FACEBOOK ACCOUNT RESTRICTED ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ
Facebook Account Restricted хэрхэн шийдвэрлэх вэ
Facebook үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш хэрэглэгчдийн аюулгүй байдлыг идэвхитэй хянасаар ирсэн. Энэ нь олон талын ач холбогдолтой ч бизнес хуудас эсвэл хувийн бүртгэлээрээ бизнес хийдэг хүмүүст энэ хяналтууд нь ихээхэн төвөг болдог. Хэрвээ энэ хяналтуудыг буюу фэйсбүүкийн дүрэм журмыг зөрчвөл таны бүртгэл хязгаарлагдах цаашлаад хаагдах хүртэл аюултай нөхцөл байдал үүснэ.
НЭГЭНТ RESTRICTED ACCOUNT БОЛЧИХСОН ҮЕД ҮҮНИЙГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?
Facebook – т гомдол мэдүүлж та өөрийн хязгаарлалт авсан бүртгэлээ сэргээх боломжтой. Харин хязгаарлалтын хувьд хоёр төрөл байдаг.
- Түр зуурын хязгаарлалт
- Байнгын хязгаарлалт
ТҮР ЗУУРЫН ХЯЗГААРЛАЛТ
Таны бүртгэл тодорхой хугацаанд түр хязгаарлалт авсан бол та давж заалдаж гомдол гаргаарай. Ингэхийн тулд та дараах алхмуудыг дагаарай.
Алхам 1: Фэйсбүүк дээрх Help and Report хэсэгт ороорой
Алхам 2: Report a Problem дараарай
Алхам 3: “Something Went Wrong” дараарай
Алхан 4: Та өөрийн асуудлыг дэлгэрэнгүй хэсэгт нь бичээрэй. Ингээд илгээхэд л болно.
Мөн Монголчуудын хувьд түгээмэл тохиолдоод байгаа асуудал нь төлбөртэй сурталчилгаа явуулахтай холбоотой асуудал нь хамгийн хэцүүд нь тооцогдоно.
Хэрвээ таны хаяг хязгаарлалт авчихсан бол мэдээж бизнес хуудсаараа төлбөртэй зар сурталчилгааг явуулах боломжгүй болно.
Энэ үед таны хийж болох зүйлүүд:
- Бизнесээ баталгаажуулах хүсэлт өг. Мэдээж энэ нь маш хэцүү аргадаа орно. Бид business verify хийсний дараа хязгаарлалтаас гарч болно.
- Өөр хаяг нээж бизнес хуудасны ad account болоод төлбөртэй сурталчилгааг явуулж болно.
FACEBOOK ХАЯГ ХЭР УДААН ХЯЗГААРЛАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Анхааруулга 1: Танд анхааруулна
Анхааруулга 2: Нэг өдрийн турш таны хаяг пост оруулах боломжгүй болно
Анхааруулга 3: 3 өдрийн хязгаарлалт тавьна
Анхааруулга 4: 7 хоногийн хязгаарлалт тавьна
Анхааруулга 5: 30 ба түүнээс дээш хоногийн хязгаарлалт өгнө. Та өөрийн асуудлыг олж мэдэхгүй фэйсбүүкийн дүрмийг санаатай болон санамсаргүйгээр зөрчвөл фэйсбүүк таны хаягыг бүр мөсөн хязгаарлах арга хэмжээ авна. Ингэснээр та тухайн хаягыг үүрд ашиглах боломжгүй болно.