2-Р ХЭСЭГ: ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨРХИЙГ ҮҮСГЭХ АЛХМУУД
(Өмнөх 1-р хэсэгтээ бид хэрэглэгчээ танихын ач тус, бизнесийн суурь судалгааны үнэ цэн, яагаад хэрэглэгчдийнхээ “амьд” мэдээлэл дээр үндэслэж ажиллах хэрэгтэй талаар ярилцсан билээ. Харин энэ удаа тэрхүү мэдээллээ “Персона” буюу хэрэглэгчийн төсөөллийн дүр болгон цэгцэлж, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтдаа хэрхэн ашиглахыг илүү дэлгэрүүлэн сонирхъё.)
Персона гэж үнэхээр юу вэ?
Та “Персона” гэсэн үгийг өмнө нь сонссон байх. Энэ нь яг л таны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хамгийн боломжит, хамгийн “точны” хэрэглэгчийг “нүдэнд харагдтал” дүрслэн гаргадаг хэрэгсэл юм.
Буруу жишээ:
“25-35 насны эмэгтэй, сардаа 2 сая орчим төгрөгийн орлоготой”
Зөв жишээ:
“Урангоо гэдэг 29 настай менежер бүсгүй, хотын төвд амьдардаг, өглөө бүр фитнесээр хичээллэдэг, эко бүтээгдэхүүнд дуртай.”
Яагаад энэ чухал вэ?
Ингэснээр та дараах асуултуудад хялбар хариулт олох боломжтой.
- Яг л Урангоо шиг хүмүүст зориулсан контентыг яаж бэлдэх вэ?
- Ямар онцлогийг нь онцолж рекламдах вэ?
- Бүтээгдэхүүнийг нь хүргэх хамгийн тохиромжтой суваг юу вэ?
Зорилтот хэрэглэгчийн төрх – Яагаад чухал вэ?
Маркетингийн зарыг чиглүүлэхэд
Таамгаар сурталчилгаа явуулах биш, харин Персонад суурилсан оновчтой маркетинг хийх нь үр дүнтэй.
Персона тодорхой байвал та “Facebook Live хийвэл Урангоод таалагдах уу, эсвэл Instagram Reel дээр л илүү их цагийг өнгөрөөдөг бол уу?” гэх мэт асуудлыг оновчтой шийдвэрлэх боломжтой.
Бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд
Хэрэглэгчийн хамгийн бухимдал төрүүлдэг зүйл бол сэтгэлгээний зөрчил юм.
Танай бүтээгдэхүүний баг “Энэ тэгж ашиглагдах ёстой” гэж боддогоос хэрэглэгч өөрөөр хэрэглэдэг байж болно. Персона үүсгэсэн байхад дараах асуултыг оновчтой тавих боломжтой.
- Энэ асуудлыг Урангоод яаж туслах байдлаар шийдэх вэ?
Борлуулалт, үйлчилгээний чанарт
Персонаг борлуулалтын менежер, үйлчилгээний ажилтнууд сайн ойлгож чадвал дараах давуу талууд бий болно.
- Утсаар ярихдаа ч, чат бичихдээ ч хэрэглэгчийн сэтгэлд хүрсэн яриа өрнүүлнэ.
- Ямар өнгө аястай харилцахаа мэддэг болно.
- Тухайн хүний сонирхдог гол мэдээллийг шууд өгч чадна.
Анхан шатны мэдээллээ цуглуулах
Персона бүтээх эхний алхам бол жинхэнэ хэрэглэгчдээсээ нас, хүйс, орлогын түвшин, байршил зэрэг үндсэн мэдээллээ цуглуулах явдал юм.
Мэдээлэл цуглуулах арга:
- Санал асуулга (онлайн форм, гараар бөглөх анкет)
- Нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт
- Борлуулалтын дата, CRM дээрх бүртгэл
Зөвлөмж:
10 хүнтэй уулзалт хийхээс илүү, 3-4 өөр хэв маягийн бүлэгт хуваагаад 2-3 удаа мэдээлэл авбал илүү бодит дундаж дүгнэлт гардаг.
Хэрэглэгчийн зан төлөв, хобби, сонирхолыг тодорхойлох
Персона гэдэг бол зөвхөн нас, хүйс бус хэрэглэгчийн амьдралын хэв маягийг ч тусгасан байх ёстой.
Өдөр тутмын амьдралын хэмнэл
- Өглөө эрт босдог уу?
- Оройн цагаар гэртээ тайван байхыг эрмэлздэг үү?
- Шөнийн амьдралд дуртай юу?
Хувийн үнэт зүйлс, дуртай зүйлс
- Байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг үү?
- Технологид дуртай юу?
- Уран зураг, дизайн сонирхдог уу?
Хамгийн их цаг зарцуулдаг дижитал суваг
- Instagram идэвхтэй хэрэглэдэг үү?
- YouTube-д хамгийн их цагийг өнгөрөөдөг үү?
Асуудал, мөрөөдөл, зорилго
Тэдний “өвдөлт” буюу гол асуудал нь юу вэ?
- Арьсны хуурайшилт
- Санхүүгийн дарамт
- Цаг завтай байдал дутагдах
Тэд ямар хүсэл, мөрөөдөлтэй вэ?
- Илүү эрүүлжих
- Зорилгодоо хурдан хүрэх
- Бизнесээ өргөжүүлэх
- Гэр бүлдээ цаг гаргах
Таны бүтээгдэхүүн үүнд хэрхэн туслах вэ?
- Тодорхой хариултыг олж, хэрэглэгчийн бодит хэрэгцээнд нийцүүл.
Персонаг амьдруулъя
Жишээ Персона:
Нэр: Урангоо
Нас: 29
Ажил: Менежер
Гэр бүл: Ганц бие, эгчтэйгээ хамт амьдардаг
Зан төлөв: Өглөө бүр богино дасгал хийдэг, стресст өртөмтгий
Асуудал: Арьс хуурайшилт, ажлын ачаалал
Зорилго: Эрүүл амьдралын хэв маягаа хадгалах
Тохиромжтой маркетингийн суваг: Instagram Reel, YouTube-ийн богино бичлэг
Яагаад хэрэгтэй вэ?
Борлуулалтын баг, маркетерууд Персонаг ойлгосноор яаж харилцах, ямар контент сонирхохыг тодорхой мэдэж чадна.
Персонаг туршиж, сайжруулъя
Персонаг бүтээсэн бол шууд хэрэгжүүлэхээсээ өмнө туршилт хийх нь чухал.
Туршилтын контент
- 2-3 хэрэглэгчээс санал ав
- Юу таалагдсан, юу нь онцгүй санагдсаныг асуу
Дурын байдлаар дахин тестлэх
- Таны бодсон Персона хэрэглэгчдийн бодит зан төлөвтэй нийцэж байна уу?
- Шаардлагатай бол Персонаг шинэчил
Дата анализ
- Контентын хандалт нэмэгдсэн эсэхийг шалга
Дүгнэлт
Персона таны бизнест хүний дүрээр тусалж буй ойлголт юм.
Оновчтой Персона гаргаснаар:
- Маркетингийн мессеж илүү хүчтэй болно.
- Бүтээгдэхүүний сайжруулалт оновчтой болно.
- Хэрэглэгчидтэй үнэн бодит харилцаа үүсгэнэ.
Дараагийн хэсэгт: Персонаг хэрэглэгчийн аялалтай хэрхэн уялдуулахыг нарийвчлан авч үзнэ.
Oilgomjtoi goy hicheel bailaa