Loading...

Стив Жобс Мөрөөдлөөрөө амьдар

Стив жобс “Мөрөөдлөөрөө амьдар”-г бидэнд захисан. №4

Мөрөөдлөөрөө амьдар

‘Stay Hungry Stay Foolish’ Өлөн бай Тэнэг бай

Стив жобс Мөрөөдлөөрөө амьдар

Бага зэрэг буруу орчуулсан бол хүлцэл өчье. Бид энэ удаагийн түүх намтраар Стив Жобсыг онцолж танилцуулж байна.

Аpple компанийг үүсгэн байгуулагч Стив жобс 1955 онд төрсөн. Тэрээр ихээхэн этгээд зан төлөвтэй хүн байсныг бүгд л мэддэг. Рид коллежид орсон боловч эхний улиралдаа суугаад л гарсан нь “амьдралдаа гаргасан хамгийн том зөв шийдвэр” хэмээн тэрээр хэлж байсан удаатай.

Тэрээр Hewlett – Packard компани дээр хэсэг ажиллаж байхдаа Стивен Возняктай тааралдсанаар тэдний дэлхийг өөрчлөх алхмууд эхэлсэн гэж хэлж болно. Ингээд тэдний бизнесийн гараа Стивийн гэрийн гражнаас эхэлсэн ба хамгийн анхны хамтын бүтээл ХӨХ ХАЙРЦАГ нэртэй дамжуулагч байсан ч тэд энэ дээрээ төвлөрөөгүй. Тэд харин хоёр бүтээл дээрээ хамтран ажиллаж анхны компьютерийн ажлаа эхлүүлцгээсэн юм.

Ингээд тэд 1976 онд Apple компанийг үүсгэн байгуулж анхны захиалга болох 50 компьютерийн ажлаа амжилттай хийснээр амжилтын гараа нь эхэлсэн юм. Ингээд тэд жил хагасын дараа Apple II ыг гаргаснаар хөрөнгө оруулалт авч 1980 он гэхэд Үндэсний үйлдвэрлэгчдийн түвшинд хүрсэн хурдацтай хөгжиж байгаа компаниар тодорцгоож залуу баяжууд шинээр төрөн гарцгаалаа.

Гэсэн ч маш богино хугацаанд амжилтанд хүрсэн Стив жобс LISA нэртэй компьютерийн төсөл дээр ганцаарчлан ажиллаж алдагдал хүлээснээр компаниасаа хөөгдсөн түүх нь түүнийг улам хурцалсан үйл явдал болсон гэж дүгнэдэг. Мэдээж амьдралд нь эргэлт авчирахад нөлөөлсөн нэгэн хүнийг тэрээр хэзээ ч мартаагүй билээ. Apple компанид гуйж, арай гэж урилгаар авчирсан Pepsi Co-гийн захиралтайгаа зан төлөвөөрөө тохироогүйгээс болж халагдсан ч гэж яриа байдаг. Үнэндээ ийм зүйл болсон. Харамсалтай энэ нь өнөөдрийн MAC-ын өвөг дээдэс компьютер нь түүнийг ажилгүй болгож орхисон ч түүнийг дэлхийд дахин хоёр гайхалтай компани төрүүлсэн юм. Энэ бол PIXAR болон NEXT юм.

Энэ бол түүний гайхалтай эхлүүллүүдийн товчхон сонирхолтой эхлэл байлаа.

Стив жобсын амьдралын гол филосифи ганц олдох энэ хувь заяандаа “Мөрөөдлөөрөө амьдрах” байсан юм.

Стив жобс Мөрөөдлөөрөө амьдар
Стив жобс мөрөөдлөөрөө амьдар

Таны амьдрал хязгаартай. Бусдын хүслээр биш мөрөөдлөөрөө амьдар Стив Жобс

your time is limited, so don’t waste it living someone else’s life

Энэ хүний хамгийн алдартай илтгэлээс сонирхуулъя.

Стив жобс мөрөөдлөөрөө амьдар
Стив жобс Мөрөөдлөөрөө амьдар

Мөрөөдлөөрөө амьдарсан Стив Жобсын олон нийтийн өмнө гарсан хамгийн сүүлийн илтгэл байсан юм.

Хариулт үлдээх

error: Баярлалаа,