Хүмүүс ихэнхдээ төөрөлдөөд байдаг зүйл дээр маркетингийн ач холбогдолтой талаас нь хариулт өгөх зорилготой.
ТӨӨРӨГДӨЛ 1 ЧАТБОТЫН ЯЛГАА
Бот бүрийг ижил гэж ойлгодог. Бот нь өргөн ойлголт, үүний нэг төрөл нь чатбот бөгөөд шууд утгаараа чатбот бүр ижил үйлчилгээтэй биш.
Чатбот нь дотроо гурван төрөл байдаг. Үүний хамгийн энгийн төрлийг нь хүн бүхэн мэддэг.
Зураг 1.

- Энгийн буюу дүрэмд суурилсан автоматаар харилцах
Жишээ нь: Бүх төрлийн захиалга дээр ажилладаг чатботууд. Түргэн хоолны захиалгын систем байж болно. page дээр ажиллахаас гадна KFC, Номин зэрэг өөртөө үйлчлэх кассууд хүртэл энэ зарчмаар ажиллана.
- Хагас автомат буюу Ai суурилсан ухаалаг харилцаа
Жишээ нь: Төрөл бүрийн виртуал туслахууд шиг ажилладаг чатботууд. Хоолны газруудад байдаг захиалга авч, хоолыг нь хүргэж өгөөд байдаг роботууд байдаг даа. Сүүлийн 10н жил хөдөө аж ахуйн салбарт маш хүчтэй хөгжиж байгаа. Даалгавар өгвөл өөрөө үйлдчихдэг. Smart ботууд юм.
- Бүрэн автомат буюу Ai болон дүрэм хослуулсан харилцаа
Жишээ нь: Эрүүл мэндийн талаарх мэдээллийг цуглуулж чаддаг чатбот байж болно. Хүмүүсийн түгээмэл гаргадаг үйлдэл, үгсийг болон учир шалтгааныг нь ойлгох статистик тоон үзүүлэлтүүдтэй нь цуглуулж ажилладаг чатбот. Сүүлийн үеийн бүх л автомашинууд энэ хосолмол аргаар ажилладаг. Сохор бүс, харагдахгүй орчинд эд юмс, хүн, хүүхдүүдийг мөргөхөөс сэргийлэх, ямар үед осол аваар болох талаар мэдээллийг өөр дээрээ хадгалдаг гэх мэт. цаашаа явж өгнө. Энэ нь төгс хөгжөөд ирэхээр хүний оролцоогүй удирдлагатай автоматууд гарч ирэх юм. Арай л сэтгэхгүй.
Энэ гурван төрлөөс та бот болон автоматжуулалт хоёрыг ялгаж чаддаг боллоо. Бот буюу робот нь зөвхөн дүрмийн дагуу л ажилладаг. Өөрөөр ажиллахгүй. Харин дэвшилтэт технологи дээр суурилсан автоматжуулалт нь хиймэл оюун ухаан болон өгөгдсөн дүрмүүдийг нөхцөлтэйгөөр ашиглаж өөрийгөө хөгжүүлэх сигналуудын дагуу ажиллахдаа давхар өгөгдөл цуглуулж ажилладаг.
Маш том ялгаатай байх нь. Та нартай хуваалцаж байгаа мэдээлэл нь бүрэн автомат чатботын тухай юм.
Энэ төрлийн чатбот нь өнөөдөр өргөн дэлгэр ашиглахад хялбар болж, бизнест аль хэдийн нэвтэрсэн. Жишээлбэл chatrace, manychat, chatfuel зэрэг хүмүүсийн мэддэгүүд нь бүрэн автомат чатбот юм. /өөр зөндөө бий/
Та ямар даалгавар өгч, яаж хөгжүүлэхээс таны чатбот яаж ажиллах нь тодорхойлогдоно. Тэгэхээр чатбот нь муу биш муу зохион байгуулж ажиллуулж байгаа хүмүүс нь буруутай байх нь. Бүрэн автомат чатбот нь маш динамик ажиллагаатай учир бүх зүйл таниас хамаарна.
ТӨӨРӨГДӨЛ 2 ТӨЛБӨРТЭЙ СУРТАЛЧИЛГААНЫ СУЛ ТАЛ
Чатботыг зөвхөн автоматаар хариулахаас өөр шидгүй гэж ойлгодог. Үнэн чанартаа таньд ч харагдахгүйгээр маш их мөнгө хэмнэж өгдөг. Би энэ постонд органик хандалтын тухай дурьдаж байсан. Эндээс уншиж болно. https://link.grow.mn/2023newsfeedtuhai товчхондоо органик хандалтаар 1 сая гаргаж болдог, жишээтэй пост юм.
Гол нь энэ постонд гардаг жишээний reach болон engagement ыг авахын тулд төлбөртэй сурталчилгаа хийвэл ямар зардал гарах байсныг чатбот хэрхэн хэмнэж өгөх талаар яг одоо тайлбарлъя.
Бид өөрийн page ийн engagement, reach гэсэн үзүүлэлтүүдийг ногоон болгох буюу тоон үзүүлэлтийг өсгөхийн тулд эхлээд reach ээ өсгөх үү, engagement ээ өсгөх үү гэдгээс сонголтоо хийнэ. Reach нь brand awareness хэсэгт, engagement нь consideration хэсэгт байрладаг. Энэ хэсгүүдээс бид сонголтоо хийсний дараа Facebookт төлбөр төлж сурталчилгаа явуулна.
Тэгвэл reach харьцангуй хямд зардалтай ч харин engagement бол тийм биш. Чатботоор engagement ийг маш өндөр хувьтайгаар өсгөж болно. Мөн байнга шинэ контент хийхгүйгээр ч үүнийг хийх боломжтой.
Зураг 2 дээр engagement өссөн гол шалтгаан нь чатботын үйл ажиллагаатай холбоотой юм. Гол нь ямар нэг зардал гараагүй.

Зураг 3 дээр үүнийг тайлбарлав. Энэ хэмжээний engagement авахын тулд төлбөртэй сурталчилгаа хийвэл та $25 төлөх шаардлага гарна. Гэхдээ $25 төлөөд яг энэ хэмжээний engagement авна гэж ойлгож болохгүй, зүгээр л магадлалтай. Хүмүүс бол бот буюу хариу үйлдэгч биш учраас яаж ч магадгүй. Facebook таны төлбөрийн оронд чадахаа л хийнэ. Хүмүүс заавал тэгнэ гэсэн үг биш. Facebook энэ тооны доор нь баталгаа өгөхгүй шүү гэж хүртэл анхааруулж тайлбарласан байдгийг анзаарах хэрэгтэй. Мөн $25 төлөөд conversion хийж чадахгүй шүү гэдгийг Facebook баттай харуулж чадаж байгааг мөн анзаарах хэрэгтэй.

ТӨӨРӨГДӨЛ 3 ТӨЛСӨН ТӨЛБӨРИЙН ҮР ДҮНГ УНШИХ ХЭРЭГТЭЙ
Зардал бүрээ үр ашигтай байлгах тал дээр анхаардаг бол энэ 25$ зүгээр тоо өсгөөд л хийсч одох нь байна. Учир нь conversion 0 учраас.
Харин чатбот яг энэ Page дээр ажиллахдаа engagement – ыг 12к болгохдоо юу хийснийг хамтдаа уншиж хэрхэн ажилласан үр дүнг зураг 4 өөс хамт харцгаая.

Энд шууд conversion хийгдсэн нь эндээс харж болно. /Зурганд харагдахгүй бага сага үйлдлүүд хийгдснийг тайлбарлалгүй алгассан шүү/
Шинээр 30 хүн нэмэгдсэн бөгөөд энэ нь brand awareness буюу page -н reach үзүүлэлтийг нэмэгдүүлжээ гэж ойлгоно. Сүүлийн 24 цагийн турш чатбот дотор идэвхитэй байсан нь харагдаж байна. Нийт идэвхитэй хаяг 68 байсны 50 хувь шинэ хүн гээд мэдчихэж болно. Энэ нь таны бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцсан буюу reach – ээс engagement рүү шүлжжээ гэж ойлгож болно. Хүсвэл тоо тус бүрээр нь ороод нэг бүрчлэн харж болно. Нөгөө талаасаа бид нар brand awareness болон engagement ээ давхар өсгөсөн байх нь. Ямар ч зардалгүйгээр. Харин engagement гэдэг бол awareness н дараа хийгддэг үйлдлүүд бол facebook төлбөртэй сурталчилгаан дээрээ ямар ч баталгаа өгөхгүйн дээр 25$ оор танд brand awareness – > consideration хийхгүй гэдгээ шууд харуулчихсан. Өөрөөр хэлбэл таны page -н сурталчилгааг хүмүүс үзлээ. Гэхдээ лайк, шэйр, коммент болон ямар нэг интеракт хийхгүй шүү гэдгийг 0н тоогоор тайларлаж өгсөн байна.
Эндээс үзвэл та facebook дээр төлбөртэй сурталчилгаа хийгээд л байдаг conversion эсвэл consideration шатны үйлдлүүдийг авч чадахгүй бол зүгээр л reach н тоон үзүүлэлтийг ногооруулахаас өөр зүйл хийхгүй байна гээд ойлгоход хангалттай.
Үүнийг бид борлуулалтгүй эсвэл төлбөр төлөөд л байхад борлуулалт муу байна гэж ярьцгаадаг. Одоо яах уу? тэгээд яах уу? гээд шинэ контент, шинэ кампэйн зохиодог.
ТӨГСГӨЛ
Логикийн хувьд: уул нь та төлбөр төлөөд дараа нь одоо яах уу гэх мэт ийм зүйл ярих ёсгүй боловч ингэж ярьдаг хэвээрээ байвал та төлбөртэй сурталчилгаагаа явуулах стратеги, тактикуудыг суралц, эсвэл чатботыг эргэлт буцалтгүй хэрэглэ. Чатботын тухай постыг эндээс уншаарай. Та багахан ч болов ойлголт авна. https://link.grow.mn/adsvsogranic
Эцэст нь та төлбөрөө зөвхөн reach нэмэгдүүлэхийн төлөө байсныг мэдээд харамсах нь тодорхой. Reach бол impression-ы сайжруулсан тоон утга бөгөөд энэ бол engagement өсөх шалтгаан биш юм. Reach их байвал таны постны Distribution Score л нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл таны постны чанар ахицтай байгааг л харуулдаг тоо болж байгаа. Харин conversion хийгдэхгүй, харин хүмүүсийн engagement их байгаад байвал conversion хийгдэнэ гээд тарни шиг цээжилчих.
Чатботын талаар маш их ойлголт авч чадлаа.