Loading...

Blog

Сонсох , ярих чадварыг хөгжүүлэх: Ой 10 сартнуудад

Ой 10 сартай хүүхдийн сонсох, ярих чадварыг хөгжүүлэх
Ой 10 сартай хүүхдийн сонсох, ярих чадварыг хөгжүүлэх
Ой 10 сартай хүүхдийн сонсох, ярих чадварыг хөгжүүлэх

Ой 10 сартай хүүхдийн сонсох, ярих чадварыг хөгжүүлэх

Ой 10 сартай хүүхдийн сонсох , ярих чадварыг хөгжүүлэх нь их учиртай. Ердийн 22 сартай хүүхдийн үгсийн сан ойролцоогоор 20 үг байдаг бөгөөд ямар нэг юм хийх, асуулт асуух үедээ үг холбож чаддаг болсон байна. Гэвч түүний хэлж чаддаг үгсийг тоолохоос өмнө тэр хэлж чаддагаасаа олон үгийг ойлгодог гэдгийг санаарай. Ойлгоно гэдэг ярьж сурах чадварын томоохон хэсэг учир түүний үгсийн сан таны бодож байгаагаас ч их байдаг.

Хүүхэд тань таны ярианы өнгө аясыг дуурайж эхэлснийг та анзаарсан байх. Жишээ нь, таныг уулга алдах аль эсвэл “Боль”, “Баярлалаа” гэх мэт үгсийг хэлэхэд тэр адилхан өнгө аясаар дуурайх болно.

Хэрэв та хүүхдийн эсвэл хүүхэлдэйн биеийн аль нэг хэсгийг заагаад асуувал тэр 5 болон түүнээс дээш тооны эрхтнүүдээ нэрлэж сурсан байх ёстой. Та түүнээс “Чиний хөл аль вэ?”, “Чих нь хаана байна?” гэх мэтээр асуухад таны хүүхэд зөв зааж чаддаг байх хэрэгтэй. Мөн тэр тантай хамт бүүвэйн дуу аялах дуртай байх болно. Тэр бүх үгийг нь хэлж чадахгүй байсан ч дууны зарим хэсгийг нь давтах, түүнчлэн аяыг нь аялахыг хичээх болно.

Хэрхэн туслах вэ?

Энэ үе шатанд, сонсох нь маш чухал. Хүүхдийнхээ сонсох, ярих чадварыг нь дэмжихийн тулд аль болох давтагдсан үг хэллэгтэй ном унших, уншиж байх явцдаа зарим үгийг нь түүнээр хэлүүлэхийг хичээгээрэй.
Түүнчлэн бүүвэйн дууг дахин дахин дуулж өгөх нь түүний сонсох чадварыг сайжруулах гайхалтай арга. Таны хүүхэд аяндаа тантай хамт дуулахыг хүсч, үүний тулд тэр дууны үгсийг санаж байх шаардлагатай болно. Эдгээр аялгуулаг үгс нь түүнд үгээ санахад илүү хялбар болгодог байна.

Эх сурвалж: Deepi Brar  | Reviewed by the BabyCenter Medical Advisory Board 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

Хэрвээ та 0-3 настай ер нь бага насны хүүхэдтэй бол дараах мэдээлэл хэрэгтэй байх.

0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргууд

АГУУЛГА

  1. Хүүхдээ оройтож унтуулах
  2. Бүүвэйлэх, тэврэх г.м хөдөлгөөнд найдах
  3. Унтлагын цагаар анхаарал сарниулах зүйл үзүүлэх
  4. Унтах цагийн хуваарьгүй байх
  5. Хүүхэд уйлангуут авах
  6. Хүүхдийг угжтай унтуулах
  7. Хаана унтах талаар ойлгомжгүй мессеж өгөх
  8. Унтах цагийг тулааны талбар болгох

Хүүхдээ чимээ шуугиангүй унтуулах нь амаргүй байдаг ба заримдаа эцэг эхчүүд ч үүнд хувь нэмрээ оруулдаг гэж нойрны мэргэжилтнүүд үздэг. Хэрэв та нойрыг сарниулагч эдгээр хүчин зүйлүүдэд автдаг бол зайлсхийх хялбар аргуудыг сурч аваарай. Одоо ингээд 0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргуудыг хамтдаа мэдэцгээе.

1. Хүүхдээ оройтож унтуулах

Магадгүй та ажлаа тарсны дараа түүнд хангалттай цаг гаргадаггүй учраас таны хүүхэд үргэлжлүүлэн тоглосоор л байдаг. Эсвэл та шөнө унтахаар хэвтэхдээ л түүнийг оронд нь оруулдаг зуршилтай болсон. Энэ нь яагаад асуудал вэ гэвэл: Оройтож унтах нь түүнийг хэт ядрааж, ууртай, унтах дургүй болоход хүргэдэг.

Шийдвэрлэх: Унтах тохиромжтой цагийг тогтоож, дагаж мөрдөх. /Хүүхдийн унтах тохиромжтой цагийг мэдэхийг хүсвэл энд дарна уу / Үүний нэгэн адил чухал зүйл нь хүүхэд тань ядарсан, зовхи нь анилдаж, нүдээ нухлах гэх мэт шинж тэмдгийг анзаараарай. Хэрэв хэт ядраагүй, унтаагүй байсан ч нойрмоглосон л бол оронд нь оруулаад хучвал түүнийг өөрөө унтаж сурахад нь хялбар байх болно.

Хүүхэд тань өсч том болох тусам хичээлийн бус цагаараа дугхийх болон унтах цагийг нь төлөвлөх түүнчлэн хэрэгтэй үед нь унтуулж, амрааж байгаарай.

2. Бүүвэйлэх, тэврэх г.м хөдөлгөөнд найдах

Бяцхан үрээ унтахын өмнө бүүвэйлж тайвшруулахад буруу зүйл байхгүй. Харин унтуулахын тулд тэвэрч, бүүвэйлэх хэрэггүй. Учир нь хүүхэд унтахын тулд заавал тэврүүлж, шөнө сэрэх бүртээ ижил анхаарал шаарддаг болно.

Тэвэрч унтуулах нь таны хүүхдийн нойрны чанарт мөн нөлөөлдөг. “Хэрэв хүүхэд үргэлж машин, хүүхдийн тэрэгний хөдөлгөөнд унтдаг бол хөдөлгөөний нөлөөгөөр гүн, нөхөн сэргээх нойроо авч чадахгүй байх магадлалтай.” гэж хүүхдийн эмч, Эрүүл унтах дадал, Аз жаргалтай хүүхэд номын зохиолч Марк Вэйсблат хэлжээ. Тэрээр хүүхдүүдийн хөдөлгөөнөөс үүдэлтэй нойрны чанарыг насанд хүрсэн хүмүүсийн онгоцонд унтах нойртой адил гэж үздэг.

Шийдвэрлэх: Хөдөлгөөнийг унтуулах бус тайвшруулах зорилгоор ашиглаарай. Хүүхдээ унтуулахын тулд машинд авч явах, хүүхдийн савлуур эвсэл тэргэн дээр түрж явах хэрэггүй. Хэрэв таны хүүхэд савлуур эсвэл машины суудал дээр зүүрмэглэж эхэлмэгц зөөлөн авч оронд нь хэвтүүлээрэй.

Энэ дэлгэрүүлж унших бол 0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргууд №1 блогыг бүтнээр уншаарай.

Ой 10 сартнуудад: Сонсох, ярих чадварыг хөгжүүлэх
0-3 настнуудыг унтуулах үед гаргадаг алдаа ба түүнээс зайлсхийх аргууд

Хариулт үлдээх

error: Баярлалаа,