Скрам уулзалт болох Спринт төлөвлөгөөний уулзалт, Өдөр тутмын скрам уулзалт, Спринт үнэлэх уулзалт, үйл ажиллагаа сэргээх уулзалт,
Скрам үйл ажиллагаанууд нь програм хангамжийн хөгжүүлэлтийн явцад шаардлагагүй уулзалтуудыг багасгаж уулзалтуудын давтамжийг байнгын бөгөөд тогтмол байлгах зорилготой юм. Үйл ажиллагаа бүр өөрийн гэсэн цаг хугацааны хувьд хязгаарлалттай байх ба тухайн үйл ажиллагаанд зарцуулах хамгийн их цаг гэж өгөгдсөн байдаг. Скрам үйл ажиллагаанд дараах арга хэмжээнүүд багтана. Үүнд:
Спринт (The Sprint)
Скрамын гол ойлголт нь Спринт юм. Тухайн ажлуудыг багцлан 1 сар болон түүнээс бага хугацаанд үр дүнтэй хийж дуусгах ажлуудын цогц нийлбэрийг хэлнэ.
Ингэхийн тулд баг тодорхой зорилгоороо ялгаатай уулзалтуудыг зохион байгуулдаг.
- Спринт төлөвлөгөө (Sprint Planning)
- Өдөр тутмын скрам уулзалт (Daily Scrum)
- Спринт үнэлэх уулзалт (Sprint Review)
- Спринт эргэн сэргээх уулзалт (Sprint Retrospective)
- Үйл ажиллагааг дахин боловсруулах уулзалт
1. Спринт төлөвлөлт (Sprint Planning)
Энэ уулзалтын давтамж бүр нь спринт бүрийн эхэнд явагддаг байх ёстой. Төслийн мэргэжилтэн болон Скрам багийнхан хамтдаа бизнесийн хамгийн чухал зүйлс, тухайн үед ажиллаж байгаа спринт дээр ажиллаж байгаа төслийн завсрын засварууд дээр шийдвэр гаргаж, спринтын асуудлыг бүхэлд нь сайжруулахад шийдвэр гаргана. Баг засвар ажлуудыг Спринтын даалгавар болгож, ажлыг өгөгдсөн хугацаанд тухайн даалгавруудад шаардлагатай хугацааг шийдвэрлэнэ. Уулзалтаар баг зорилго болон спринт зорилгуудыг тодорхойлдог. Спринтын зорилго нь ажлын талаар Мэргэжилтэн болон Скрам багийн хооронд хийгдсэн төслийн эцсийн цэг юм. Уулзалт бүр дээр Мэргэжилтэн нь заавал байх албагүй. Уулзалт хийхэд хамгийн тохиромжтой үе бол хоёр долоо хоногт нийлээд 4 цаг байхад хангалттай.
2. Өдөр тутмын скрам уулзалт (Daily Scrum)
Энэ уулзалтыг өдөр бүр болдог. Гэхдээ нэг тодорхой цагт, тухайн өдөр хийх ажлуудаа хийж эхлэхээс өмнө уг уулзалтыг зохион байгуулах ёстой. Үргэлжлэх хугацаа нь 15 минут хүртэл байхад хангалттай. Скрамын баг цугларч, өмнөх өдрийн ололт, амжилт, өнөөдрийг хүртэл юу хийх ёстой, хүлээгдэж буй шийдвэрлэх ёстой асуудлууд юу байгаа талаар ярилцах хэрэгтэй. Энэ уулзалтаар баг одоогийн Спринт даалгавар, спринтын шаталт болон тохиолдсон саад бэрхшээлүүдийг жагсаасан жагсаалтуудын талаар ярилцана. Спринт даалгавруудын жагсаалт гэдэг нь ажлыг спринт болгон хэсэгчилсэн ажлуудын жагсаалтуудаас бий болдог. Спринтын шаталтын хүснэгт нь ихэвчлэн скрам багийн цаашдын хөгжилд хүчтэй түлхэц болдог. Энэ графикаас багийн талаарх одоогийн төсөөлөл, хийх ёстой ажлууд болон гүйцэтгэсэн ажил зэрэг чухал мэдээллүүдийг харах боломжтой. Төслийн мэргэжилтэн нь энэ уулзалтанд заавал байх албагүй. Өдөр бүрийн скрам уулзалт нь багийн гишүүдийг дээд албан тушаалтандаа хийж байгаа ажлуудаа тайлагнах гэж хийдэггүй. Харин бие биедээ ажлын явцаа тайлагнадаг практик бөгөөд скрам аргачлалын гол онцлог юм.
3. Спринт дүгнэлт хийх уулзалт (Sprint Review)
Энэ бол скрам баг ажлын урсгалын үйл явцыг Мэргэжилтэн болон оролцогч талуудад тайлагнаж байгаа чухал мөч, үйл явц юм. Мэргэжилтэн нь DONE буюу Хийж дууссан төлөвийг болон дуусгаагүй, завсар дундын засвар хийгдэж байгаа PROCESSING даалгавруудыг талаар шийдвэр гаргаж, TO DO ирээдүйн спринт рүү шилжүүлнэ. Энэ уулзалтыг зохион байгуулсны гол давуу тал нь оролцогч талууд болон хэрэглэгчдийн дундах эргэх холбоо, санал дүгнэлт өгөх боломжуудыг хангаж, үйл ажиллагааны хөгжилд чухал нөлөө өгдөг. Эргэх холбоо нь ажилд цоо шинэ ойлголтуудыг завсрын засвар ажлаар нэмэгдэхдээ энэхүү шинэ засварууд нь өөр бусад идэвхитэй байгаа спринтүүдтэй хамт давхар нэгтгэгддэн нэг цул ажил болдог давуу талтай.
Тухайн спринт дуусах тутамд хамгийн ихдээ 2 цагийн уулзалтыг скрам багийн хэмжээнд хийгдсэн ажлуудаа дүгнэн ярилцах уулзалтыг давхар хийдэг. Ажлууд TO DO хэрхэн хийгдсэн, “Done” болсон эсэхийг нягтална.
4. Спринт өнгөрснөө эргэж харсан уулзалт (Sprint Retrospective)
Энэ нь Спринтыг дүгнэх болон дараагийн спринтыг төлөвлөх үед тохиолддог тухайн ажлын хөгжүүлэлтийн үе шат юм. Хоёр долоо хоног үргэлжилдэг спринтын хувьд, спринтын өнгөрсөн үйл явц, нөхцөл байдлыг эргэн харж өнөөгийн байдалтай харьцуулдаг энэхүү уулзалт нь ихэвчлэн 3 цагийн турш үргэлжилдэг. Спринт харьцуулалт хийх уулзалтын хуваарь гаргах, багийн гишүүдийг оролцуулах зэрэг нь скрам мастерын үүрэг байдаг. Энэ үе шат үргэлжлэх хугацааны турш баг сүүлийн спринт дэх өөрсдийн үр дүн болсон үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг. Хэлэлцүүлгийг хүмүүс, харилцаа холбоо, үйл явц, багаж хэрэгслийг хэрхэн сайжруулах талаар санал хүсэлтийг зайлшгүй оруулах хэрэгтэй. Дараагийн спринтын төлөвлөгөөг боловсруулж, санал болгож буй сайжруулалтыг төлөвлөгөөнд шингээдэг.
5. Үйл ажиллагаа сэргээх уулзалт
Спринтын үндсэн ойлголт, Спринтын үеэр удирдлагын шаардлага зэргийг өөрчлөхгүй байх нь чухал явдал юм. Тиймээс ажлын үйл ажиллгаан дах засврын засварууд нь хүчин чармайлтуудыг зөв оновчтой болгохын тулд хийгдэх нь чухал. Үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж болох томоохон өөрчлөлтийг багууд жижиглэн спринт хэсгүүдэд хуваан илүү тодорхой, ойлгомжтой болгон задлах замаар шийдвэрлэр гарцуудыг тодорхойлно. Төслийн мэргэжилтэн болон сонирхогч талуудад гаргасан санаа санаачлагыг шинэ хэрэглэгчийн түүх/user story хэсэгт багийн нэг хэсэг болгон бичиж болно. Эцэст нь төслийн мэргэжилтэн өөрчлөлт засваруудыг дараагийн спринт төлөвлөгөөний уулзалт эхлэхээс өмнө нэн чухлаар нь эрэмбэлж жагсаасан байх ёстой.
Төлөвлөгөө, ажлын уулзалтыг 7-14 хоногт 4 цагаас хэтрэхгүй, өдөрт 15 мин дүгнэлт хийж байх нь чухал
Төлөвлөгөө, ажлын уулзалтыг 7-14 хоногт 4 цагаас хэтрэхгүй, өдөрт 15 мин дүгнэлт хийж байх нь чухал
Баярлалаа, Зөв ойлгосон байна. Сургалтанд нь амжилт хүсье.
Төлөвлөгөө болон ажлын уулзалтын 7-14 хоногт тухайн уулзалтанд ямар мэдээлэл солилцохоос хамаарч 15мин- 4 цагийн хооронд хуралдах нь чухао.
Сайн уу, Сургалтанд нь амжилт хүсье.
1. Спринтийг илүү томоор харах уулзалт хоёр 7 хоногт дээд тал 4 цагийн уулзалт.
2. Өдөр бүр ажил эхлэхээс өмнө 15 минут тогтмол хийх уулзалт энэ уулзалтаар илүү нарийн тухайн өдөр яг юу хийх талаар ярилцана энд мэргэжилтэн байх шаардлагаггүй ажлаа даргад шалгуулж тайлагнах биш өөрсдөө юу хийхээ ярилцана.
3. Мэргэжилтэн дууссан ажлыг хянах өдөр бүрийн алхамууд яаж хийсэнтэй танилцана.
4. 3 цаг үргэлжинэ. Мэргэжилтэн энэ уулзалтанд оролцохыг шийдэж болно. Энэ уулзалтын үеэр төсөлд дүн шинжилгээ хийж багаж хэрэгсэл, арга барилд хэрхэн сайжруулалт хийж болох талаар санал хүсэлтийг заавал гаргана.
Сайн уу, Скрам уулзалтуудыг сайн ойлгожээ. Баярлалаа.
Илүү тодоор харж 2 долоо хоногт дээд тал нь 4 цагийн уулзалт хийх.
Өдөр бүр ажио эхэлхээс өмнө 15 минут тогтмол уулзалт хийх юу хийх дарааллаа толорхой мэддэг байх юм байна
Баг болон спринтын төлөвлөгөө зорилгыг тодорхойлох чухал уулзалтыг 2 долоо хоногт 4 цаг хийдэг. Өдөр бүрийн ажлын явцын уулзалт 15минут явагддаг. Мөн мэргэжилтэн дууссан дуусаагүй ажлуудыг дүгнэж тайлагнах уулзалт 2 цаг орчим үргэлжилдэг.
Өнөгрсөн хийсэн ажлаа дүгнэн одоо үетэйгээ харьцуулалт хийн ирээдүйд хийх төлвөлөгөө сайжруулалтыг гаргах уулзалт 3 цаг орчим явагддаг. Спринтын үеэр удирдлагыг өөрчлөхгүй байх нь чухал байдаг. БАЯРЛАЛАА
Баярлалаа, Сайн ойлгожээ. Амжилт
**Өнгөрсөн
skram уулзалтад skrim /сарын дотор гүйцэтгэх/төлөвлөгөөний талаар хэлэлцэх бөгөөд 2 долоо хоногт 4 цаг байхад хангалттай. Өдөр тутамдаа ажил эхлэхээс өмнө 15 минутын уулзалтыг хийж ажлын явцын талаар ярилцах мөн өмнөх skrim ийн үр дүнг харьцуулах уулзалт 3 цаг ихэнхдээ үргэлжилдэг. Төслийн мастер энэ хувиарь болон гишүүдийг оролцуулах ажилд санаа тавьна. Төслийг сонирхогч тал болон ажилтнуудын санааг стори хэсэгт төслийн менежер эрэмбэлсэн байх шаарплагатай юм байна
Амжилт, 🙂
Скрам уулзалт
1. Спринтийг илүү томоор харах уулзалт хоёр 7 хоногт дээд тал 4 цагийн уулзалт.
2. Өдөр бүр ажил эхлэхээс өмнө 15 минут тогтмол ажлын талаараа харилцан ярилцана.
3. Мэргэжилтэн дууссан ажлыг хянах, өдөр бүрийн алхамууд яаж хийсэнтэй танилцана.
4. Мэргэжилтэнтэй уулзалтын үеэр төсөлд дүн шинжилгээ хийж багаж хэрэгсэл, арга барилд хэрхэн сайжруулалт хийж болох талаар санал хүсэлтийг заавал гаргана.
Тухайн ажилаа бага хугацаанд үр дүнтэй хийхийн тулд уулзалт бүрийг тогтмол, үр дүнтэй хийх нь чухал бөгөөд Спринт буюу тодорхой зорилгоор ялгаатай уулзалтуудыг хийх нь маш чухал юм. Хамгийн багадаа 15-4 цаг үргэлжилдэг.
Сайн уу, баярлалаа,
-Баг болон sprint-ын зорилгыг тодорхойлох чухал уулзалтыг 2 долоо хоногт 4 цагаас хэтрэхгүй хийх.
-Өдөр бүрийн төлөвлөгөөт ажлын явцын уулзалт 15 минут үргэжлүүлэх.
-Тухайн төлөвлөгөөт ажил дууссан эсэх ажлуудыг дүгнэх уулзалт 2 цагаас хэтрэхгүй үргэлжлэх.
-Хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэн одоо үетэйгээ харьцуулж ирээдүйд хийх төлөвлөгөөгөө сайжруулан гаргах уулзалт 3 цагаас хэтрэхгүй явуулах нь төслийн мэргэжилтэн өөрчлөлт засваруудыг дараагийн спринт төлөвлөгөөний уулзалт эхлэхээс өмнө нэн чухлаар нь эрэмбэлж жагсаахад гол түлхэц болно.
-Баг болон sprint-ын зорилгыг тодорхойлох чухал уулзалтыг 2 долоо хоногт 4 цагаас хэтрэхгүй хийх.
-Өдөр бүрийн төлөвлөгөөт ажлын явцын уулзалт 15 минут үргэжлүүлэх.
-Тухайн төлөвлөгөөт ажил дууссан эсэх ажлуудыг дүгнэх уулзалт 2 цагаас хэтрэхгүй үргэлжлэх.
-Хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэн одоо үетэйгээ харьцуулж ирээдүйд хийх төлөвлөгөөгөө сайжруулан гаргах уулзалт 3 цагаас хэтрэхгүй явуулах нь төслийн мэргэжилтэн өөрчлөлт засваруудыг дараагийн спринт төлөвлөгөөний уулзалт эхлэхээс өмнө нэн чухлаар нь эрэмбэлж жагсаахад гол түлхэц болно.
-Скрамын уулзалтаар sprint-ын зорилгыг тодорхойлох чухал уулзалтыг 2 долоо хоногт 4 цагаас хэтрэхгүй хийх.
-Өдөр бүрийн төлөвлөгөөт ажлын явцын уулзалт 15 минут үргэжлүүлэх.
-Тухайн төлөвлөгөөт ажил дууссан эсэх ажлуудыг дүгнэх уулзалт 2 цагаас хэтрэхгүй үргэлжлэх.
-Хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэн одоо үетэйгээ харьцуулж ирээдүйд хийх төлөвлөгөөгөө сайжруулан гаргах уулзалт 3 цагаас хэтрэхгүй явуулах нь төслийн мэргэжилтэн өөрчлөлт засваруудыг дараагийн спринт төлөвлөгөөний уулзалт эхлэхээс өмнө нэн чухлаар нь эрэмбэлж жагсаахад гол түлхэц болно.
Баярлалаа багшаа
Скрам уулзалт:
Энэ нь төслийн ажлыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх төдийгүй уулзалтын давтамжийг байнгын тогтмол байлгах аргачлал юм.
1. Төслийн багийнхны ажлын гүйцэтгэлийг сайжруулах, зорилго, зорилтоо тодорхойлох эхний уулзалт юм. 2 долоо хоногт 4 цаг байхад хангалттай.
2. Уулзалтыг өдөр бүр хийж болдог. Үргэлжлэх хугацаа 15 минут байхад хангалттай. Төслийн багийнхан уулзалтаар өмнөх хийсэн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх, олж харах, цаашид юу сайжруулвал дээр болохгэх мэтчилэн чиглэл, арга барилаа олж авдаг. Уулзалтанд төслийн багийн ахлагч оролцохгүй байсан ч багийн гишүүд уулзалтыг хийж байдаг.
3. Төслийн багийн ажлын үйл явц, үе шат дуусахаас өмнө нь уулзалтыг хийх бөгөөд үргэлжлэх хугацаа 2 цаг орчим байж болдог. Уулзалтанд төслийн багийн удирдлага, мэргэжилтэнүүд, оролцогч талууд байж хийгдэж буй ажлуудад дүгнэлт хийж, ирээдүйд хийгдэх ажлын зүг чиг гаргалгааг гаргадаг.
4. Уулзалтанд төслийн багийн удирдлага, мэргэжилтнүүд, багийн гишүүд бүгд оролцож өмнөх хийсэн ажлаа дүгнэж, одоо байгаа цаг үе, орчин нөхцөл байдалтай тохируулан, цаашид юуг хөгжүүлэх аргачлалаа олж авдаг. Үргэлжлэх хугацаа 3 цаг байж болно.
5. Үйл ажиллагаа сэргээх уулзалт нь оролцогч тал, удирдлагаас өгсөн заавар зөвлөмжийг өөрчлөхгүй ажиллахыг сануулах, хянах бөгөөд жижиг, том засварын ажлуудыг төслийн ажлын утга санааг алдагдагдуулахгүйгээр нэмэлт хувилбар, хэсэг байдлаар оруулж өгөхөөр тусгаж болдог. Эцэст нь төслийн удирдлага дараагийн уулзалтанд бэлтгэж, өөрчлөлтүүдийн жагсаалт гарган эрэмбэлэж өгнө.
Ажлын төлөвлөгөөг богино хугацаанд гаргаж, үр дүнг ч мөн адил богино хугацаанд багаараа дүгнэх нь алдаа багатай, үр дүн өндөртэй ажиллахын үндэс болдог гэж ойлголоо
Төслийн багт орж ажилламаар санагдчихлаа.
Ажлын уулзалт болон төлөвлөгөөг оновчтой хугацаанаас хэтрүүлэхгүй байх мөн дүгнэлт заавал хийх нь маш чухал юм байна.
Хийж байгаа ажлынхаа үр дүн, ач холбогдол, саад бэрхшээл, цаашид анхаарах, сайжруулах зүйлсээ байнгын эргэх холбоотойгоор нээлттэй ярилцаж, жагсаалтаа гарган, сайжруулалтыг төлөвлөгөөндөө тусгах зэрэг чухал ажлуудаа уулзалтаар ярилцаж, дүгнэж явах нь чухал юм байна.
Аливаа ажил төсөл амжилттай явагдахад багаараа ярилцаж хамтран шийдэх нь чухал бөгөөд бусаддаа ажлаа тайлагнах, санал зөвлөгөө авах, дүгнэх, өөрчлөлт хийх зэргийг багийн байнгын бөгөөд тогтмол мөн тодорхой хугацаанд зааж хийх уулзалтуудаар үр дүнтэй ажиллаж зорилгодоо хүрдэг гэж ойлгож байна. Харин хурлын зорилгоороо ялгаатай байдаг, цаг хугацаааны хэмжүүр ч өөр байдгийг мэдлээ.
1. Спринт төлөвлөлт нь багийнхан хамтдаа бизнесийн хамгийн чухал зүйлс, болох зорилго зорилтуудыг тодорхойлдог ба 14 хоногт нийт 4 цаг байхад болно.
2. Өдөр тутмын скрам уулзалт нь тодорхой цагт, ажил эхлэхээс өмнө бие биедээ ажлын явцаа тайлагнах хурал бөгөөд 15 минут байхад хангалттай.
3. Спринт дүгнэлт хийх уулзалтыг зохион байгуулсны гол давуу тал нь ажлаа тайлагнаж, багийн бусад гишүүдээс санал дүгнэлт зөвлөгөө шүүмэ авах боломжуудыг хангаж, үйл ажиллагаагаа илүү сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг.
4. Спринт өнгөрснөө эргэж харсан уулзалт өнгөрсөн үйл явц, нөхцөл байдлыг эргэн харж өнөөгийн байдалтай харьцуулдаг ба 3 цагийн турш үргэлжилдэг.
5. Үйл ажиллагаа сэргээх уулзалт нь удирдлагын шаардлагыг яг хүссэнээр нь хийж чадаж байгаа эсэхийг дүгнэх, анхны санааг өөрчлөхгүй байх дээр анхаарч хийгдэх нь чухал. Хэрэв өөрчлөлт орохоор бол маш цэгцтэй төлөвлөж, зорилтуудаа жагсаан бичиж дараагийн уулзалтаар тайлагнахад бэлэн болгох.