ДИЖИТАЛ МАРКЕТИНГ СУРГАЛТЫН ТУХАЙ

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
Дижитал маркетингийн бүх зүйл нь дижитал платформ дээр хийгддэг. Таны бизнесийн вэбсайт, сошиал медиа сувгууд, чатбот, имэйл зэргийг маркетинг гэж ойлгож болно. Эдгээр маркетингийн платформуудыг ашиглан та хэрэглэгчдэд зориулсан маш үнэ цэнэтэй контентуудыг бүтээж, түгээж, өөрийн бизнестээ туршлага үүсгэж өөрийн зах зээлийг бий болгох тулгуур хүчин зүйл болдог. Дижитал маркетинг нь стратеги, тактик гэсэн хоёр хэсгийг дижитал брэндингийн төлөвлөгөөний дагуу ягштал хэрэгждэг гэдгийг дурьдах хэрэгтэй.
МОДУЛ СУРГАЛТЫН АГУУЛГА
Сургалт онол-дадлага-практик хослоно. 100 хувь онлайнаар явагдаан. Сурснаа бизнестээ хэрэгжүүлэхэд шаардлагатай албан ёсны платформууд дагалдана
МОДУЛ 1. ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
“ДИЖИТАЛ МАРКЕТИНГ” ТАНИЛЦУУЛГА:
- Дижитал маркетинг гэж юу вэ?
- Дижитал маркетинг яагаад чухал вэ?
- Дижитал маркетинг – Уламжлалт маркетингийн ялгаа
- Дижитал маркетинг өнөөдөр болон ирээдүй
- Дижитал маркетингийн стратеги
- Дижитал маркетингийн төрөл: Төлбөр төлөх – Органик
- Дижитал брэндингийн тухай
- Дижитал платформын тухай
- Хайлтын системийн тухай
- Хайлтын систем хэрхэн ажилладаг тухай



БАГИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГАА
1. Та болон таны багийн гишүүд хэн нь төрөлхийн байгалиас ямар өгөгдөлтэй, ямар зан төлөвтэй вэ гэдгийг таньж мэдсэнээр дижитал маркетинг ашиглах персонаг таньж мэдэхэд маш чухал нөлөө үзүүлнэ. Таны контент, зорилтот хэрэглэгч хоёр хоорондоо ямар харилцааны хэл ашигладаг вэ гэдгийг олж мэдэх, танай баг ямар үед илүү их бүтээлч байж чадах вэ? контент маркетингийн ажилд багийн түвшинд бэлтгэл хангахад сургалт зорилагдсан.
2. Нөгөө талаас бид дижитал орчинд онлайнаар холбогдож байгаа хэрэглэгчдийн зан төлөвийн таньж мэдэн, тэдэнд зориулсан онцлог бүрт нь тохируулсан тусгай контентуудаар дамжуулан амжилттай харилцааг бүтээж, санаа бодлоо зөв хүргэж богино хугацаанд борлуулалтаа нэмэгдүүлж сурна.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
Дижитал брэндинг дээрээ тодорхойлж чадсан хүчин зүйлүүдийг одоо бид богино хугацааны төлөвлөлтөнд ашиглаж сурна. Маркетингийн төлөвлөгөө нь бүхэлдээ дижитал брэндингийн цар хүрээнд, дижитал платформуудаар дамжин хэрэгждэг учраас энд бүх гол зангилаа энд холбогдоно.
Бид хамдаа юуг хэнд зориулан контентуудаа хаана хэзээ түгээх зэргийг маш нарийн утга учиртай үр дүнд хүргэх, хэмжих боломжтойгоор төлөвлөж сурна.
Төлөвлөгөөгөө та автоматжуулалтын тусламжтайгаа төлөвлөж, ажлын ургсалыг үр дүнтэй ажиллуулах том зураглалыг үйлдэл болгоход шаардлагатай алхмуудыг сурна.

КОНТЕНТ МАРКЕТИНГ
Бид төлөвлөсөн бүхнээ одоо бодитоор хэрэгжүүлэх санаануудыг буулгаж сурна. Хэнд, ямар контентыг аль сувагт хэзээ байршуулах талаар маш сайн нарийвчилсан стратеги, тактиктайгаар маркетингийн үр дүнд хүрч болох контентыг давтамж, төрлөөр төлөвлөлтүүдийг гаргана.
Контент маркетинг нь вэбсайт, сошиал суваг, чатбот, төлбөртэй сурталчилгаа, хайлтын системийн оновчлол, блог, имэйл зэрэг бүх үе шат, бүх цаг үед таны бизнест нөлөөлнө.
Тэгвэл та контентыг хэрхэн төлөвлөж, маркетинг хэрхэн хийх талаар ойлгож эхлэснээр таны хийх үр дүн бүхэн утга учиртай болж, таны баг зөв хөдөлж, зөв үр ашгаа хүртэж эхлэнэ.

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Сошиал сувгуудын алгоритмуудыг таньж мэдсэнээр бид ямар сувгуудыг хэрхэн ашиглах талаар зөв ойлголттой болно. Энэ нь сувгуудыг бүтээлчээр ашиглахад хамгийн чухал үүрэгтэй.
Мөн тусгайлан заагдаж байгаа сошиал сувгууд дээр ашиглах маркетингийн үндсэн ойлголт, контентын онцлогт дахин оновчлож хийж, брэндингийн бодлогын дагуу, маркетинг төлөвлөлтөөр тодотгогдсон, контент маркетинг тухайн сувагт хэрхэн газардах талаар ажиллаж сурна.

ВЭБСАЙТ МАРКЕТИНГ
Дижитал бизнест вэбсайт хамгийн чухал гол түлхүүр. Вэбсайт нь бидний болон таны хувийн дижитал өмч, хувийн үнэ цэнэ таны бизнесийн бүх зүйл. Та хэрхэн wordpress дээр вэбсайтаа угсрах, шаардлагатай нэмэлт залгаасуудыг хэрхэн хослуулан ашиглах талаар мэргэлжийн түвшинд мэдлэгтэй болно.

ТӨЛБӨРТЭЙ СУРТАЛЧИЛГАА
Бид сошиал сувгууд дээр хэзээ ямар аргаар зар сурталчилгааг төлбөртэй хийвэл хамгийн бага зардлаар бодит хэрэглэгчдийг олж авах талаар илүү ихийг суралцана. Ингэснээр бид богино хугацаанд хэрэглэгчдийн оролцоог ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх, контентоо бусадтай хуваалцах тоог нэмэгдүүлэх, зорилтот хэрэглэгчдийг таньж мэдэх боломж бүрдэнэ.

БЛОГ МАРКЕТИНГ
Та өөрийнхөө брэндийг зорилтот хүмүүсийн анхааралд оруулах, тэдний оюун ухаанд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх сонирхолтой контентыг бий болгоход хамгийн их нөлөө үзүүлдэг стратегийг ашиглаж суралцана. Дижитал бизнесийн хамгийн хүчирхэг бас чимээгүй хэл бол блогын маркетинг юм. Таны бизнесийн борлуулалтыг удирдах хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг юм.

ЧАТБОТ МАРКЕТИНГ
Маркетингийн зардлаа бууруулах, борлуулалтын орлогоо автоматжуулах замаар нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг нэг ч хором хүлээлгэхгүйгээр бизнесийн мэдээллээ хуваалцах хамгийн шилдэг аргад суралцана. Чатботын сургалт агуулга, практик нь өөрсдийн албан ёсны чатбот дээр заагдах бөгөөд та өөр төрлийн бот ашигладаг байсан сургалт үр дүнгээ өгөх болно.

ИМЭЙЛ МАРКЕТИНГ
Дижитал маркетингийн хэрэгсэл дундаас хамгийн урт настай бас хамгийн үнэ цэнэтэй, хамгийн үнэтэй зүйл бол имэйл. Бид хэрэглэгчдийн орон зайд чатботоос дутахгүй нэвтэрч чадах цор ганц зам бол имэйл маркетинг. Бүх зүйл имэйл дээр баталгааждаг учраас ирээдүйд ч имэйлийн хэрэглээ байсаар байна. Мөн үнэнч хэрэглэгчид зөвхөн имэйл дээр хамгийн ихээр цугларладаг. Бид имэйлийг мастер түвшинд бизнестээ хэрэглэж сурна.

Өсөхбаяр
Дижитал маркетер - сургагч
Сайн байна уу,
Дижитал маркетингийн сургалт хариуцна.
Суралцагч бүртээ сургалтын холбогдолтой бүх зүйлд туслаж дэмжиж ажиллана.
Надтай чатлахыг хүсвэл энд дараарай
Танд туслахад бэлэн байна.

Алтанаяа
Дижитал маркетер - бүртгэл мэдээлэл хариуцагч
Сайн байна уу,
Дижитал маркетингийн сургалт, бүртгэл, төлбөр, платформ идэвхижүүлэлтийг хариуцдаг тул энэ асуудлаар та надтай холбогдоорой.
Чатбот маркетинг, имэйл маркетингийн тал дээр зөвлөгөө авахыг хүсвэл надад хандаарай.
Танд туслахад бэлэн байна.

Шүр Эрдэнэ
Солонгос улс дахь албан ёсны төлөөлөгч
Сайн байна уу,
Солонгос улсаас Дижитал маркетингийн сургалт, сургалтанд хамрагдаж байгаа хүмүүсийн бүртгэл, төлбөр, платформ идэвхижүүлэлтийг хариуцна.
Солонгос улсаас сургалтанд хамрагдах гэж байгаа бол зөвлөгөө, мэдээллийг надаас аваарай.
Танд туслахад бэлэн байна.

Солонго
Дижитал маркетер - сургагч, зөвлөх
Сайн байна уу,
Дижитал маркетингийн сургалт, зарим модулиуд дээр зөвлөхөөр ажиллана.
Та сошиал сувгууд болон контент бүтээхэд ямар платформууд ашигладаг талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл надтай холбогдоорой. Мөн та дижитал маркетингийн сургалтын талаар мэдээлэл авахд туслана.
Танд туслахад бэлэн байна.

Болорчимэг
Дижитал маркетер - сургагч, зөвлөх
Сайн байна уу,
Дижитал маркетингийн сургалт, зарим модулиуд дээр зөвлөхөөр ажиллана.
Та вэбсайт, контент дизайны тал дээр зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл надтай холбогдоорой. Таны асуух асуулт тодорхойгүй байвал би танд туслаж чадна.
Танд туслахад бэлэн байна.

Хүмүүнгуа
Дижитал маркетер - сургагч, зөвлөх
Сайн байна уу,
Дижитал маркетингийн сургалт, зарим модулиуд дээр зөвлөхөөр ажиллана.
Та контент төлөвлөх, сошиал сувгууд дээр анализ, дизайны тал дээр зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл надтай холбогдоорой. Таны асуух асуулт тодорхойгүй байвал би танд туслаж чадна.
Танд туслахад бэлэн байна.
Та амжиж хамрагдсан уу?
ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
VIP 50 ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН СУРГАЛТ
2020 оноос ДИЖИТАЛ МАРКЕТИНГ vip 50 сургалт эхлэснээс хойш Англи, Норвеги, Австрали, Япон, Солонгос, АНУ, Франц, Герман, Монгол зэрэг улсуудаас нийтдээ 39 суралцагч хамрагдчихсан байна. Та сүүлийн 11 VIP суралцагч болж амжиж хамрагдаарай.
Платформууд дагалдана
Насан туршийн сургалт
Бүх шинэчлэлтүүд үнэ төлбөргүй
Хязгааргүй тусламж дэмжлэг
Яг одоо, амжиж бүртгүүлээд төлбөрөөсөө 20% хөнгөлөлт хасуулаарай.
Day(s)
:
Hour(s)
:
Minute(s)
:
Second(s)
БУСАД СУРГАЛТ
- Тэртээ хэдэн жилийн өмнө хүмүүстэй ярилцсан яриагаа видео болгож таслаад ЭНЭ БОЛ БИЗНЕСИЙН хичээл гэж заадаг. Тэд бусдад биш өөртөө мөнгө олох зорилготой байсаар байна.
- Хэт их суралцагчтай дагагчтай бизнесмен, дасгалжуулагчид хүссэн ч таны амжилтанд анхаарч чадахгүй. Тэдний бизнесийн загвар нь ч ингэх боломжгүй байдаг.
- Миний мэдэх олонд танигдсан хүмүүстэй хамтран ажилласан туршлагаас тэд сургалт борлуулж мөнгө олдог учраас чанараас илүү тоонд анхаарлаа хандуулдаг. Олон сургалттай ч үндсэн ойлголтоо хэт их давтсан дахин дахин ордог.
GROW VIP
- Бид том, жижиг бизнесүүдэд ижил нөлөө үзүүлэх салбартаа тэргүүлэгч платформууд дээр суурилж дижитал маркетингийн практик сургалтыг заадаг. Танд ч ижил нөлөө үзүүлнэ.
- Бидний хувьд таны бизнесийн маркетинг бол зардал багатай, автоматжсан, үр дүнтэй байх нь маш чухал. VIP сургалтанд хамрагдсан бүх суралцагчиддаа өсөн нэмэгдэж буй бизнесийн үнэ цэнэ бүхий хөтөлбөрийг санал болгодог.
- Та хэдийгээр дижитал маркетинг сургалтанд хамрагдаж байгаа ч үүнээс гадна бонусаар дижитал брэндинг, дижитал платформ иж бүрэн сургалтуудад давхар давхар хамрагдаж байгаа. Танд бид онолоос олж авсан мэдлэгээ практик дээр туршиж, үр дүнг нь хуваалцаж, үүнийг хэрэгжүүлсэн дэвшилтэт технологи дээр суурилсан платформуудыг ч бэлэг болгож байгаа. Энэ бол өөр ямар ч сургалтын төвд байхгүй хамгийн гайхалтай бэлэг юм.
ХУУРАМЧ ГУРУ
- Тэднийг танихад их амархан. Гадаадад ихэвчлэн байдаг. Багийн ур чадвартай гишүүдээр өөрийгөө халхалсан. Өөрөө өндөр төлбөртэй дэлхийн хэмжээний гуругийн сургалтанд хамрагдсанаа баримтжуулж бусдад үүнийгээ харуулах гэж зорьдог. Гоёмсог нэртэй сургалтууд, эвентүүдийг зохион байгуулдаг. Өөртөө итгэлгүй хүмүүсийг түлхүү ашигладаг. Тэдний гайхалтай сургалт нь 2022 оныг хүртэлх BEST SELLER номнуудаас ярьдаг гэвэл та итгэх үү?
- Тэд зөвхөн өөрийгөө сурталчилдаг. Хуурамч гуру гялалзах зүйлээр өөрийгөө чимэглэдэг. Өндөр хөгжилтэй оронд амьдардаг, томоохон бизнесийн уулзалтанд шагнал хүртсэн, өөрийгөө долларын саятан гэж өргөмжилдөг, хуурамч амлалтууд хямдарсан хөтөлбөрийг санал болгодог. Цааш нь зөндөө урт үргэлжилнэ. Гэхдээ бусдад гайхалтай санагддаг учраас таныг урхидаж чаддаг бөгөөд танд хүсэл мөрөөдөл, урам зоригийг л зардаг. Бүх зүйл болохгүй бол энэ таны буруу болно. Бас та ижил төрлийн сургалтанд илүү их бас хэт хоосон ярианд мөнгө төлөх ёстой.
- Хуурамч гуру нар танд жижиг бас хуучин зүйлийг зарж, дараа нь өөр илүү ихийг чухал мэт зүйлийг зардаг. Гэхдээ үнэ цэнэ нь ямар ч ялгаагүй байдгийг та төлсний дараа л мэдрэнэ.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
Дижитал маркетингийн таны бизнест гарах үр дүнг илүү их олон хүмүүст түгээх болон хэмжих тал дээр бодитой байж чаднан. Гол нь манай сургалт танд тэр их хүмүүсийн датаг хэрхэн зөв ашиглах талаар, маркетингийн чухал мэдээлэл болгон ашиглахад туслана. Таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах магадлал их хүмүүст чиглүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг.
Уламжлалт маркетингтай харьцуулахад зар сурталчилгааны хувьд харьцуулашгүй их зардал хэмнэж чаддаг. Бас гаргасан зардал бүрийг хэмжиж, хэр өгөөжтэй байгаа эсэхийг ч хэмжиж чадна.

ЮУ ЧАДДАГ БОЛОХ ВЭ ?
Та бүх сувагтаа төлбөргүй болон голлох сувгуудад төлбөртэй сурталчилгаануудыг цацаж, өөрийн брэндийг бусдад таниулах, ирээдүйн борлуулалтыг чиглүүлэхэд сургалт туслана.
Маркетингийн сувгуудад youtube, instagram, facebook, tik tok, twitter, вэбсайт, хайлтын систем, имэйл, блог, чатбот гэх мэтийг ойлгоно.

ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ ?
Дижитал маркетинг гэж юу вэ гэдгийг, бизнесийнхээ маркетингийн маш богино хугацаанд зорилтот хэрэглэгчиддээ хүргэхийг, дижитал орчинд маркетингиа төлөвлөж чаддаг болохыг, өөрийн бизнесийн маркетингийн зардлыг хэмнэхийг, хийж байгаа маркетинг бүрээ үр дүнтэй байж чадаж байгаа эсэхийг, байнга давтагддаг зүйлсийг автоматжуулахыг, хэрэглэгчдээ хэн бэ гэдгийг таньж мэдэхийг гэх мэт олон асуулттай байгаа байгаа танд зориулсан.

ХЭРХЭН СУРАЛЦАХ ВЭ ?
Шууд бизнестээ ашиглах дижитал аргачлал, маркетингийн нэмэлт материал, платформуудыг маркетинг дээр түгээмэл ашигладаг агуулгуудыг онлайнаар суралцана. Та VIP 50д багтсан бол насан туршдаа маркетингийн сургалтанд хамрагдах эрхтэй.
Нэмэлт
ДИЖИТАЛ БРЭНДИНГ
10 ЦУВРАЛ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Хайлтын системийн оновчлол – SEO: Хайлтын системийн оновчлол гэдэг нь вэбсайтад хайлтын системээр дамжин ирэх хүмүүсийн хандалтын тоог үнэгүйгээр таны хүссэнээс илүү ихээр татах, мэдээллийг хүргэх болон вэбсайтын үйл ажиллагаа, мэдээллийн чанарыг нэмэгдүүлэн сайжруулахад чиглэсэн маркетингийн түгээлттэй хамааралтай мэргэжлийн үйл ажиллагаа юм. Та энэ талаар сургалт дээр мэргэжлийн түвшинд суралцах болно.
Контент маркетинг: Дижитал брэндингийн урт хугацааны төлөвлөлтийг богино хугацаанд хэрэгжүүлэх маркетингийн гүйцэтгэлийг хэрхэн хэрэгжихийг тайлбарлан төлөвлөсөн аргачлал. Танихгүй зах зээлд таны брэндийг илүү сайн ойлгуулах, вэб болон бусад сошиал сувгуудын шинэ болон хуучин хэрэглэгчдийн хандалтыг нэмэгдүүлэх зорилготой. Маркетингийн болон борлуулалтын зорилгын гүйцэтгэлийг дээшлүүлэх, зорилтот зах зээл үүсгэх, зах зээлийг дахин оновчлох хэрэглэгч татах зорилготой таны брэнд үйл ажиллагааг контентын аргаар хөгжүүлэх, түгээх аргачлал. Энэ талаар та сургалт дээр мэргэжлийн түвшинд суралцана.
Сошиал медиа маркетинг: Сошиал медиа сувгуудаар дамжуулан дижитал брэндингийн зарчим бодлогыг таны зорилтот зах зээлд танигдах боломжийг нэмэгдүүлэх, вэбсайтын үнэнч хэрэглэгчдийн хандалтын давтамжийг ихэсгэх болон маркетингийн хамгийн чухал зорилгыг биелүүлэх зорилготой ирээдүйн болон одоогийн зорилтот хэрэглэгчдийг татах дижитал маркетингийн хамгийн хүчтэй аргачлал. Энэ талаар сургалт дээр мэргэжлийн түвшинд суралцана.
Pay-Per-Click PPC: Маркетинг тэр тусмаа дижитал бизнест дэлгэцийн сурталчилгааны зардлыг хэмжих хоёр төрлийн томоохон хэмжээс байдаг. Нэг мянган хүнд ногдох зардал болон нэг хүнд зарцуулагдах зардлын тухай юм. Аль аль нь давуу талтай мөн султай. Тэгвэл Pay Per Click нь нэг даралт бүрд ногдох зардал, үр дүнгээр төлбөрөө төлөх онлайн сурталчилгааны загвар бөгөөд Google ads ашиглан сурталчилгаа явуулах бол энэ танд маш их хамааралтай. Энэ маркетингийн зар сурталчилгааны гол зорилго нь веб хуудас, хайлтын системийн илэрцэд таны байршуулсан сурталчилгааг түлхүүр үгсээр дамжуулан тодорхой хэрэглэгч дарах бүрд төлбөр тооцдог систем.
Үүнийг тооцох аргачлалыг сургалт дээр илүү дэлгэрэнгүй суралцах болно.
Маркетингийн автоматжуулалт: Бид маркетингийн автоматжуулалтыг танд хамгийн ихээр санал болгодог. Таны харилцагч, үйлчилгээ, борлуулалттай хамааралтай өдөр бүр гардаг, давтагддаг бүхнийг автоматжуулалтаар шийдэх боломжтой. Жишээлбэл имэйл маркетингийн болон бүрэн автомат чатботын, борлуулалтын сувгийн гэх мэт хэд хэдэн чухал маркетингийн автоматжуулалтыг та олж мэдэх боломжтой. Үүнийг дижитал платфом онлайн сургалт дээр илүү дэлгэрүүлж заах болно.
Имэйл маркетинг: бизнес имэйл хаягтай болох ёстой. Үүний дараа та бизнесийнхээ домайн нэр бүхий албан имэйл хаягаар бүх хэрэглэгчидтэйгээ нэгэн зэрэг харилцах боломжтой. Маркетингийн хамгийн эртний бас дижитал бизнесийн хамгийн хүчтэй, хамгийн үнэ өртөг зардал ихтэй маркетингийн аргачлал. Гэхдээ хамгийн үнэнч хэрэглэгчдийн урт хугацаанд барьж тогтоодог гэдгээрээ бусад бүх маркетингийн хэрэгслүүдээс ялгаатай. Таны брэндийн үнэнч дагагчдийг имэйл маркетингийн аргаар бий болгохоос гадна хувь хүний орон зайд маркетингийн харилцааг үүсгэдэг. Бид имэйл маркетингийн MAILPOET платформыг сургалт дээрээ мэргэжлийн түвшинд ашиглах талаар заах болно.