Вэбсайтаа Google analytics холбох шалгарсан 1 арга Б/7

Вэбсайт Google analytics гэж юу вэ?

Хэрэв таны вэбсайт Goolge analytics холбогдоогүй бол та өөрийн бизнесийн хамгийн чухал үнэ цэнэтэй мэдээллийг алдаж байна гэж ойлгож болно. Тиймээс та Google Analytics вэбсайтаа холбож сурах хэрэгтэй. Google Analytics вэбсайтдаа холбоход маш хялбар ч гэсэн бага сага чиглүүлэх заавар өгье. Магадгүй та Rankmath SEO ашигладаггүй бол бага зэрэг төвөгтэй байж болох юм. Та Add property дээр дараад өөрийн вэбсайтаа нэмээрэй.

Google console тохиргоо

Вэбсайтаа Google analytics
Вэбсайтаа Google analytics холбох шалгарсан 1 арга

Та өөрийн вэбсайтын нэрийг бичээд үргэлжлүүлэх дээр дарна уу

Вэбсайтаа Google analytics
Вэбсайтаа Google analytics холбох шалгарсан 1 арга

Үүний дараа та google analytics console дээр өөрийн вэбсайтаа баталгаажуулаарай.

Вэбсайтаа Google analytics
Вэбсайтаа Google analytics баталгаажуулалт

Видео бичлэг заавар

Вэбсайтаа Google analytics холбох шалгарсан 1 арга

Google console болон хайлтын системийн оновчлол

Google console д өөрийн вэбсайтыг холбох нь хамгийн чухал гол мэдээллийг олж авахаас гадна хайлтын системийн оновчлолын алгоритмд маш чухал нөлөө үзүүлдэг. Та хайлтын системийн оновчлолын талаар дэлгэрэнгүй мэдэж авахыг хүсвэл хайлтын системийн оновчлолын тухай блогыг уншаарай.

Вэбсайтдаа SSL ашиглах Б/5

Мэргэжлийн зөвлөгөө:

Хэрэв таны вэбсайт SSL сертификат ашигладаггүй бол SSL сертификат суулгахыг зөвлөж байна. Учир нь таны вэбсайтыг болон таны вэбсайтаар зочлогсдын аюулгүй байдал болон бүх мэдээллийг найдвартай хамгаалдаг. Энэ нь танд болон таны хэрэглэгч аль аль талд нь найдвартай, итгэлтэй харилцааг төрүүлдэг бөгөөд GOOGLE вэбсайтыг эрэмлэхдээ ашигладаг гол үзүүлэлтийн нэг болгож ашигладаг. Ингэснээр таны вэбсайт хайлтын системд дээгүүр гарах магадлал нэмэгдэнэ гэж ойлгож болно.

Вэбсайтдаа SSL ашиглах
Вэбсайтдаа SSL ашиглах

Вэбсайтдаа SSL ашиглах

Хамгийн таатай нь SSL сертификат авахад хялбархан бөгөөд бас үнэ төлбөргүй байдаг. Та Let’s Encrypt -н SSL сертификатыг та өөрийн cpanel дотроосоо идэвхижүүлэхэд хангалттай. Та линк дээр дарж дэлгэрэнгүй сурч авах боломжтой.

Видео заавар:

Вэбсайтдаа SSL ашиглах

Шийдэл

Та одоо өөрийн вэбсайтдаа SSL ээ суулгасан эсэхээ шалгах, мөн хэрхэн суулгах талаар мэддэг боллоо.

canonicalization хэрхэн тохируулах вэ? Б/4

Хэрэв таны вэбсайт www тай болон www гүй үед өөр өөр вэбсайт руу чиглүүлэгдэж байвал та янз бүрийн аргаар засварлах боломжтой. Гэхдээ нийтлэг wordpress дотроо холбоосоо засах боломжтой. энэ нь бусад аргатай яг ижил учир танд аль нь хялбар арга байна түүнийгээ ашиглаарай. wordpress setting → General дотроос та өөрийн вэбсайтын холбоосыг засаж өгөх боломжтой. Зургаар харуулав.

дижитал бизнес платформ автоматжуулалт

Зарим тохиолдолд вэбсайтын линкийг засах боломжгүй тохиолдлууд байдаг. Энэ үед байдаг болохоор та вэбсайтынхаа wp-config.php дотроосоо үүнийг засах боломжтой. Энэ тохиргоо нь магадгүй эцсийн тохируулга байдаг учраас та эндээс сольсон холбоосыг дахин эндээс л биш бол өөр газраас солих боломжгүйгээр засварладаг. Магадгүй их найдвартай арга байж болох юм.

define(‘WP_HOME’,’http://yourdomain.com’);
define(‘WP_SITEURL’,’http://yourdomain.com’);

эдгээр утгуудыг өөрийнхөө вэбсайтын линкээр сольж тавиад хадгалаарай. Үүний дараа .htaccess руу нэвтэрч дараах кодыг өөрчлөн засварлаж хадгалаарай.

RewriteEngine On RewriteCond %{HTTP_HOST} ^yourdomain.com [NC] RewriteRule ^(.*)$ http://www.yourdomain.com/$1 [L,R=301]

Энэ бүгдийг та өөрөө хийхэд хүндрэлтэй санагдаж байвал хост үйлчилгээ үзүүлэгч байгууллагадаа эсвэл үүнийг чадах хэн нэгэнд хандаарай.

Үнэгүй SEO залгаас ашиглан хайлтын системийн оновчлол хийх 12 алхам Б/3

Үнэгүй SEO залгаас ашиглан

оновчлол хийх 12 алхам

Та вэбсайттай бол энэ танд

хамгийн чухал сэдэв гэдэгт эргэлзэхгүй байна

Агуулга

Та өөрийн вэбсайтын урсгал болон бусад бүх зүйлийг тогтвортой өсөлттэй байлгахын хүсвэл вэбсайт дээрээ байнгын үнэлгээ хийж үнэлгээгээ баталгаажуулж байгаарай. Гэхдээ хэрхэн үнэлж, баталгаажуулах вэ гэж бодож байвал та хайлтын системийн оновчлолыг ашиглахыг зөвлөж байна. Энэ нь хамгийн хялбар арга зам юм. SEO буюу хайлтын системийн оновчлол хийлгэхэд олон долоо хоног болохгүй ч хэдэн өдөр зарцуулагдах бөгөөд аудит хийх мэргэжлийн хүмүүст өндөр төлбөр төлөх нь гарцаагүй болдог. Гэхдээ өнөөдөр цахим орчинд бүх зүйлийг дэвшилтэт аргаар бас төлбөргүй хийж гүйцэтгэх арга зөндөө байдаг болсон. Тэгэхээр энэ удаагийн блогоор та үнэ төлбөргүйгээр SEO хийж суралцах болно.

Хайлтын системийн оновчлол SEO аудит гэж юу вэ?

Хайлтын системийн оновчтой болгох нь тийм ч хялбар биш бас төвөгтэй ажилд тооцогддог. Учир нь та өөрийн вэбсайтын контентоос эхлээд технологиудаа SEO хайлтын системийн оновчлолын эрэмблэх ёстой алгоритмуудад заавал нийцүүлэх шаардлагатай байдаг. Хэдийгээр та google дэх шаардлагуудыг бүгдийг нь хийж чадах ч таны вэбсайтын өсөлтийг дэмждэг нэг л зүйлийг буруу хийх магадлал хамгийн өндөр байдаг. Хайлтын системийн оновчлолын аудит гэдэг нь таны вэбсайтад урсгал үүсгэх чадварт нөлөөлж байгаа бүх хүчин зүйлсийг нэг бүрчлэн сайтар шалгаж, дараа нь тохируулга хийдэг үйл явц юм. SEO аудитыг тогтмол хийснээр таны вэбсайтын хайлтын системийн оновчлолд нөлөөлж, вэбсайт чинь таны зорилгын дагуу ажиллаж, хайлтын систем оновчлол урсгалыг бий болгож, үргэлжлүүлэн үүсгэсээр байдаг.

Яагаад SEO буюу хайлтын системийн аудит хийх шаардлагатай вэ?

Инженерийн салбарт энэ үг түгээмэл байдаг ч бизнесүүд үүнийг түгээмэл ашигладаг болсон.

Та чадахгүй

Үүнтэй яг ижил философи хайлтын системийн оновчлолд үйлчилдэг. Та өөрийн SEO – г ажиллаж байгааг хянах ямар ч арга байхгүй бол ажиллаж байгааг нь яаж ч мэдэх вэ?

Та өөрийн вэбсайтыг суурь үзүүлэлтүүдээс үүнийг эхлэхээс өөр аргагүй. Тэгэхээр SEO аудит хийх нь таны вэбсайтын үйл ажиллагааг зохих байх түвшинд хүргэхээс гадна танд хэрэгцээтэй мэдээллүүдийг өгч чаддаг.

ХСО буюу SEO аудитыг болон гүйцэтгэлийг хэрхэн хийх вэ?

Өмнө нь хэлсэнчилэн SEO нь маш олон зүйлүүдээс бүрддэг төвөгтэй процесс юм. Гэхдээ эдгээрээс заримыг нь та гараар хийж болох ч дэвшилтэт хэрэгсэл ашигласнаар төвөгтэй байдлуудыг хялбарчилж, цаг хугацаагаа хэмнэж болдог. Бидний хувьд Rankmath plugin ашигладаг бөгөөд танд зориулан бага сага зүйлийг тайлбарлаж өгөх болно. Таны хувьд бусад төрлийн хэрэгслүүдийг ашигладаг бол та өөрийнхөө аргаар илүү сайнаар хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Та аудит хийхийн тулд Rank Math > SEO Analysis дарж орсноор мэдэх болно.

Та wordpress ашигладаггүй, эсвэл вэбсайт дээрээ rankmath plugin ашигладаггүй бол онлайн анализыг ашиглахыг зөвлөж байна. Хувилбар 2 Одоо гол агуулга руугаа орцгооё.

Хэрвээ таны вэбсайт дан URL хаяг ашигладаг эсэхийг шалгах хэрэгтэй

Та вэбсайтаа хэрхэн тохируулснаас шалтгаалан таны вэбсайт https://www.grow.mn www.grow.mn болон grow.mn гэсэн холбоосуудын аль алинаар нь гэхдээ өөр өөр баазад буюу өөр сайт руу хандуулах боломжтой гэсэн үг. Эсвэл эсрэгээрээ. Энэ маш чухал. учир нь холбоос бүрээр Google таны вэбсайтыг индексжүүлдэг учир таны вэбсайтын өгөгдөл тус бүр контентын давхардал үүсгэж болзошгүй. Тиймээс үүнийг бид шалгаж мэдэх хэрэгтэй.

хайлтын системийн оновчлол
хайлтын системийн оновчлол canonicalization хэрхэн тохируулах вэ?
хайлтын системийн оновчлол холбоос хаяг солих заавар

Хэрэв та Rankmath plugin ашигладаг бол таны вэбсайт дээрх бүх л аудитыг хийж өгнө. Аудитын үр дүнд та хайлтын системийн SEO оновчлолоо сайжруулах бүх төрлийн мэдээллээр бүрэн хангагдах болно. Энэ бол маш чухал.

Та гараараа шалгаж үзэхийг хүсч байгаа бол www болон www – гүй байдлаар өөрийнхөө вэбсайтыг дуудуулж үзээрэй. Энэ бүхний эцэст та нэг сайт руу дуудуулж байна уу эсвэл өөр вэбсайт руу дуудуулж байна уу гэдгийг шалгаад үзчихэж болно. Хэрэв холбоосонд асуудал байвал та зөв тохируулгыг дахин эхнээс нь хийгээрэй.

canonicalization хэрхэн тохируулах вэ? /www тай болон www гүй үед нэг вэбсайт руу чиглүүлэх/ блогоос нэмж судлаарай.

Вэбсайтаа SSL ашиглаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй

Secure Socket Layer буюу SSL ыг вэбсайтдаа суулгасны дараа хэрэглэгч болон таны хоорондын харилцааг бүгдийг нь шифрлэж, бусдад, хакеруудад мэдээллээ алдах зэргээс хамгаалдаг. Энэ нь ихэвчлэн төлбөрийн системтэй вэбсайтуудад нэн чухал.

SSL нь зөвхөн аюулгүй байдлын давуу талыг олгохоос гадна Google болон бусад бүх хайлтын системүүд зөв тохируулсан SSL сертификатын ач холбогдлыг үнэлж вэбсайтын зэрэглэлийг тогтоох хүчин зүйлдээ /ranking factor/ оруулдаг болсон.

Rankmath нь таны вэбсайтад аудит хийхдээ тайландаа SSL төлөвийг харуулдаг.

хайлтын системийн оновчлол
хайлтын системийн оновчлол SSL

Та SSL ийг шалгах хялбархан аргыг ашиглаж болно. Та google chrome дээр таны вэбсайтын холбоосын урд талд цоожтой бас http + s үсэгтэй байвал SSL тэй, харин цоожгүй байвал SSL мөн http байвал хамгаалалтгүй байна гэж таньж болно. Зураг дээрээс илүү дэлгэрэнгүй хараарай.

хайлтын системийн оновчлол SSL шалгах заавар
хайлтын системийн оновчлол SSL шалгах заавар

SSL ашигладаггүй эндээс дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

WordPress харагдах байдлын тохиргоог шалгах хэрэгтэй

Та өөрийн вэбсайтыг хөгжүүлж байх явцдаа хайлтын системийн оновчилгоонд CRAWL болон индекст хамруулахгүй байх боломжтой. Энэ нь элдэв буруу зүйлээр таны вэбсайтын эрэмбэ унах тохиолдол байдаг. Хэрэв та wordpress ашигладаг бол энэ тохиромжгүй зүйлээс зайлсхийх боломжтой. Та үүнийг wordpress setting->Reading хэсэгт тохируулж өгөх боломжтой.

хайлтын системийн оновчлол
хайлтын системийн оновчлол хайлтын системд индексжүүлэгдэхгүй байх

Та энэ Discourage search engines from indexing this site урд талын дөрвөлжинг бөглөж идэвхижүүлээрэй.

Харин таны вэбсайт бэлэн болсон үед энэ тохиргоог цуцлахаа мартаж болохгүй шүү.

хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол индексжиж байгааг шалгасан байдал.

Permalink буюу тогтмол холбоосын бүтэц нь таны wordpress дээрх үүсгэсэн блог, хуудас зэргийн URL холбоосыг хэрхэн үүсгэхийг тодорхойлдог. Таны хувьд вэбсайтын байнгын холбоосын бүтцийг сонгохдоо хоёр зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй.

  1. URL буюу холбоосын бүтэц
  2. Холбоосыг өөрийг нь.

Вэбсайтын бүтцийг янз бүрээр хийж болдог ч хамгийн энгийн бөгөөд зөв бүтэц бол жишээлбэл grow.mn/блог/post-name юм.

Үүнийг Rankmath SEO Analysis дээр шалгаж болдог. Та үүнийг зургаас хараарай.

хайлтын системийн оновчлол
дижитал бизнес платформ автоматжуулалт

Анхдагчаар үүссэн холбоос

хайлтын системийн оновчлол
хайлтын системийн оновчлол – анхдагчаар үүссэн холбоос

Мөн та гараар үүнийг шалгаж, өөрийнхөө үүсгэж өгөх, засаж форматыг нь өөрчлөх боломжтой. Учир нь permalink анхдагчаараа үүсэхдээ хэт урт хайлтын системд тохиромжгүй байдлаар үүсэх магадлалтай байдаг учраас та үүнийг нь гар аргаар тохируулж сольж өгөөрэй. Google болон бусад бүх хайлтын системүүд бүгд л богино гарчигтай байхыг илүүд үздэг бөгөөд нийтлэлийн тухай маш богино хугацаанд мэдэж авахад тусладаг. Хүмүүс ч богино холбоосыг илүүд үздэгээс гадна click-through rate буюу товшилтын түвшинг нэмэгдүүлэх давхар нөлөөтэй.

Тиймээс та хуудас/page болон блогуудын тогтмол холбоосууд автоматаар утгагүй эсвэл хэт урт хагас үгстэй үүсдэг учраас та гараараа засварлан өөрчлөн хайлтад тохируулж өгөөрэй. Энэ талаар та хажуу талын зургуудаас дэлгэрэнгүй хараад ойлгож чадна.

Гараар тохируулсан холбоос

хайлтын системийн оновчлол
хайлтын системийн оновчлол – гараар үүссэн холбоос

Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Хэрвээ таны вэбсайтын холбоос блог/%postname/ гэж тохируулагдаагүй бол та wordpress ->setting ->permalink замаар орж та өөрийн вэбсайтын тогтмол холбоосыг сольж засварлаарай. энэ нь хялбархан байх болно. Тохиргоог хүссэнээрээ өөрчлөн засварласан бол заавал хадгалаарай.

Та cache plugin буюу залгаас ашиглаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй

Зочин бүрийг вэбсайт руу зочилох бүрт хүн бүрийн компьютер лүү таны вэбсайтын сервер буюу хост чинь вэбсайтын өгөгдөл, зургууд, CSS, фонт болон бусад вэбсайтын мэдээллийг дамжуулж Ping/пин илгээж байдаг.

Энэ нь бага зэрэг цаг хугацааг шаарддаг. Тиймээс алдаж байгаа цаг хугацааг хэмнэхийн тулд серверүүд Cache ашигладаг. Энэ нь хэрэглэгч таны вэбсайт руу хандахаас өмнө вэбсайтын бүх мэдээллийг багцлаад өгөхөд бэлэн болгочихсон байдаг. Үр дүнд нь хэрэглэгч таны вэбсайт руу хандахад бүх зүйл альхэдийн бэлэн учир маш хурдан ачааллаж хэрэглэгч таны вэбсайтыг бүрэн уншихыг хүлээх шаардлага гарахгүй болдог.

Та cache ашиглахыг хүсвэл энэ блогийг дэлгэрүүлж уншаарай.

Серверийн хариу өгөх хугацаа

Таны вэбсайтын үйл ажиллагааг сайн муу гэж үнэлэхийн тулд ГҮЙЦЭТГЭЛ болон ХАРИУ ҮЙЛДЭЛ гэсэн хоёр зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Хариу үйлдэл сайтай вэбсайт нь таны сервер хандалтын хүсэлтэнд маш хурдан хариу өгөх байдлаар тодорхойлогддог. Энэ байдлыг тодорхойлдог хэмжигдэхүүн бол эхний вайтад хүрэх хугацааг тодорхойлдог. /орчуулагч/ Time to First Byte (TTFB). Таны вэбсайт маш хурдан ажилладаг байхын тулд TTFB утга маш бага байх ёстой. Гэхдээ та үүнийг тодорхойлогч параметрүүдийг тогтоож тоо бодох шаардлагагүй. Rankmath үүнийг танд тооцоолоход тусладаг бөгөөд шууд үр дүнг ойлгомжтой байдлаар харуулдаг.

Яг ингэж харагдана.

хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол серверийн хариу өгөх хугацааны тооцоолол

Google search console оор вэбсайтаа баталгаажуулсан эсэхээ шалгаарай

Google вэбсайт эзэмшигчдэд зориулан багц хэрэгслийг санал болгодог бөгөөд хайлтын системийн оновчлолд таны вэбсайтыг индексжүүлэхэд Google д тулгардаг асуудлуудыг ойлгож, шийдвэрлэхэд туслах зорилготой ашиглаж болдог. Энэ багцыг Google console гэж нэрлэдэг бөгөөд Google analytics өөрийн болон бүх вэбсайтуудад холбож зуршаарай. Google analytics ашигласнаар та вэбсайтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж чадна. Rankmath SEO ийн тусламжтайгаар бүх мэдээллээ харах боломжтой.

хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол google search console д холбогдсон байдлыг шалгах арга

Та google search console д өөрийн вэбсайтаа холбох зааврыг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарж сурна уу?

Таны вэбсайттай тохирсон sitemap байгаа эсэхийг шалгаарай

SItemap нь вэбсайтын мэдээллүүдийг хуудас, блог, контентуудыг өөр хооронд нь хайлтын системийн чухал алгоритм мөлхөө буюу crawl ажиллахад зориулагдсан URL / холбоосуудыг дэлгэрэнгүй индекс юм.

Вэбсайт доторх бүх мэдээллийг яг ямар утга агуулгатай контент болохыг ойлгож индексжүүлэхэд тусладаг учраас та өөрийн вэбсайтдаа заавал sitemap тай болохыг хичээгээрэй.

Sitemap нь дотроо гурван өөр төрлөөр байдаг.

  1. Дизайнерууд вэбсайтын зураглалыг төлөвлөн гаргахад зориулагдсан сайтын зураглал
  2. Хүмүүс шууд харагдах зориулалттай жагсаалт бүхий сайтын зураглал
  3. Хайлтын системийн оновчлолд таны вэбсайтыг эрэмбэлэх зорилго CRAWL ажиллуулах зорилготой бүтэцчилэгдсэн сайтын зураглал

Вэбсайт дээрээ sitemap тай байх нь тийм хэцүү биш бөгөөд ихэвчлэн third party буюу хөндлөгийн залгаасуудыг ашиглан өөрийн вэбсайтын зураглалыг үүсгэх боломжтой болдог. Rankmath таны вэбсайтын зураглалтай эсэхийг шалгаад өгчихдөг.

хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол Sitemaps шалгах хэсэг

Та өөрийн вэбсайтдаа вэбсайтын зураглал буюу SITEMAP ыг Rankmath – н тусламжтайгаар хялбархан үүсгэж чадна.

Та дараах зааврын дагуу хийгээрэй.

Та rankmath SEO ашигладаг бол sitemap модулыг идэвхижүүлж, зөв тохируулсан эсэхээ шалгаарай.

Rankmath SEO ->Dashboard харин тохиргоог нь Rankmath SEO-> Sitemap Settings сонгоорой.

Хэрэв танд SITEMAP тохируулах нь хүнд санагдаж байвал энэ блогийг уншаарай. Энд дарна уу?

Хэрэв та Rankmath ашигладаггүй бол өөр арга ашиглахыг санал болгож байна. Хамгийн энгийн бөгөөд хамгийн түгээмэл арга бол Google XML Sitemaps юм.

Эвдэрхий холбоос байгаа эсэхийг хайж олж засаарай

Таны вэбсайт үргэлж өргөжин, контентууд нэмэгдэх, хуучирч устгагдах, шинэчлэгдэх гэх мэт хөдөлгөөнүүд ихэснэ. Энэ болгонд таны вэбсайт дээрх линк эвдэрч 404 хоосон хуудас руу чиглүүлдэг болно. 404 хуудсыг Google хайлтын системдээ эрэмлэхгүй гэдгийг мэдэгдсэн учраас таны вэбсайт дээр ийм төрлийн хуудас гарч ирвэл засаж залруулах хэрэгтэй. Rankmath нь 404 оношилж өгдөг. Энэ нь таны цаг завыг хэмнэхээс гадна хайлтын системийн оновчлолт хувь нэмрээ оруулна.

Хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол 404 хуудас хяналт

Эндээс та вэбсайтын бүх эвдэрсэн хуудсуудыг олж харах бөгөөд засаарай.

Хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол алдаатай хуудас

Та wordpress ашигладаггүй бол дараах богино зөвлөгөө танд туслана гэдэгт итгэлтэй байна.

Юуны түрүүнд та google console дотроосоо эвдэрсэн линкүүдийг шалгаж мэдэх боломжтой. Эндээс та Google ийн бүх илрүүлсэн алдааг олно.

Хайлтын системийн оновчол
Хайлтын системийн оновчол вэбсайт дээрх эвдэрсэн холбоосууд

Эсвэл та линк шалгадаг залгаасыг ашиглаж болно. Энэ нь илүү хялбар байж болох юм.

Контентын оновчлол

Таны олж мэдсэнээр Контент бол бүх зүйл юм. Контент нь урсгалыг хамгийн ихээр татдаг ч та контентоо маш сайн эсвэл дээд зэргээр оновчлох хэрэгтэй. Гэхдээ шууд л нүдээ аниад хийхэд оновчлох үйл явц нь үнэхээр хэцүү төвөгтэй үйл ажиллагаа юм. Харин танд Rankmath оновчлох үйл явцад маш хялбархан байлгахаар тохируулж оновчлоход туслана. Мэдээж та хамгийн сүүлийн үеийн техниктэй хайлтын системийн оновчлолын хийх аргуудаас суралцах хэрэгтэй.

Тэгэхээр та өөрийн хайлтын системийн оновчлолыг хийхдээ дараах зүйлүүдийг мэдэх хэрэгтэй.

Түлхүүр үгс дээрээ төвлөр

Та wordpress ашигладаг бол woocommerce ашиглах нь тодорхой гэж бодож байна. Тиймээс та бүх хуудас, бүх бүтээгдэхүүн, бүх контентын төрлүүд дээрээ түлхүүр үгстэй үгүйг тайлангаар гаргах хэрэгтэй. Та үүнийг Rankmath SEO Analysis Basic SEO хэсгээс олж харна. Үүнийг та ойлгохгүй байвал Keyword Research талаар илүү их дэлгэрүүлж уншаарай.

Хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол Түлхүүр үгсийн анализ

Контентын оновчлолыг сайжруулах

Та эндээс өөрийн анхааруулга өгсөн хуудас бүртээ түлхүүр үг дээрээ ажиллах нь маш чухал. Гол нь та өөрийнхөө дуртай бүтээгч /page builder дээрээ хайлтын системийн оновчлох дээр ажиллаж сурах хэрэгтэй. Та focus keyword дээрээ 5 хүртэлх үг ашиглах боломжтой.

дижитал бизнес платформ автоматжуулалт
Хайлтын системийн оновчлол Түлхүүр үгс төвлөр

Та түлхүүр үгсээ оруулсны дараа хэдхэн секунд хүлээгээрэй. Гол нь та өөрийнхөө контентынхоо оноог маш сайн оновчлох аргуудаас суралцаарай. Эндээс та энд дарж суралцаарай. Та эндээс түлхүүрийн үгийн тухай өөр төрлийн зөвлөгөөг олж уншихын зэрэгцээ таны тохируулсан түлхүүр үгс тухайн контентын үндсэн агуулгыг илэрхийлж байгаа эсэхтээ хяналт тавьж үзээрэй.

Гарчигаа оновчтой болгох

Та нийтлэлийнхээ гарчигт түлхүүр үг агуулагдсан эсэхэд анхаарлаа хандуулаарай. Түлхүүр үгс таны гарчигт агуулагдаж байх нь маш сайн бөгөөд хүмүүсийн урсгалыг төгс татах өгөөш болдог. Rankmath түлхүүр үгсийг гарчигтаа оруулаагүй хуудас, постуудыг болон бусад контентуудыг танд ялган таниулахад тусладаг.

хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол Гарчигтаа түлхүүр үгс оновчлоогүй контентуудыг харуулсан байдал

Гарчигтаа түлхүүр үгсээ агуулах нь хоёр чухал шалтгаантай. Зөвхөн хайлтын системийн оновчлолд зориулагдахаас гадна хэрэглэгчид таны агуулгад юу багтаж байгааг шууд мэдэх боломжийг олгодог. Энэ нь SERP ийн үр дүнд шууд нөлөөлдөг. та түлхүүр үгс агуулаагүй контентууд дээрээ дахин ажиллаарай.

Схем /scheme байгаа эсэх

scheme буюу Rich snipped гэдэг нь таны вэбсайтдаа эсвэл нийтлэлдээ нэмдэг кодыг хэлдэг. Энэ кодын гол зорилго нь хайлтын системд таны нийтлэлийн талаар нэмэлт мэдээлэл өгдөг. Харин хайлтын систем нь таны нэмэлт мэдээллийг хайлтуудад харуулахдаа ашигладаг.

Хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол scheme

Энд тодруулсан үгсүүд вэбсайтын scheme ээс татсан байдалтай харагдаж байна. Scheme дэлгэрэнгүй мэдээлллийг энэ дарж уншаарай

Схемийг хэрхэн нэмэх талаар заавартай танилцана уу?

дижитал бизнес платформ автоматжуулалт
Хайлтын системийн оновчлол Схемийн заавар

Үүний дараа та өөрийн scheme generator ыг дарж хуудсандаа нэмэх боломжтой төрлүүдээс сонгоно.

Хайлтын системийн оновчлол Sheme төрөл
Хайлтын системийн оновчлол Sheme төрөл

Мөн та өөрийн вэбсайт дээрээ scheme мета өгөгдөл байгаа эсэхийг SEO Analysis дотроос харах боломжтой.

Хайлтын системийн оновчлол
Хайлтын системийн оновчлол Scheme meta data шалгасан байдал

Rankmath ашигладаггүй бол scheme хэрхэн нэмэх вэ?

Та wordpress ашигладаг бол олон төрлийн залгаасууд байдаг бөгөөд хамгийн дажгүй нь scheme татаж өөрийн вэбсайтдаа суулгаарай. Мөн үнэ төлбөргүй. Та төлбөртэй хувилбаруудыг ашиглах гэж байгаа бол заавал мэргэжлийн блогууд тайлбар уншаарай. Та scheme хийсний дараа Google Structured Data Testing Tool ээр sheme ээ зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаарай.

Зургийн оновчлолоо сайжруулах

Зургийг оновчилсноор хүмүүсийн урсгалыг хайлтын системээс ихээр татах чадвартай. Тиймээс та өөрийн вэбсайт дээр ашиглаж буй зураг бүрийг хамгийн сайнаараа оновчилж өгөх нь туйлын чухал юм. Зургийг оновчлох аргыг сайн сураад ашиглаарай.

Зургийг оновчлох нь таны вэбсайтыг бүхэлд нь хайлтын системд оновчтой болгоход анхаарах бас нэг арга юм. Та дараах аргуудыг тогтмол хийгээрэй.

  1. Зургийн нэр
  2. Зургийн хэмжээ
  3. Alt-text

Зургийн нэр маш ойлгомжтой байх ёстой. Ашиглах гэж байгаа зургандаа маш тодорхой нэр өгч, тохиромжтой бол түлхүүр үгээ ашиглаарай. Та доорх жишээг хараарай.

  • image 1.jpg <- Маш тохиромжгүй нэр
  • хайлтынсистемийноновчлол.jpg <- Сайн байна, гэхдээ сайжруулах хэрэгтэй
  • хайлтын системийн оновчлол.jpg <- Сайн
  • хайлтын_системийн_оновчлол.jpg <-Маш сайн
  • хайлтын-системийн-оновчлол.jpg <- Маш сайны өөр хувилбар

Зургийг нэрлэхдээ олон үг ашиглаж байвал хооронд нь хоосон зай ашиглах нь хэвийн үзэгдэл байдаг боловч олон тохиолдолд үүнийг ингэж нэрлэхээс зайлсхийхийг зөвлөдөг.

Зургийг нэрлэхдээ үг хооронд зураас эсвэл доогуур зураас заавал ашиглаж байгаарай.

Хүмүүс муу чанаргүй зураг ашигладаг бөгөөд үүнийг хэн нь ч барагтай тоодоггүй. Гэвч SEO маш чухал үр нөлөөтэй. Зургаа бага хэмжээтэй байлгахын зэрэгцээ хамгийн өндөр чанартай байлгахыг хичээгээрэй. Та вэбсайтдаа ашиглахаас өмнө compress буюу шахаж ашиглах эсвэл wordpress залгаасуудыг ашиглаарай. Аль аль нь маш чухал.

Зургийн хэмжээг тохирох нарийвчлалд оруулахаа мартаж болохгүй. Таны вэбсайт хамгийн томдоо 1500px зураг ашиглах боломжтой байхад 2000×2000 хэмжээтэй зураг ашиглах шаардлагагүй. Хэрвээ та том зураг ашиглаад байх юм бол та вэбсайтын bandwidth болон серверийн нөөц боломжоосоо илүү ихийг ашиглаад байгаа гэсэн үг. Тиймээс энэ асуудлаас сэргийлэхийн тулд та зургийн хэмжээндээ анхаарлаа хандуулна уу. Тиймээс та одоо өөрийнхөө ашиглаж байгаа зураг бүрийг вэбсайт дотроосоо gallery media г сонгож хэмжээсүүдээ хараарай.

Хайлтын системийн оновчлол Зургийн хэмжээг шалгах
Хайлтын системийн оновчлол Зургийн хэмжээг шалгах

Зургаа оновчлох эцсийн арга бол ALTERNATIVE TEXT ашиглаарай. Энэ нь зураг чухам юуны тухай болохыг хайлтын системд ойлгуулж өгдөг маш чухал үүрэгтэй. Мөн харааны бэрхшээлтэй хүмүүст туслах давхар үүрэгтэй. Энэ нь тухайн контентыг хүртээмжтэй контент болгоход хамгийн чухал нөлөө үзүүлдэг.

Та rankmath ашигладаг бол сайт дээрх бүх зургуудаа alt text тэй байгаа эсэхийг шалгаж чадна.

Хайлтын системийн оновчлол зургийг оновчлох
Хайлтын системийн оновчлол зургийг оновчлох

Зургийн оновчлолтой асуудлыг хялбар шийдэх өөр аргууд.

Хэрэв та Rankmath ашигладаггүй бол өөр wordpress plugin уудыг ашиглахыг зөвлөж байна.

Гар утасны оновчлолыг шалгаарай

Таны вэбсайт руу хүмүүс зочилохдоо ихэнх нь гар утаснаас хандаж байгаа. Rankmath нь таны вэбсайт гар утсанд хэрхэн ажиллаж байгааг урьдчилан харуулдаг.

Хайлтын системийн оновчлол Гар утас
Хайлтын системийн оновчлол Гар утас

Хэрэв таны вэбсайт дээр оновчлогдоогүй бол маш том асуудалтай тулгарсан гэж ойлгох хэрэгтэй. Дэлхий тэр чигээрээ хайлтын систем урсгал гар утсан дээр төвлөрөөд байгаа учраас та гар утасны хувилбарыг илүү хүчтэй хөгжүүлж анхаараарай. Та вэбсайт хийлгэж байгаа бол эсвэл wordpress дээр вэбсайтын загвар худалдан авч ашиглах гэж байгаа бол responsive загвартай байгаа эсэхийг шалгаарай. энэ нь бүх дэлгэц дээр өөрөө автоматаар вэбсайтын харагдацыг тохируулагддаг хувилбар юм.

Дүгнэлт

Дүгнэлт
Хайлтын системийн аудит нь вэбсайтдаа урсгалыг үлэмж нэмэгдүүлэх гол мэдээлэл учир вэбсайтаа оновчлох нь маш чухал гэдэг нь эргэлзээгүй. Хайлтын системийг уламжлалт аргаар вэбсайт дотроо хийх нь үр дүнтэй байж болох ч та мэргэжлийн хүн биш бол энэ нь сонсогдож байгаа шигээ тийм ч хялбар биш юм. Бидний хувьд олон төрлийн хайлтын системийн оновчилдог залгаасууд болон платформуудыг туршиж үзсэн. Одоогоор бид Nozzle болон Rankmath гэсэн хоёр хайлтын системийн программуудыг ашигладаг. Хямд бас үр дүнтэй. Та мэргэжлийн байх шаардлагагүй.
Та өөрийн гэсэн вэбсайттай бол цаашид хайлтын системийн оновчлолын асуудлууд байгаа гэдгийг мэдчихээд, хараад байлгүй харин бидний өгсөн зөвлөгөөг даган дуурай, тусламж дэмжлэг авч вэбсайтаа оновчтой болгоорой.
Шууд тусламж авахыг хүсвэл m.me/usukhbayaru хаягт хандаарай. Танд амжилт хүсье.
CRO д 6 юуг ойлгож оруулж болохгүй вэ? Б/1

CRO д 6 юуг ойлгож оруулж болохгүй вэ? Б/1

CRO бол A/B тест биш

А/В тест нь бизнесүүдийн хамгийн их хэрэглэдэг арга болсон. Орчин үед CRO аргад A/B тестийг түгээмэл ашигладаг болсон. Ингэснээр сүүлийн үеийн шинэхэн маркетерууд А/B тестийг хөрвүүлэлтийн хурдтай андуурах тохиолдол байдаг. Гэхдээ үр дүн нь өөр өөр зүйлийг харуулдаг учраас CRO бол А/В тест биш юм…

…А/В тест бол CRO буюу хөрвүүлэлтийн хурдын нэг арга юм. Тодруулбал: Хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь таны вэбсайтаас хамгийн их хөрвүүлэлт хийх хэрэгсэл, арга техникийг ашиглах явдал юм. Нөгөө талаас туршилт нь эдгээр хэрэгсэл, техникийг үнэлэх, баталгаажуулах явдал юм. Жишээлбэл: хуучинсаг арга барилтай cloudsponge

… маш оновчтой шинэчлэсэн жишээ юм. Тэд A/B тест биш CRO ашигласны үр дүн юм. Ингэж шинэ дизайн нь 33% иар хөрвүүлэлтийн хурд нь өссөн байна. Хөрвүүлэх хурдыг оновчлох гэдгийг тайлбарлавал шинэ дизайн нь хэрэглэгчдийн оролцоо, хөрвүүлэлтийг сайжруулахад тусладаг, тодорхой онцлог, элементүүдийг авчирдаг. А/В тест нь вэбсайтын хоёр хувилбарыг туршиж үзэхээс гадна хоёр өөр гарчгийг туршиж үзэх, аль нь илүү сайн ажиллаж байгааг харах боломж юм. Магадгүй товчлуурын текстийг турших тухай байж болох юм…

…эсвэл товчлуурын өнгийг сольж турших ч байж болно. Хамгийн сайн жишээнүүд simсity борлуулалт мөн Hubspot -н нүүр хуудасны жишээ байдаг. Товчлуурын ногоон товчлуурыг өөр өнгөтэй байлгаж туршиж үзээд улаан товчлуур 21% иар илүү ялсан учраас та аливаа зүйлд үйлдэлд уриалан дуудсан товчлуурыг улаанаар хийх нь илүү оновчтой гэх мэт олон зүйлд энэ хувилбарыг ашиглахыг зөвлөж байна.

CRO бол хөрвүүлэх газардуулах хуудсыг оновчлох биш

Өөр нэг андуурал бол буух /газардуулах хуудсыг оновчлохтой андуурах тохиолдол байдаг. CRO болон газардуулах хуудас нь хоюулаа хөрвүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой байдаг боловч зорилго нь өөр өөр байдаг. А/В тестийн адил газардуулах хуудас нь хөрвүүлэх хурдыг оновчтой болгож нэмэгдүүлэх зөвхөн нэг хэсэг нь юм. Хөрвүүлэх хурдыг оновчлох нь интернетийн орчинд өргөн хүрээнд хийгддэг интернет маркетингийн арга юм харин газардуулах хуудас нь зөвхөн вэбсайтын хүрээнд ажилладаг екоммерс маркетинг учраас хөрвүүлэх хурдны оновчлолыг хэзээ ч газардуулах хуудастай андуурч болохгүй.

CRO нь таны эцсийн зорилго биш

Хөрвүүлэлтийг оновчтой болгохдоо хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь эцсийн үр дүн биш юм… … эцсийн зорилго юм. Харин CRO нь бизнесээ өргөжүүлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, илүү их мөнгө олох хэрэгсэл гэж ойлгохыг хүсч байна. энэ бол эцсийн зорилго байж болох талтай. Тэгэхээр эцсийн зорилго гэж юу вэ? эндээс илүү та дэлгэрэнгүй мэдээлэл судлаарай. Орлого, ингээд л болоо. хөрвүүлэлтийн хурдыг оновчтой болгох шалтгаан нь орлогоо нэмэгдүүлэх явдал юм. Хөрвүүлэлтийн хурдыг оновчлохоос хөрвүүлэх хүртэл явагдах ба… …эцсийн дүндээ борлуулалтад нэмэгдүүлэх орлогоо нэмэгдүүлэх байдлаар үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл оновчлол бол очих газар биш харин аялал юм.

CRO нь нэг удаагийн зүйл биш

Хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь бизнесээ автоматжуулаад орхичихдог маркетингийн стратегитай адилхан биш юм шүү… …харин хөрвүүлэх хурдыг оновчлох нь тасралтгүй үйл явц юм. Байнгийн тасралтгүй, үргэлж сайжруулах хэрэгтэй байдаг. Үүнийг анхнаас нь та мэддэг байх нь тун чухал.

CRO таамаглал дээр суурилдаггүй

Хөрвүүлэлтийн хурдыг оновчтой болгох нь ойлгох, онцгойлсон, хэрэглэгчдийн хүсэлтийг анхаарч, анализыг үзэх хэрэгтэй. Өөрийн вэбсайтын анализ, хэрэглэгчийн хүсэлтийн мэдэх нь хэцүү байх албагүй… …та truconversion тай байхад энэ тийм ч хэцүү биш. Анхааруулан хэлэхэд таамаглал дээр тулгуурлан хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь буруу үр дүнд хүргэх аюултай. Харин дата өгөгдөлд тулгуурласан байх ёстой. үр дүнд ёстой бол хүн бүрийн хийдэг зүйлийг хийж болохгүй бөгөөд вэбсайтын хэрэглэгчид хэн бэ? тэдэнд юу хамгийн сайн тохирдог болохыг өгөгдлөөр дамжуулан олж мэдэх ёстой байдаг юм.

CRO буюу хөрвүүлэх хурдыг оновчлох
CRO буюу хөрвүүлэх хурдыг оновчлох

CRO нь сайт руу илүү олон хүмүүсийг сайт руу татах тухай биш юм

Хэрвээ та онлайн бизнес эрхэлдэг бол дараах аргууд танд хэрэг болох нь гарцаагүй.

  • Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүмүүсийн урсгалыг нэмэгдүүлэх
  • одоо байгаа хүмүүсийн урсгалыг ашиглан вэбсайт дээрх борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд сайжруулах
  • Хөрвүүлэлтийн хурдыг оновчлох

нэмэлт материал .

Хөрвүүлэх хурдыг оновчлох нь борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүмүүсийн бүртгэлийг маягтаар дамжуулан авах гэж ажилладаггүй. Харин хөрвүүлэлтийн хурдыг оновчлох нь илүү их орлого олох, одоо байгаа орлогоо нэмэгдүүлэхийн тулд одоогийн хүмүүсийн урсгалаасаа илүү их нэхэмжлэх авах тухай юм. Өөрөөр хэлбэл хамгийн их ашиг олох тухай болохоос илүү их урсгалыг татах тухай биш юм. тэгэхээр одоо байгаа хэрэглэгчдийг хөрвүүлэх тухай юм. Оролцоог чанаржуулах тухай гэж хэлэхэд ч болно. хөрвүүлэх хурдыг оновчлох нь хэрэглэгчийг шинээр олох зардал гаргахаас илүү хэмнэлттэй.

Дүгнэлт:

Үнэнийг хэлэхэд, та хөрвүүлэлтийг хурдыг оновчлохгүй бол орлого, мөнгөнөөсөө татгалзаж байна гэж л бодох хэрэгтэй… …та вэбсайтын хүмүүсийн урсгалыг нэмэгдүүлэхгүйгээр вэбсайтаа илүү их ашиглаж орлого нэмэгдүүлэх боломжтой.

Нэмэлтээр: Та үүнийг хийхгүй байж болно, гэхдээ таны өрсөлдөгч үүнийг хэзээ нэгэн цагт хийх л болно. Тэгэхээр та хөрвүүлэх хурдыг оновчлох аргуудыг ашиглаарай. Хэрвээ та хөрвүүлэх аргуудыг оновчлох тухай илүү их дэлгэрэнгүй олж мэдэхийг хүсвэл энд дарж суралцаарай. Мөн та хөрвүүлэх хурдыг оновчлох тухай асуух зүйл байвал комментоор асуултаа тавьж дэлгэрэнгүй мэдээллээрэй.

error: Баярлалаа,