Select Page

Өдөр бүр эдийн засаг улам бүр хэцүүдэж байна. Монголын нөхцөл тэр тусмаа эмзэг байна. Цаашид төр засаг зөв арга хэмжээг маш богино хугацаанд авахгүй бол бидний амьдралын өртөг хямралд хүргэх нь гарцаагүй. Зарим салбарууд хүнд цохилтонд орчихсон байгаа. Аялал жуулчлал, соёл урлаг, барилгын салбар зэрэг хүнд нөхцөлтэй байгаа. Тэгвэл энэ үед бид ахуй амьдралаа залгуулахаас гадна орлого сайтай байхыг хүн бүхэн эрмэлзэх нь гарцаагүй. Та өөрийн салбарыг эдийн засгийн уналтанд өртөмтгий гэж санаа зовж байгаа бол ирээдүйд таны амьдралыг аварч үлдэх ажлын байруудыг судлаж үзэх нь маш чухал. Тэгвэл бид танд дараах ажлын байруудыг өөрийн зан төлөвтэй уялдуулан бизнес болгосноор та хүнд хэцүү үед ч гэсэн орлоготой, ашигтай байх боломжтой.

Боловсролын салбар: Багш, онлайн сургалт, гарын авлага, сургалтын материал борлуулалт, худалдаа байж болох юм. Энэ төрлийн мэргэжлийн хүмүүс ихэвчлэн экстраверт буюу гадагшаа чиглэсэн хүмүүс байдаг.Харин та өөрөө ямар төрлийн хүн бэ гэдгээ бодолцоорой. Мэдээж таны мэдлэг ур чадвар хангалттай сайн гэвэл бусадтайгаа хуваалцах нь зөв гэж хэлмээр байна.

Эрчим хүч ба байгаль орчны салбар: Инженерүүд, эрдэмтэд, техникийн ажилтнууд, туслах ажилтнууд ч үүнд багтана. Өнөө цаг үед Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд орсон өндөр эрсдэлтэй байгаа. Тэгэхээр та энэ төрлийн мэргэжлийн хүн бол нефт, эрчим хүчтэй ойролцоо өөрийн хөдөлмөрийг эхлүүлэх маш чухал. Ихэвчлэн практик, ур чадвар, техникийн мэдлэг илүү их шаардагддаг гэдгийг та сайн судлаж үзээрэй. Та цэнхэр төрлийн зан төлөвтэй бол энэ төрлийн бизнест өөрийгөө

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сувилагч, туслах эмч, хувийн эрүүл мэндийн зөвлөх, эрүүл мэндийн мэдээллийн технологич гэх мэт. Энэ салбар ковидын нөлөөгөөр үлэмж сульдсан салбар болох нь ажиглагдсан. Хамгийн гол нь эдийн засаг муудах эсвэл сайжрахаас үл харгалзан эрүүл мэндийн салбарын үйлчилгээ эрэлттэй байх нь ойлгомжтой. Та чанартай бас эрэлттэй зөв үйлчилгээнүүдийг судлаж, өөрийнхөө зан төлөвт тохирсон бизнесийг эхлүүлэхэд хэзээ ч оройтохгүй. Аюулгүй байдал хангах төрлийн ажилтнууд, цагаачлалын алба, гадаадын иргэн харъяат, компьютерийн программистууд зэрэг өнөөдөр чухал эрэлттэй болж байна.

Энэ мэтчилэн дэлхий нийтийг бүхэлд нь хамарсан 2019,2020,2021,2022 оны үйл явдлууд урьд жилүүдийнхээс эрс өөр байлаа. Нийгэм эдийн засагт, ялангуяа сул дорой байгаа Монголын нөхцөлд онц ноцтой хүнд тусч байна. Мэдээж үүний нэгж нь та болон таны гэр бүл. Та гэр бүлээ илүү сайхан нөхцөлд амьдруулын тулд өөрийн нөхцөл байдлыг илүү сайн мэддэг болох нь маш чухал. Тэгвэл та өөрийн зан төлөвийн таньж мэдэхийг хүсч байгаа бол манай тестийг үнэ төлбөргүй ашиглаарай. Танд амжилт хүсье.