Дижитал брэндинг
Дижитал орчинд брэндинг бүтээхийн гол зорилго нь таны бизнес хэрэглэгч төвтэй урт хугацаанд дижитал орчинд тогтвортой бас тогтмол амжилттай явахад брэндинг бодлого гаргахад туслана.

ТА МАНАЙ СУРГАЛТНААС ЮУ СУРАЛЦАЖ, МЭДЭХ ВЭ
Маркетингийн салбарт 10 гаран жилийн туршлага, дижитал маркетингийн салбарт 7 жил ажилласан туршлагаасаа хуваалцах болно. Мөн цоо шинэхэн туршлага болох дижитал брэндинг гэж юу вэ? бизнесээ хэрхэн хэрэглэгч төвтэй болгох вэ гэдэг дээр танд мэргэжлийн зөвлөгөө, туршлагыг өвлүүлэх болно.

ҮНЭ ЦЭНИЙН ОНОВЧЛОЛ
Та бизнесийнхээ үнэ цэнийг мэдэх, үнэ цэнээ зах зээлд хэрхэн хүргэх, үнэ цэнээ өөрөө хүртэх, үнэ цэнээ цаг хугацааны туршид хөгжүүлэх талаар нэгд нэгэнгүй мэдэж авах болно. Гол нь та болон танай баг, хамт олон, компани, хэрэглэгч гээд бүгд таны үнэ цэнийн талаар нэг ойлголттой болж чадна. Гол нь та дижитал маркетингийн богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөгөө хэрхэн гаргах талаар мастер хэмжээнд мэдэх болно. Энэ бас л чухал үнэ цэнэ.

БРЭНДИНГИЙН АРХИТЕХТОР
Брэндийн аль хэсгүүд нь хэрэглэгчдэд чухал вэ? мөн брэндийн өнцгөөс таны бизнесийн хувь юу нь илүү чухал вэ гэдгийг тодорхой ойлгоно.
Та өөрийн бизнесийн эрхэм зорилгыг илүү дэлхийн хэмжээнд хүргэх тодорхойлолтыг олж сурахаас гадна таны брэнд зах зээлд юуг амладаг вэ? таны брэндийн зан төлөв нь юу вэ? таны брэндийн онцлог мөн чанар нь яг юу вэ гэх мэт сүнслэг хүчин зүйлүүдийг мэргэжлийн түвшинд ойлгомжтой харж чаддаг болно.

БРЭНДИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУД
Бизнест оролцож байгаа та, таны ажилтан, таны түншүүд чухам хэн хэн бэ? бизнест аль нь илүү чухал ач холбогдолтой вэ? яагаад таны бизнесийг сонгодог вэ гэдэгт хариултаа олж авна. Гол нь тэдэнд зориулсан ямар бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх талаар ойлголттой болно. Таны брэндингтэй хамааралтай хүн бүхэнд мэргэжлийн үр ашиг болон сэтгэл хөдлөлийн үр ашгийг хэрхэн хүргэх талаар төлөвлөгөөтэй болно. Ингэснээр та зах зээлд брэндинг харилцаагаа балансаа тэнцвэртэй авч явахад туслана.

БРЭНДИЙН ЭКОСИСТЕМ
Брэндэд хамгийн чухал болон ямар ч ач холбогдолгүй хүмүүс бизнесүүд гэж байгаа. Тэдгээр бүх бизнесүүд таны бизнестэй ямар хамааралтай болон тэд таньгүйгээр хэрхэн өөр хоорондоо хамааралтай оршдог талаар мэдээллийг олж авах бөгөөд та аль бүлэгтэй нь хэрхэн харилцаж болох талаар тодорхой төлөвлөгөөтэй болно. Энэ нь таны дижитал маркетингийн төлөвлөгөөн дээр бусдыг ойлгох хэл болж өгдөг учраас та брэндийн экосистемээ маш тодорхой харж бас ойлгож сурах болно.

АЯЛЛЫН ЗУРАГЛАЛ
Таны брэндийн хамгийн чухал хэрэглэгч хэн бэ? тэд юу хүсдэг вэ? тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг та хэрхэн шийдэж байгаа вэ? тэд асуудлаа шийдэх гэж ямар хугацаа, замуудыг туулж байгааг ойлгосноор тухай бүрт нь тохирсон контент, бүтээгдхүүн үйлчилгээг бэлтгэж чаддаг болно. Ингэхийн тулд та хэрэглэгчийн аяллын зураглалыг төсөөлөн гаргаж бодитоор туршиж үзэх нь маш чухал.

ХОЛБОО БАРИХ ЦЭГ
Таны брэндийн боломжит хэрэглэгчид өглөө сэрэхээс орой унтах хүртэлх хугацаанд хаана, юу хийдэг талаар та төсөөлж, тухай бүрт нь холбогдож болох цэгүүдийг тодорхойлно. Ингэснээр бид персонатай богино хугацаанд бизнесийн хамтын ашигтай харилцааг бүтээж чадна. Хэрэв та дижитал орчинд холбоо барих цэгүүдийг маш тодорхой бий болгож чадахгүй бол таны бизнес бүхэлдээ төсөөллийн бизнес болж хувирна.
Та амжиж хамрагдсан уу?
ДИЖИТАЛ БРЭНДИНГ
VIP 50 БАГТСАНААР ТАНД БИЙ БОЛОХ БОЛОМЖ
2020 оноос ДИЖИТАЛ МАРКЕТИНГ vip 50 сургалтаа эхлүүлснээс хойш Англи, Норвеги, Австрали, Япон, Солонгос, АНУ, Франц, Герман, Монгол зэрэг улсуудаас нийтдээ 39 суралцагч хамрагдчихсан байна. Та сүүлийн 11 VIP суралцагч болж амжиж хамрагдаарай.
Платформууд дагалдана
Насан туршийн сургалт
Бүх шинэчлэлтүүд үнэ төлбөргүй
Хязгааргүй тусламж дэмжлэг
ХҮН БҮХЭНД ИЖИЛ БОЛОМЖ
сургалтаараа бид хамгийн хямд зардлаар, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч суралцах бүх боломжийг суралцагчдадаа санал болгож байна.

ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ
Энэхүү сургалт нь сонирхол татахуйц брэнд бий болгохыг хүсдэг, дизайнерууд эсвэл маркетинг, харилцаа холбоо, PR, брэндинг чиглэлээр ажилладаг хүмүүст зориулагдсан болно.

ТАНД ҮЛДЭХ УР ЧАДВАР
Та өөрийн брэндийн үе шат дараалал бүхий дижитал стратегийг боловсруулж чаддаг болно.

ЮУ ШААРДЛАГАТАЙ ВЭ
Компьютер, интернет, өөрийгөө дайчлах ур чадвар

VIP ОНЛАЙН АПП
Зөвхөн сургалтанд хамрагдсан гишүүдийн нэгдсэн тусгай группд нэгдэнэ.
Нэмэлт
ДИЖИТАЛ БРЭНДИНГ
10 ЦУВРАЛ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТАНД ХАМРАГДАХ
