Loading...

Blog

2 настнууд ба орон зайн мэдрэмж

iStock 624899144 wide.jpg.pagespeed.ce .7PYIAJzrQW

Нялх хүүхдүүд өмнөө байгаа зүйлээ л мэддэг. 2 нас хүрээд дээр, доор, хоёр зүйлийн хоорондох гэх мэт юмсын харьцангуй байрлалыг ойлгож, тэнд, цаана, ойр, хажууд, гадна, дээр, доор гэх мэт хэмжээсийг мэдэж эхэлнэ. Мөн юмсын тоо, хэмжээний харилцаа холбоог ойлгодог болно.

Та хүүхэддээ “Орон дээр байгаа зүйлийг аваад өгөөч”, “Тэр буланд байгаа бөмбөгийг аваарай” гэх мэтээр чиглүүлээд үзээрэй. Шинээр суралцаж байгаа энэхүү ойлголтыг нь бататгаж өгөхийн тулд одоо цуг байхгүй байгаа хүмүүсийнх нь хаана байгаа талаар хэлж өгөх, “Аав нь ажил дээрээ байгаа”, “Эмээ, өвөө нь хол амьдардаг” гэх мэтээр ярилцаж байгаарай. Тоглоомыг нь ямар нэг обьектын дээр, доор, дотор гэх мэтээр байрлуулж, хаана байгааг нь чиглүүлж хэлж өгөх, өөрчилж байрлуулах гэх мэт энгийн заавар өгч байгаарай.

Мөн байршлын талаарх асуулт асууж энэ талаар бодож үзэхэд нь тусалж болно. “Ах, эгч нь хаана байна?” “Сандал, ширээ хаана байна вэ?” г.м Энэ насанд хүүхдийн өдрийн унтлагын цаг чухал байдаг тул энэ цагаар аль болох гэрт нь унтуулж амрааж байх хэрэгтэй. Тэргэн дээр, гадуур явах үед, машины суудалд унтах нь нойрны чанарын хувьд гэртээ амарсантай адилгүй байдаг байна.

Сонсох , ярих чадварыг хөгжүүлэх: Ой 10 сартнуудад бичлэгийг уншихыг хүсвэл холбоос дээр дараарай.

Эх сурвалж: BabyCenter Staff

Хариулт үлдээх

error: Баярлалаа,

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home3/growmn/public_html/wp-includes/functions.php on line 4609

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home3/growmn/public_html/wp-includes/functions.php on line 4609