fbpx Unique хэмжээсүүдийн тухай Дижитал маркетингийн цогц үйлчилгээгээр таны асуудалд туслахад бэлэн. -

Unique буюу өвөрмөц хэмжээсүүд

💬 Сошиал сувгуудад ажиллахын тулд зайлшгүй ойлгох ёстой хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг. Шууд үр дүнд хүрэхийг хүссэн яаруу хүмүүс үүнийг онол гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ сошиал сувгууд тэр чигээрээ онол шиг л ажиллана. Тэд бүгдээрээ томъёоллын дагуу ажилладаг алгоримт дээр ажилладаг. Бид нар өдөр бүр тоо хэмжээг нь мэдэхгүй ч маш их “Тэгвэл ингэ” гэдэг нөхцөл дунд найзуудтайгаа харилцана, гэр бүлийнхэнтэй холбогдоно, хоорондоо чатлана, ярилцана, дуудлага хийнэ, сэтгэгдлээ хуваалцана, бусадтай хуваалцана, бүр цаашлаад бизнесээ хүртэл энэ нөхцлийн дагуу гүйцэтгэдэг гэдгээ ч анзаардаггүй. Хамгийн чухал энэ бүгдийг нэг бүрчлэн хэмждэг хэмжээсүүд суваг бүрт байдаг. Харин энэ хэмжээсийг бараг ихэнх хүмүүс огт тоодоггүй.

Үнэн хэрэгтээ эдгээр хэмжээсүүдийг нэмэгдүүлэх гэж бич хичээж ажилладаг бас үүнийг богино хугацаанд огцом нэмэгдүүлэхийн тулд төлбөр хүртэл төлдөг.

Гэхдээ нэг хүн өөр өөр бизнес хуудас, хувийн бүртгэл ашигладаг бол эдгээр хэмжээсүүд тус бүртээ тооцогдоно. Жишээлбэл та Facebook дээр хэд хэдэн бизнес хуудсууд ашигладаг байвал үзүүлэлт бүр тусдаа хэмжигдэнэ. Мөн Facebook ийн хувьд гэхэд сүүлийн үед маш хурц сэдэв болсон хуурамч хаягуудыг таньж мэдэх хэмжээсүүдийг ашигладаг болж маш сайн цэвэрлэгээ хийж эхлэсэн. Цаашид ч улам сайжирна. Энэ бүхэн хэмжээсүүдийн ачаар хийгддэг байх нь. Тэгвэл энэ unique буюу өвөрмөц хэмжээсүүд нь бидний пэйж, хувийн данс, төлбөртэй сурталчилгааг хянах хуудсуудад түгээмэл харагддаг ч бид анзаардаггүй. Энэ удаад тэдгээр хэмжээсүүдийг нэршлийг энд жагсаагаад биччихье, Дараа нь бидний бизнест шууд нөлөө үзүүлдэг чухал хэмжээсүүдийг тайлбарлана. Харин одоо зөвхөн unique шошготой хэмжээсүүд гэхэд л 30 гаран байдаг.

  • Unique clicks (all)
  • Unique content views
  • Unique credit spends
  • Unique CTR (all)
  • Unique CTR (link click-through rate)
  • Unique levels completed
  • Unique link clicks
  • Unique ratings submitted
  • Unique registrations completed
  • Unique searches
  • Cost per 1,000 people reached
  • Estimated audience size
  • Reach

Pin It on Pinterest

Shares
Share This