fbpx Meta business suite ийн тухай Дижитал маркетингийн цогц үйлчилгээгээр таны асуудалд туслахад бэлэн. -

Meta business suite ийн тухай

💬 Орчин үед онлайн оффис хөгжсөн учир facebook ч үүнийг ухаалгаар хөгжүүлсээр байна. Магадгүй Meta business suite HOME танд нээгдээгүй байж болно. Та үүнийг бүртгэлээрээ нээхэд хялбархан учир та signup хийхэд хангалттай. Үүнийг нээсний ач холбогдол facebook бизнес хуудас, instagram бүртгэл дээр нь эдгээр хаягууд дээр ажилладаг бүх хүмүүсийг нэг дор бүгдийг нь зангидаж ажилладаг талбар юм.

  • Та өөрийнхөө хувийн бүртгэлийг бизнес хуудас, instagram хаягуудаас салгаж чадна
  • Бусад хүмүүсийг энэ талбарт холбож зөвхөн бизнес хийх боломжийг л хангаж хувийн дансыг нь тусгаарлаж өгдөг
  • Instagram болон facebook хуудсуудынхаа нарийн мэдээллүүдийг нэг дороос харна
  • Энэ талбараас instagram болон facebook хуудсууддаа зар сурталчилгаагаа явуулна
  • Instagram болон Facebook хуудсандаа ашиглах дэлгүүрээ эндээс үүсгэнэ

Танд хэрэгтэй бүх зүйл MBS HOME ын зүүн гар талд бүгд бий. Зүүн дээд хэсэгт нь таны бизнес бүртгэл буюу account байгаа. Та үүнийг сольж болно.

Бараг л өдөр тутамдаа Inbox, Content, Planner, ads, insight зэргийг хэрэглэдэг боловч бид нэг удаа зайлшгүй хийх шаардлагатай зүйлсүүд гэж бий. Үүнийг all tools нэмэлт цэснээс орж ашиглана. Хамгийн чухал нь File manager, Audience , Business app зэргүүд нэг удаа ч гэнэт хэрэг болдог.

File manager бол мэдээж зар сурталчилгаа явуулахдаа файлуудаа зохион байгуулахад, Audience бол зорилтот үзэгчдээ үүсгэхэд, App нь магадгүй stream хийх, чатбот оо холбох зэрэгт нэмэлт тохиргоо шаардагдсан/permission/ нэхсэн үед эндээс тухайн аппыг суулгадаг.

Харин байнга л хэрэглэгдэх бүлэг цэс бол engage audience, advertise юм. Та эдгээрийг нэг бүрчлэн ухаж танилцаарай.

Pin It on Pinterest

Shares
Share This