Loading...

Хүүхдийн унтуулах

0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргууд №1

0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргууд

0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргууд

АГУУЛГА

  1. Хүүхдээ оройтож унтуулах
  2. Бүүвэйлэх, тэврэх г.м хөдөлгөөнд найдах
  3. Унтлагын цагаар анхаарал сарниулах зүйл үзүүлэх
  4. Унтах цагийн хуваарьгүй байх
  5. Хүүхэд уйлангуут авах
  6. Хүүхдийг угжтай унтуулах
  7. Хаана унтах талаар ойлгомжгүй мессеж өгөх
  8. Унтах цагийг тулааны талбар болгох

Хүүхдээ чимээ шуугиангүй унтуулах нь амаргүй байдаг ба заримдаа эцэг эхчүүд ч үүнд хувь нэмрээ оруулдаг гэж нойрны мэргэжилтнүүд үздэг. Хэрэв та нойрыг сарниулагч эдгээр хүчин зүйлүүдэд автдаг бол зайлсхийх хялбар аргуудыг сурч аваарай. Одоо ингээд 0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргуудыг хамтдаа мэдэцгээе.

1. Хүүхдээ оройтож унтуулах

Магадгүй та ажлаа тарсны дараа түүнд хангалттай цаг гаргадаггүй учраас таны хүүхэд үргэлжлүүлэн тоглосоор л байдаг. Эсвэл та шөнө унтахаар хэвтэхдээ л түүнийг оронд нь оруулдаг зуршилтай болсон. Энэ нь яагаад асуудал вэ гэвэл: Оройтож унтах нь түүнийг хэт ядрааж, ууртай, унтах дургүй болоход хүргэдэг.

Шийдвэрлэх: Унтах тохиромжтой цагийг тогтоож, дагаж мөрдөх. /Хүүхдийн унтах тохиромжтой цагийг мэдэхийг хүсвэл энд дарна уу / Үүний нэгэн адил чухал зүйл нь хүүхэд тань ядарсан, зовхи нь анилдаж, нүдээ нухлах гэх мэт шинж тэмдгийг анзаараарай. Хэрэв хэт ядраагүй, унтаагүй байсан ч нойрмоглосон л бол оронд нь оруулаад хучвал түүнийг өөрөө унтаж сурахад нь хялбар байх болно.

Хүүхэд тань өсч том болох тусам хичээлийн бус цагаараа дугхийх болон унтах цагийг нь төлөвлөх түүнчлэн хэрэгтэй үед нь унтуулж, амрааж байгаарай.

2. Бүүвэйлэх, тэврэх г.м хөдөлгөөнд найдах

Бяцхан үрээ унтахын өмнө бүүвэйлж тайвшруулахад буруу зүйл байхгүй. Харин унтуулахын тулд тэвэрч, бүүвэйлэх хэрэггүй. Учир нь хүүхэд унтахын тулд заавал тэврүүлж, шөнө сэрэх бүртээ ижил анхаарал шаарддаг болно.

Тэвэрч унтуулах нь таны хүүхдийн нойрны чанарт мөн нөлөөлдөг. “Хэрэв хүүхэд үргэлж машин, хүүхдийн тэрэгний хөдөлгөөнд унтдаг бол хөдөлгөөний нөлөөгөөр гүн, нөхөн сэргээх нойроо авч чадахгүй байх магадлалтай.” гэж хүүхдийн эмч, Эрүүл унтах дадал, Аз жаргалтай хүүхэд номын зохиолч Марк Вэйсблат хэлжээ. Тэрээр хүүхдүүдийн хөдөлгөөнөөс үүдэлтэй нойрны чанарыг насанд хүрсэн хүмүүсийн онгоцонд унтах нойртой адил гэж үздэг.

Шийдвэрлэх: Хөдөлгөөнийг унтуулах бус тайвшруулах зорилгоор ашиглаарай. Хүүхдээ унтуулахын тулд машинд авч явах, хүүхдийн савлуур эвсэл тэргэн дээр түрж явах хэрэггүй. Хэрэв таны хүүхэд савлуур эсвэл машины суудал дээр зүүрмэглэж эхэлмэгц зөөлөн авч оронд нь хэвтүүлээрэй.

0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргууд
0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргууд

3. Унтлагын цагаар анхаарал сарниулах зүйл үзүүлэх

Та магадгүй нүдэнд тусахуйц утас, хөгжилтэй шөнийн гэрэл эсвэл зөөлөн хөгжим таны хүүхдийг унтахад тусална гэж боддог байж магадгүй. Харин эсрэгээр тэдгээр нь таны хүүхдэд саад болж, сэрүүн хэвээр байлгах болно.

Шийдвэрлэх: Хүүхдийнхээ өрөөг харанхуй бас чимээгүй байлга. Хүүхдийн орны дэргэдээс сонирхолтой, анхаарал татахуйц зүйлсийг холдуулах. Хав харанхуй өрөөнд хүүхэд хамгийн сайн унтдаг. Гэрийн бол гудамжны дуу чимээг намсгах зорилгоор сэнс эсвэл цагаан чимээний төхөөрөмж ашиглаж болно. Унтлагын өрөөнөөс ТВ, утас, таблет зэрэг бүхий л дэлгэцтэй төхөөрөмжийг хол байлгах. Цахилгаан дэлгэцийн гэрэл нь тархинд өдөр болж байгаа мэт дохио өгч унтаж амрахад илүү хэцүү болгодог.

Baby sleep training: Cry it out

0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргууд

4. Унтах цагийн хуваарьгүй байх

Хэрэв та ихэнх хүмүүстэй адил тогтсон дэглэмтэй бол өдрийн төгсгөлд амрахад тань тустай байх болно. Хүүхдүүдийн хооронд ялгаа байхгүй. Орой бүр тогтсон дэглэмгүй байх нь хүүхдүүд орондоо ороход бэрхшээлтэй, нойрны чанарт сөрөг нөлөөтэй байдаг.

Шийдвэрлэх: Унтлагын цагаар тайвшруулах зан үйл хийх. Бараг бүх насны хүүхдүүд дараах үйлдлүүдийг хийхэд унтах болсноо мэддэг. Усанд оруулах, унтлагын хувцсаа сольж өмсөх, тэврэх, үлгэр уншиж өгөх болон бүүвэйлэх зэрэг нь унтах цаг болсныг илтгэнэ. 1-3 настнуудад дуу дуулж өгөх эсвэл хамтдаа энгийн таавар тааж болох юм.

Хэрэв таны хүүхэд 12-с дээш сартай бол дуртай зөөлөн тоглоом, хөнжил, чихмэл амьтдыг цуг оронд нь байлгавал таны хүүхдийг тайван амрахад нь тустай ба шөнө сэрэхэд нь тухтай байх болно. Хүүхдийн чихмэл тоглоомонд ямар нэг шүр, товч, тууз, амьсгал боох зүйлс байх ёсгүйг анхаараарай.

5. Хүүхэд уйлангуут авах

Шөнө хүүхэд тань уйлж эхэлмэгц та бушуухан хөхүүлэх, живхийг нь шалгах, орноос нь авах хүсэл төрдөг байж магадгүй. Гэвч энэ нь хүүхэд өөрийгөө тайвшруулж, эргэж унтах боломжийг нь үгүй хийдэг.

Шийдвэрлэх: Хүүхэд рүүгээ очихоос өмнө хэдэн минут хүлээх. Насанд хүрэгчидтэй адил хүүхэд шөнө хэд хэдэн удаа сэрдэг. Тэд хэрхэн өөрсдөө эргэж унтахаа мэддэггүй төрдөг учир тэдэнд сурах боломжийг нь олгох хэрэгтэй. Таны хүүхэд уйлбал, түүнд хуруугаа хөхөх, гараа идэх гэж оролдох гэх мэтээр өөрийгөө тайвшруулах хэдэн хором өг. Нэг л өдөр тэр таны тусламжгүйгээр эргэж унтдаг болно.

6. Хүүхдийг угжтай унтуулах

Хүүхдийг унтуулахын тулд угж өгөх нь түүнийг тайвшруулах боловч эрсдэлтэй байдаг. Жишээ нь:

  • Унтахын тулд угжнаас хамааралтай болох
  • Аяганаас уух насанд хүрэхэд угжнаас салах нь түүнд хэцүү байх болно
  • Шингэн зүйлд хахаж цацах аюултай
  • Чих өвдөх магадлал өндөр
  • Шүд цоорох эрсдэл илүү их байдаг байна.

Шийдвэрлэх: Унтах үед бус хооллох үед нь л угж өгөх. Тогтсон унтах дэглэм нь таны хүүхдийг угжгүйгээр амрах дадалтай болгож, хожим угжнаас гарахад нь илүү хялбар байх болно.

7. Хаана унтах талаар ойлгомжгүй мессеж өгөх

Та хүүхэддээ, магадгүй түүнийг тайван биш үед нь долоо хоногт хэд хэдэн удаа тантай хамт унтахыг зөвшөөрдөг үү?Энэ нь унтуулах аргын хувьд асуудал биш ч таны хүүхдэд ойлгомжгүй мессэж болдог. Олон эцэг эхчүүд хамтдаа унтахыг сонгодог. Бусад нь төлөвлөөгүй гэр бүлийн ортой болоод гайхаж магадгүй ч энэ нь таны хүүхдийн нойрыг алдагдуулж болзошгүй.

Шийдвэрлэх: Хаана унтах талаар хатуу зааварчилгаа гаргах. Хамтдаа унтах эсэхийг аль болох эрт шийдэх нь хамгийн зөв боловч хаана унтах дүрэм тогтооход хэзээ ч оройтохгүй. Хэрэв та шөнийн цагаар хүүхдээ авахыг хүсэхгүй байгаа бол түүнийг яагаад шөнийн турш өөрийнхөө оронд унтах ёстой шалтгааныг нь тайлбарлаж өгөөрэй. Жишээ нь: Ингэвэл хүн болгон илүү сайн унтдаг гэх мэт.

Хэрэв хүүхэд өрөөнд чинь орж ирвэл түүнийг загнах эсвэл түүнтэй ярих хэрэггүй. Зүгээр л өрөөнд нь зөөлөн хөтөлж оруулаад “Сайхан амраарай, сайхан зүүд зүүдлээрэй” гээд хаалгыг нь хаагаад орхих хэрэгтэй. 1-2 долоо хоногийн турш тогтмол ийм хариу үйлдэл үзүүлээд байвал хүүхэд тань шөнийн турш өрөөндөө унтаж сурахад нь тусална.

8. Унтах цагийг тулааны талбар болгох

Хэрэв та хүүхдээ шөнө авахгүйгээр шийдсэн бол та ганцаараа биш. Хүүхдүүд өсөн нэмэгдэж буй бие даасан байдлаараа унтахыг эсэргүүцэж эхлэн, үе үе хязгаарыг шалгаж байдаг. Гэвч энэ эсэргүүцсэн байдлыг үргэлжлүүлэн зөвшөөрсөөр байвал бухимдлын эрүүл бус хэлбэр үүсэх цаашлаад нойргүй болоход хүргэнэ.

Шийдвэрлэх: Тайван, стратегитай бай. Та хүүхдийнхээ хэрэгцээг урьдчилан мэдэрч, дүрэм тогтоож мөрдүүлдэг, таны хүүхэд унтах дэглэмээ хэлж чаддаг бол шөнийн тулаанаас зайлсхийж чадна. Унтуулахаар хэвтүүлэх үед хүүхэд босох шалтаг болгодог хэрэгцээнүүдийг нь урьдчилан анхаарч анхаарлыг өөрчлөхийг хичээгээрэй. Жишээ нь, ус балгуулах, зөөлөн тоглоом, чихмэлээ авахад нь туслах г.м

Өөр нэг арга нь унтахаас нь өмнө хүүхдэдээ сонголт өгөх явдал. Шөнийн цагаар, унтах үеэр тэд хэрхэн унтахаа хэлж өгөхийг зөвшөөрөх нь хүүхэд хил хязгаараа мэдэхэд хялбар болно. Жишээ нь, гэрэл унтраахаас өмнө та зөвхөн 2 бүүвэйн дуу дуулах болно гэдгээ хүүхэддээ хэлээрэй. Тэр зөвхөн нэгийг л сонгох болно.

Хамгийн гол нь унтах дэглэмдээ тууштай байгаарай. Унтахын өмнөх бэлтгэл нь таны хүүхдэд аюулгүй мэдрэмжийг өгч түүнийг шөнийн турш амрах, амарсан мэдрэмжтэй сэрэхэд тусалдаг.

Энэ тухай болон бусад сонирхолтой сургалтуудыг төлбөргүй авахыг хүсвэл энд дарна уу?

Эх сурвалж: Ziba Kashef | Baby center

Хариулт үлдээх

error: Баярлалаа,