилгааг хийж суралцах болно.

Сэдэв 10. Дижитал платформ

Дижитал орчинд бүтээх дижитал маркетинг, дижитал брэндинг, дижитал бизнес гэж яригдаж л байвал цаана нь тоон технологид суурилсан программ хангамжуудыг ашигладаг гэдэг ойлголттой байх хэрэгтэй. Үгүй бол энэ бүхэн зүгээр л онол болж хувирна. Манай сургалтын бүх сэдвүүд бүгд зүгээр онол болж хувирна.

Харин практик болж бодитоор танд үр дүнгээ харуулахад сэдэв бүрт тохирсон бизнес платформууд танд хэрэгтэй. энэ бүхнийг бид таньтай хуваалцах болно. хэрхэн хэрэглэх, хэрхэн ашиглах талаар ахисан шатны мэргэжлийн сургалтыг өгч чадах цор ганц онлайн сургалт гэдгийг онцлох нь зөв байх.

Та өнөөдрийн цувралаар танд гол сэдвүүдээ ерөнхийлөн хуваалцлаа, дараагийн цувралуудаа сэдэв бүрийн дагуу нэгд нэгэнгүй задлан илүү дэлгэрүүлж хуваалцах болно.

Манай блогийг facebook хувийн профайл эсвэл facebook page болон группдээ хуваалцаарай.

Дижитал маркетингийн тухай өөр эх сурвалжаас дэлгэрүүлж судлаарай.

Дижитал маркетинг — Википедиа нэвтэрхий толь
Дижитал маркетинг нь интернетэд холбогдоогүй сувгууд болор ТВ, радио, мессэж зэргийг бас ашигладаг. Сошиал медиа маркетинг бол дижитал маркетингийн нэг хэсэг юм …

Pin It on Pinterest

Share This

Share This

Share this post with your friends!