ӨНГӨНИЙ ТЕСТ
Энэхүү ӨНГӨНИЙ ТЕСТ -н үнэлгээ нь хувийн болон бизнесийн зохион байгуулалт дээр өөрийнхөө зан чанарыг олж, таньж мэдэхэд тусална. Дөрвөн өнгө тус бүр нь тэрс тэрс өөр зан чанарыг илэрхийлдэг бөгөөд, ажлын байран дахь харилцаа холбоо, бүтээмж, зөрчилдөөний менежментийг сайжруулахад маш их ач холбогдолтой. Өнгөний тестийг өөрөөсөө гадна баг хамт олонтойгоо ашиглаарай

Өнгөний тест товч танилцуулга
Өнгөний тестийн ач холбогдол олон талтай. Та өөрийн онцлог, брэндийнхээ зан төлөв, контентын формат, багийн бүтээлч ажиллагаанд хүртэл онцгой нөлөөтэй.
Та хувь хүнийг таньж мэдэх зорилготой маш олон төрлийн зан төлөвийн тестүүдийг мэднэ байх. Тэгвэл бид БАГИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГАА г сайжруулах зорилготой өөрсдийн өнгөний мастер тестийг ашигладаг. Та энэхүү тестээр өөрийнхөө болон багийн гишүүн тус бүрийн зан төлөвийг таньж мэдэх болно. Ингэснээр та бизнесийнхээ аль хэсэгт ямар хүнийг тавьж ажиллуулах талаар мэддэг болно.

УЛААНУУД
Улаанууд төгс хлорик төрлийн хүмүүс байдаг. Багийн бүтээлч ажиллагаа – нд улаануудын үүрэг аливааг эхлүүлэх, удирдахад чухал үүрэгтэй.Бусдад нөлөөлөх ур чадвар, хүчирхэг байдлаараа маш өндөр хүмүүс. Жолоодогч, захирал, дарга эсвэл маш хүчирхэг хлорик гэж нэрлэгддэг түрэмгий байдал өндөр түвшний эдгээр хүмүүс амьдралаас юу хүсч байгаагаа сайн мэддэг. Улаанууд хүсч байгаа зүйлийнхээ араас тэмцдэг байдлаараа бусад өнгөний зан төлвүүдээс шууд ялгардаг.

ШАРУУД
Шарууд бол төгс сангвеник төрлийн хүмүүс байдаг. Багийн бүтээлч ажиллагаа – нд шарууд хүмүүс хоорондын харилцаа, бизнесийн маркетингийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Энэ төрлийн хүмүүс багт байхад баг тэрчигээрээ, багийн төлөвлөгөө тэр чигээрээ маш хөгжилтэй болдог төдийгүй, амьдралаа яаж зугаатай таатай байлгахаа мэддэг. тэд үгээр бусдыг илбэдэх авъяастай ба хаана ч, хэзээ ч, мэдэхгүй зүйл байсан ч гайхалтай сайхан ярьж чаддаг хүмүүс байдаг. Маш өөдрөг, амьд уур амьсгал бүрдүүлдэг, хөдөлгөөн ихтэй, инээд хөөр цалгисан бас инээх дуртай хүмүүс байдаг.

НОГООНУУД
Ногоонууд бол төгс плегматик төрлийн хүмүүс байдаг. Багийн бүтээлч ажиллагаа – нд багийг урт хугацаанд бат бөх байлгах, асуудлыг ойлгох, борлуулалтын хэрхэн нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Бүх хүмүүстэй ижил тэгш харилцаа үүсгэж чаддаг, нийтэч, бүх хүмүүсийг байгаагаар нь хүлээн авч чаддаг цор ганц өнгө. Ногоонууд бусад өнгүүдийг бодвол хамгийн найрсаг бөгөөд хүлээцтэй, тэвчээртэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байдаг. Тэд олны анхаарлыг татах хүсдэггүй, хамтран ажиллах өндөр чадвартай, найрсаг, ойлголцоход хамгийн хялбар бөгөөд багийн гол тоглогчид байдаг.

ЦЭНХЭРҮҮД
Цэнхэрүүд бол Төгс меленхолик юм. Багийн бүтээлч ажиллагаа – нд зардал, байгууллагын систем, төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Улаанууд бусад өнгийг бодвол төгс байдлыг эрхэмлэгч, аливаад хамгийн нухацтай ханддаг, нямбай, ухамсар өндөртэй, үнэн бас үргэлж зөв байхыг эрхэмлэдэг хүмүүс юм. Бусад өнгөнүүд цэнхэр шиг зохион байгуулалттай, системтэй, шаргуу, нягт нямбай байж чадахгүй. Цэнхэрүүд өөртөө маш өндөр стандарт тавьдаг, ажлаараа бахархдаг, ажлын хамгийн хэцүү зүйлийг нугалж, багийн гацсан асуудлыг шийдвэрлэхэд цагаа зарцуулах дуртай.
Танд амжилт хүсье.
ТА ӨӨРИЙНХӨӨ ӨНГИЙГ ОЛЖ МЭДСЭНД БАЯР ХҮРГЭЕ.
ҮРГЭЛЖЛЭЛ
Та өөрийн зан төлөвийн баримжааг илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой. Та манай чатботоос үргэлжлүүлэн мэдээллээ аваарай.
