Таны бизнес цахим шилжилт дэх онлайн оролцооны хамгийн эхний үйлдэл бол домайн нэр юм. Домайн нэрний тухай ярихаас өнмө, онлайн оролцоонд хэрхэн үүрэгтэй байдаг талаар мэдэцгээе.
Энэхүү нэр таныг хайлтын системүүд дээр зорилтот хэрэглэгч нар чинь таныг хайж олоход тусладаг.
Энэ удаагийн блогоор домайн нэртэй холбоотой таны мэдэх шаардлагатай зүйлсийг таньтай хуваалцахыг хичээх болно. Ингэснээр та өөрийнхөө бизнест зориулан вэбсайтаа үүсгэх хамгийн чухал алхмыг хийж сурах болно.
Домайн нэр гэж юу вэ?
Интернет орчинд хайлтын систем ашиглаж байгаа хэн нэгэн таны вэбсайтыг онлайнаар олоход ашиглагддаг нэр болон тусгай томъёо агуулсан цахим орчны дэлхийг хэрсэн таны хаяг юм.
Таны гэрийн хаягтай яг адил зүйл юм. Вэбсайт бүр internet protocol буюу IP хаягтай байдаг. Энэ нь компьютерийг вэб сервертэй холбодог тусгай тоо юм. Энэ тоог хүмүүс цээжлэхэд төвөгтэй ч тоон технологиуд өөр хоорондоо ойлголцоход маш хялбар байдаг. Харин хүмүүст зориулж эдгээр тоог цээжлэхэд хялбаршуулсан байдалтай нэр юм. Вэбсайтын нэр нь тодорхой үг, үсгээс бүтдэг учир хүмүүст илүү хялбар байна. Харин энэ нэр нь IP дээр суурилсан үгс гээд хялбархан ойлгоход болно. Тэгэхэр энэхүү нэр ч бай IP нь ч таны вэбсайтыг байршуулж байгаа серверийг олоход тусладаг гэж ойлгож болно.
Домайн нэрний бүтэц
Жишээ домайны бүтэц дээр тайлбарлав:

Дээрх зурагт харагдаж байгаа домайн нь бүтэн вэб хаяг буюу URL хаяг юм. URL буюу домайн нэрийг зөв зохион байгуулах нь вэбсайтын хайлтын илэрцэд маш чухал ач холбогдолтой байдаг.
Бидний хувьд авсан жишээ нь https://course.grow.mn/вэбсайтмаркетинг/домайн-нэр юм. Тэгэхээр бүтцийн талаар мэдэж авцгаая.

- протокол (“https://”)
- нэр (“course.grow.mn”)
- дэд (“course.”)
- хоёр дахь түвшин (“grow”)
- дээд түвшин (“.mn”)
- дэд лавлах (“/вебсайтмаркетинг/”)
- зам (“/домайн-нэр”)
Домайн нэрний ашиглалт
Энэхүү нэр нь зөвхөн хэрэглэгчдэл таны вэбсайтыг хайж олоход хялбарчлагдах гэж ашиглагддагүй. Өөр олон төрлийн ач холбогдолтой.
1. Эзэмшил
Домайн нь таны вэбсайтын хаягыг эзэмшдэг. Та бүртгүүлж худалдан авсан тохиолдолд өөр хэн нэгэн үүнийг эзэмших боломжгүй. Нэг ёсондоо та өөрийн нэрийг хэр удаан эзэмших, бизнесээ хөтлөн авч явах, бүртгэл, мэдээлэл, удирдах, зарах гэх мэт бүр эрх нь таньтай хамааралтай болно. Гэхдээ насан туршдаа эзэмшиж болдоггүй. Та түрээслэх замаар эзэмшдэг.
2. Брэндийг тодорхойлдог
Таны брэндийг интернет орчинд тогтвортой байлгахад тусладаг.
3. Найдвартай байдлыг бий болгодог.
Домайн нь таны бизнесийн тогтвортой, найдвартай байдлыг илтгэдэг бөгөөд хэрэглэгчдэд илүү хууль ёсны, мэргэжлийн харагдуулдаг. Энэ нь таны зочдод итгэх итгэлийг бий болгодог.
Зарим вэбсайтууд нь таны брэндийг өөрийн брэндээр халхалж үнэ төлбөргүй домайн нэрийг өгдөг. Манайх ч ийм үйлчилгээ үзүүлдэг. grow.webstarts.com/домайн-нэр гэх мэт. уул нь бол та өөрийн брэндийг тодорхойлоход webstarts.com гээд өөр брэндтэй холих нь утгагүй. Оронд нь grow.mn гэх мэт өөрийн брэндийг тодорхойлохыг хүсэх болно.
4. Хялбар цээжлэгдэнэ
Хүмүүс таны домайныг хялбар санаж чадаж байхаар хайлтад оруулж өгөх гэж хичээх нь чухал. Энэ нь таны вэбсайт руу traffic буюу маш чухал хүмүүсийн урсгалыг үүсгэх эх үүсвэр ч болдог.
5.Ялгарах
Энгийн боловч сэтгэл татам домайн нэр нь таныг илүү төвөгтэй, цээжлэхэд хэцүү, ойлгомжгүй нэртэй өрсөлдөгчөөс илт ялгаруулж чадна.
6. Эрх мэдлийг бий болгодог
Таны брэндийн суурийг бэхжүүлэхээс гадна таны вэбсайт өрсөлдөгчидтэй харьцуулахад ашиглагддаг SERP дээр хэр их харагдахыг урьдчилан таамаглахад тусладаг. Энэхүү эрх мэдэл нь Google – н дүрмээр бол удаан байх тусам илүү их эрх мэдэлтэй байдаг. Учир нь чанартай контент, дотоод холбоос, буцах холбоосыг хуримтлуулах хугацаатай холбоотой байдаг.
Домайн нэрний төрөл
Вэбсайтад зориулан өгсөн өвөрмөц нэр юм. Домайн нэрийн урт 63 тэмдэгт байж болдог бөгөөд төгсгөлд нь .mn .com гэх мэт төгсгөлтэй. Үүнийг өргөтгөл гэж нэрлэнэ. Харин өргөтгөлүүд нь таны интернет орчинд бизнесээ явуулахад бусдад хялбар ойлгогдоход тусладаг. Өргөтгөлийн төрлүүдээс.
- .com – commercial (худалдаа, бизнес),
- .net – network (сүлжээ, хүмүүсийн холбоо),
- .biz – бизнес,
- .org – organization (ашгийн бус эсвэл төрийн бус байгууллагууд),
- .gov – government (засгийн газрын, төрийн байгууллагууд),
- .edu -education (боловсролын, сургалтын байгууллагуудын) г.м. маш их төрөл байдаг.
Бид DIVI builder – г албан ёсоор лицензийг нь борлуулдаг бөгөөд та elegant theme – ээс гаргасан домайн нэр гэж юу гэсэн видеог үзэхийг санал болгож байна.
Энэхүү нэр нь ихэвчлэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Хоёр дахь түвшний домайн болон дээд түвшний домайнаас бүрддэг. Бид үүнийг нэр болон өргөтгөл гэж ерөнхийдөө яриад хэвшсэн байдаг. Жишээлбэл grow гэдэг домайны нэр бөгөөд .mn гэдэг нь өргөтгөл юм. Цаашид энэ нэршлээр явах болно.
Дэд домайн.
Үндсэн нэрний өмнө гарч ирдэг домайны нэг хэсэг юм. жишээлбэл course.grow.mn ээс course нь юм.
Тэгэхээр домайны талаар ул суурьтай үндсэн мэдлэгийг олж авч чадсан гэдэгт итгэлтэй байна.
Тэгэхээр та өөртөө зориулан вэбсайтын нэрэхудалдан авч бүртгүүлэхэд бэлэн гэж бодож болно.