Loading...

Blog

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

дижитал маркетинг гэж юу вэ?

Дижитал маркетинг гэж юу вэ?Уламжлалт зах зээл дээр бид өөрсдийн бизнест зориулан маркетингийн төлөвлөгөө гаргадаг.Харин хувь хүн бол тэр болгон маркетингийн төлөвлөгөө гаргахгүй өдийг хүртэл орлогоо олоод болоод ирсэн.

Гэхдээ энэ удаад хувь хүмүүст нилээн өндөр шаардлага болж, бараг анх удаа маркетингийн төлөвлөгөө хийх нөхцөл байдлын талаар бичих гэж байна.

УЧИР нь:

Та онлайн орчинд өөрийнхөө бизнесийг эхлүүлэх гэж байгаа бол, үргэлжлүүлэх гэж байгаа бол та ДИЖИТАЛ маркетингийн төлөвлөгөөг заавал бичих хэрэгтэй болно. ЗААВАЛ гэдэг нь маш их утга учиртай. Бичиж байгаа гол учир нь таны маркетингийн төлөвлөгөө:

  • контент бүтээхэд
  • сошиал медиа төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
  • сошиал сувгууд болох facebook, youtube, insagram, pinterest зэрэг дээр ажиллах
  • дээрх тухайн платформ дээр зар сурталчилгаа явуулахад
  • вэбсайтаа бүтээхэд
  • сайжруулахад
  • оновчтой болгоход
  • хайлтын систем оновчлол хийхэд
  • хайлтын системийн маркетинг хийхэд
  • маркетингийн бүрэн автомат чатбот угсрахад
  • урсгалаа хянах гэх мэт

таны онлайн орчинд хийж байгаа бүх зүйлд таны ДИЖИТАЛ маркетингийн төлөвлөгөө нөлөөлнө. Тэгэхээр ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ? гэдгийг хамтдаа мэдэж авцгаая

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
дижитал маркетинг гэж юу вэ?

Хэрвээ та ДИЖИТАЛ маркетингийн төлөвлөгөөгүй бол хийх ажил чинь тодорхойгүй, ямар суваг дээр ажиллах нь тодорхойгүй, яаж ажиллах нь тодорхойгүй, хийсэн ажил чинь үр дүнтэй эсэхийг мэдэхгүй, хийсэн ажлаа хэмжиж чадахгүй, маркетинггүй, борлуулалтгүй, эцэст нь та онлайн орчинд дэмий л хий эргэж, эцэстээ орлоггүй болно.

Энэ олон “-гүйг” маш энгийнээр тайлбарлъя.

Та эсвэл таны эргэн тойронд байгаа маш олон хүмүүс Facebook дээр PAGE эсвэл ГРУПП нээгээд бараг дэмий юм шиг санагдтал та өдөр бүр пост оруулж байгаа байх аа. Эсвэл бараг шал хэрэггүй юм болов уу? Би буруу хийгээд байгаа юм болов уу? Яагаад хүмүүс Like дарахгүй, Comment бичихгүй, Share хийхгүй, миний Live-г үзэхгүй байгаа юм бол гэж бодож байсан уу? Бусдынхыг өнгийж харахаар арай өөр байгаад байна гэх мэтчилэн харьцуулж эсвэл өөрийнхөө хийж байгаа үйлдлийг эргэцүүлэн нэг бодож л байсан байх. Та нөлөөлөгч биш бол энэ бол тодорхой л асуудал. Гэхдээ орчин үед онлайн орчинд ажиллаж байгаа нөлөөлөгч нар бүгд л технологийн орчинд тодорхой төлөвлөгөөтэй ажилладаг болсон гэдэг нь шууд л харагдаж байна.

Таны хувьд шалтгаан нь маш тодорхой. Би зөвхөн 10-г л дурьдъя.

  1. Та нөлөөлөгч шиг биш бол
  2. Та контентын зохиолоо зөв гаргаагүй бол
  3. Та постын дизайн дээрээ ажиллаж чадахгүй байгаа бол
  4. Та видео рекламаа хийж чадахгүй байгаа бол
  5. Зорилтот зах зээлээ хянах системгүй бол
  6. Тэдэнтэй түргэн шуурхай харилцаа холбоо тогтоох системгүй бол
  7. Имэйлээр тэдэнд мэдээлэл илгээдэггүй бол
  8. Хэрэглэгч таны онлайн дэлгүүрийг хайгаад олохгүй бол
  9. Та бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах аргачлалгүй бол
  10. Та борлуулалтын суваг ашигладаггүй бол та хүссэн борлуулалтаа хийж чадахгүй байгаа чинь маш тодорхой.

Дээрх 10 жишээ бол “энд тэнд” хэн нэгэнд шуудхан хэлэхэд ТИЙМ гэж хариулагдах зүйл. Хэрвээ та ч гэсэн ТИЙМ гэж хариулж байгаа бол дараах өгүүлбэрийг заавал 2 удаа уншаарай.

Энэ бүхний суурь нь ДИЖИТАЛ маркетингийн төлөвлөгөөгүй ажлаа эхлүүлснээс үүдэлтэй. Дахин уншаад, энэ өгүүлбэрийг “ЧИ” өөртөө хэлж үзээрэй.

Санал нэг байвал та дараах зүйлийг нухацтай уншаарай. Дижитал маркетингийн төлөвлөгөө гаргахад нилээн олон зүйлд ач холбогдол өгч, түүнийгээ платформ тус бүртэй хэрхэн уялдах байдлаар гаргадаг. Гэхдээ тэр бүгдийг цөөн хэдэн өгүүлбэрт хүчээр багтаан танд зөвлөе. Энэ нь танд жоохон ч гэсэн тус болно гэж найдаж байна.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ? гэдэгт хариултаа авахад туслах маш чухал асуултанд та хариулж үзээрэй.

  • Таны бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэнд зориулагдсан бэ? Та сонгосон хүмүүсээ мөн биш эсэхийг үнэлэх, тэдэнд хүрч ажиллаж чадаж байгаа үр дүнгээ хэмжих, та өөрийгөө болон тэднийг нийтэд нь хэрхэн хянах вэ?
  • Та юуг тэдэнд нийлүүлэх гэж байгаа вэ? Таны бүтээгдэхүүн үйлчилгээ чинь тэдэнд нийцэж байгаа эсэхийг хэрхэн хэмжих вэ? Бүтээгдэхүүн үйлчилгээ чинь худалдан авч, хэрэглэж байгаа хүмүүст юугаараа хэрэгтэй байгаа вэ? үр дүнг нь хэрхэн хэмжих вэ?
  • Таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэзээ тэдэнд хэрэгтэй байдаг вэ?, та хэзээ тэдэнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох ёстой, ямар үйлчлүүлэгч нь хэзээ таны бүтээгдэхүүнийг олж харах эсвэл худалдан авах ёстой вэ? та эдгээрийг хэрхэн үнэлж, үр дүнгээ хэрхэн хэмжиж, үйл ажиллагаагаа хэрхэн хянах вэ?
  • Таны үйлчлүүлэгч таниас яагаад бүтээгдэхүүн үйлчилгээг чинь худалдан авах ёстой вэ? тэд яагаад таниар үйлчлүүлэх ёстой гэж, та маш тодорхой ойлгомжтой энэ асуултанд хариулах хэрэгтэй.
  • Таны хариулт “хэрвээ” эсвэл “өөрөөр хэлбэл” гэж дахин тайлбарлагдаж байгаа бол та хариултаа илүү оновчтой болго. Мөн та хэрхэн амжилтаа хэмжих, хэрхэн үр дүнгээ хянах вэ?
  • Та болон таны үйлчлүүлэгч та хоёр хаана уулзах вэ? хаана борлуулалтаа хийх, худалдан авах гэх мэт солилцоогоо үүсгэх вэ? та хаана байрлах вэ? таны бүтээгдэхүүн үйлчилгээ хаана тэдэнд харагдах вэ? таны бүтээгдэхүүн үйлчилгээг хаанаас тэд олж харах вэ? та зөв байршсан эсэх ээ бүгдийг хэрхэн хэмжих вэ? үр дүнгээ хэрхэн хэмжих вэ, хэрхэн хянах вэ?..

гэх мэт бизнесийн хувьд стратеги, маркетингийн хувьд тактикиа боловсруулахад тань чухал асуултууд байх болно.

Та дижитал маркетингийг хэцүү гэж ойлгох хэрэггүй ч уламжлалт маркетингтай шууд хольж ойлгож болохгүй.

Учир нь дижитал маркетинг дээр бүх зүйл буюу таны хийсэн үйлдэл бүрийн үр дүн шууд мэдэгдэж, та түүнийг хянаж, хэмжих боломжтой байдаг. Тиймээс таны хийх үйлдэл бүр ойлгомжтой байх хэрэгтэй.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ? гэдэг сэдэвт танд таалагдсан бол share хийгээрэй.

Таныг дижитал маркетингийн цуврал 10 сургалтанд суралцахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 👇 доороос аваарай.

Энэ бол зүгээр сургалт биш. Таньд насан туршид чинь үлдэх бизнестээ хийсэн маш зөв шийдвэр гэдгийг баталдаг хөрөнгө оруулалт юм. Бид зүгээр яриад байдаггүй, хийж харуулна, өгч үлдээнэ. Гол нь хамтдаа хөгжье.


Та Цуврал №06 хичээлийг видео болон LIVE хэлбэрээр үзнэ.

#ДИЖИТАЛ_МАРКЕТИНГ #СУРГАЛТЫН_АГУУЛГА

0️⃣1️⃣ ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 👉 бүртгүүлэх

0️⃣2️⃣ КОНТЕНТ СТРАТЕГИ 👉 бүртгүүлэх

0️⃣3️⃣ СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ 👉 бүртгүүлэх

0️⃣4️⃣ СОШИАЛ МЕДИА СУРТАЛЧИЛГАА 👉 бүртгүүлэх

0️⃣5️⃣ ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛ 👉 бүртгүүлэх

0️⃣6️⃣ ВЭБСАЙТ ОНЛАЙН БИЗНЕС 👉 бүртгүүлэх

0️⃣7️⃣ ХАЙЛТЫН СИСТЕМИЙН МАРКЕТИНГ 👉 бүртгүүлэх

0️⃣8️⃣ ИМЭЙЛ МАРКЕТИНГ 👉 бүртгүүлэх

0️⃣9️⃣ ЧАТБОТ АВТОМАТЖУУЛАЛТ 👉 бүртгүүлэх

1️⃣0️⃣ БИЗНЕС ПЛАТФОРМ 👉 бүртгүүлэх

Сургалт тус бүр 1 сар үргэлжлэх ба та нэг төлбөрөөр бүгдийг суралцах болно.

#Төлбөр: 1 сая ₮

#Бонус: 12 сая ₮ үнэлгээ бүхий

🎁 Edu Grow бүх онлайн сургалтууд

🎁 Дижитал маркетингийн бүтэн 10 цуврал сургалтанд хамрагдах

🎁 Зурган болон видео контент бүтээгч платформ

🎁 Контентуудаа 1 дороос удирдах апп

🎁 Хагас автомат #чатбот

🎁 Имэйл автоматжуулалт

🎁 Борлуулалтаа удирдах #SalesFunnel

🎁 Файл менежментийн апп #БЭЛЭГЛЭХ болно.

Бүртгүүлэх болон мэдээлэл авах холбоос энд байна

#онлайн_сургалт

Edu Grow онлайн сургалт

ХОЛБОО БАРИХ УТАС: 99013745, 88946060

Хариулт үлдээх

error: Баярлалаа,