Select Page

Дижитал маркетер мэргэжилтэй болцгооё

Та маркетингийн мэргэжилтэн болохыг хүсэж байна уу?

Онлайн бизнесийн өрсөлдөөнд амжилт олохын тулд зөв стратеги, ур чадвар, хэрэгслүүд хэрэгтэй! Манай Дижитал Маркетер мэргэжлийн баримжаа олгох анхан шатны сургалт таныг маркетингийн мэргэжилтэн болгоно.

Төгс тохирно.

Анхлан суралцагч, Мэргэжлийн баримжаа олгох, мэргэжлийн гэрчилгээтэй

Хөрөнгө оруулах цаг боллоо!

Та 7 хоногт 60+ мин/өдөрт зарцуулж мэргэжлийн Дижитал Маркетер болоорой

VIP гишүүнчлэл.

24/7 шуурхай харилцаа, дэмжлэг, тусгай санал, онцгой санал

Дижитал Маркетер: 3

Шатны Хөтөлбөрийн газрын зураг

Таны маркетингийн ур чадварыг шат ахиулах хөтөч

Бүлэг 1

Энэ бүлгийг үзэж дууссанаар та дижитал платформуудыг үр дүнтэй ашиглаж, зорилтот хэрэглэгчидтэйгээ оновчтой харилцаж, борлуулалтаа өсгөхөд шаардлагатай суурь мэдлэг, ур чадваруудыг эзэмшинэ.

Энэ бүхэн таны маркетингийн аяллын эхлэл бөгөөд дараагийн бүлгүүдээр илүү гүнзгий мэдлэг, практик туршлагыг судлах боломжтой! 

Бүлэг 2

Та стратеги төлөвлөгөө боловсруулж, дата ашиглалтанд суурилсан маркетингийн шийдвэрүүд гаргах, хэрэглэгчийн туршлага болон брэндийн хүчийг нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадваруудыг эзэмшинэ.

Энэ нь таны маркетингийг зөвхөн үр дүнтэй төдийгүй мэргэжлийн түвшинд хүргэх дараагийн чухал алхам байх болно!

Бүлэг 3

Та дижитал маркетингийн автоматжуулалт, контент бүтээх ур чадвар, багаа үр дүнтэй удирдах менежментийн мэдлэгийг эзэмшиж, ажлаа илүү бүтээмжтэй, бүтээлчээр зохион байгуулах чадвартай болно.

Энэ бүхэн нь таны маркетингийн төгсгөл бус, илүү өндөр түвшинд хүрэх замналын үндэс суурь болно!

Онцолж борлуулах арга тодорхойлох
Энэхүү сургалт нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд ялгарах онцлог шинжийг тодорхойлох алхамуудыг заана. Та жишээн дээр ажиллаж, USP үүсгэх, турших, сайжруулах аргуудыг эзэмшинэ.

Эцсийн үр дүн:
Зах зээлд ялгарахуйц USP үүсгэж, маркетингийн стратеги тань шинэ түвшинд хүрэх болно.

Сошиал медиа маркетинг эхлүүлэх

Энэхүү сургалт нь Facebook, Instagram зэрэг платформд маркетинг эхлүүлэхэд шаардлагатай үндсэн үйл ажиллагаа, стратегийг заах зорилготой. Бодит төлөвлөгөө хэрэгжүүлснээр суралцагчид брэндээ үр дүнтэй хөгжүүлэх чадварыг эзэмшинэ.

Эцсийн үр дүн:
Та богино хугацаанд сошиал медиа маркетингийн суурь ур чадвар эзэмшиж, өөрийн бизнесийг үр дүнтэй хөгжүүлэх эхлэлийг тавина.

Контент маркетинг

Контент маркетингийн үндсийг суралцах, эхлүүлэх хүсэлтэй хүмүүст зориулсан бөгөөд практик үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу эхнээс нь амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.

Эцсийн үр дүн:
Та контент маркетингийн суурь стратегийг эхнээс нь хэрэгжүүлж, уншигчдыг татах, үнэнч хэрэглэгчдийг бий болгох ур чадварыг эзэмших болно.

Canva брэнд контент

Canva хэрэгслийг ашиглан энгийнээс мэргэжлийн түвшний брэнд контент бүтээх арга барилд суралцахад чиглэсэн. Та бүтээгдэхүүний постер, баннер, зар сурталчилгааны дизайныг өөрөө бэлтгэж, багийн гишүүдийн тусламжтайгаар сайжруулан, үр дүнтэй маркетингийн материал үүсгэх чадвартай болно.

Эцсийн үр дүн:
та Canva хэрэгслийг ашиглан мэргэжлийн түвшний брэнд контент бүтээх, маркетингийн материал үүсгэх үндсэн болон дэвшилтэт ур чадварыг эзэмшсэн байна.

Видео маркетинг

Эхнээсээ мэргэжлийн түвшинд видео контент бүтээх, маркетингийн стратегитай уялдуулан үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой. Та видеог төлөвлөхөөс эхлээд засварлах, байршуулах, үр дүнг хянах хүртэлх бүх үе шатыг суралцана.

Эцсийн үр дүн:
Та видео маркетингийн суурь ойлголтыг эзэмшиж, богино хугацаанд мэргэжлийн түвшний видео контент бүтээх чадвартай болно.

Инвидео брэнд контент бүтээх

Сошиал медиа контентод зориулсан богино видеог Инвидео платформыг ашиглан эхнээс нь бүтээж, эцсийн хувилбарыг байршуулах хүртэл бүх үе шатыг заах зорилготой. Та бүтээлч байдлаа хөгжүүлж, видео контент бүтээх чадвараа мэргэжлийн түвшинд ахиулах болно.

Эцсийн үр дүн:
Та богино видео бүтээхээс эхлээд маркетингийн стратегитай уялдуулан видеог үр дүнтэй байршуулах бүх үйл явцыг эзэмшсэн байна.

Блог маркетинг

Блог маркетингийн үндсэн ойлголтоос эхлэн түлхүүр үг судлах, үр дүнтэй нийтлэл бичих, SEO оновчлол хийх, уншигчдын оролцоог нэмэгдүүлэх бүх үе шатыг багтаасан. Та үр дүнтэй блог контент бүтээж, зах зээлд бүтээгдэхүүнээ хэрхэн амжилттай сурталчлах ур чадварт суралцана.

Эцсийн үр дүн:
Та блогоор дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээг үр дүнтэй сурталчлах, SEO-д нийцсэн контент бүтээх чадварыг эзэмшинэ.

Имэйл маркетинг

Имэйл маркетингийн үндэс суурийг суралцагчдад ойлгуулж, анхны кампанит ажлыг төлөвлөхөөс эхлээд үр дүнг шинжлэх хүртэлх бүхий л шат дамжлагыг хамруулна. Та зорилтот хэрэглэгчдэд хүрэх үр дүнтэй имэйл маркетингийн стратегийг хэрхэн хэрэгжүүлэхээ сурч, илүү өндөр оролцоо бүхий кампанит ажил зохион байгуулах чадварыг эзэмшинэ.

Эцсийн үр дүн:
Та зорилтот хэрэглэгчдэд хандан, үр дүнтэй имэйл маркетингийн кампанит ажил зохион байгуулж, үр дүнг шинжлэх чадвартай болно.

Аффилайт маркетинг

Аффилайт маркетингийн үндсэн ойлголтуудыг суралцагчдад танилцуулж, бүтээгдэхүүний хөтөлбөрийг хэрхэн төлөвлөж, хамтрагч маркетеруудтай үр дүнтэй хамтран ажиллах арга замыг заахад чиглэгдсэн. Та аффилайт платформыг тохируулах, маркетеруудыг сургах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай бүх ур чадварыг эзэмшинэ.

Эцсийн үр дүн:
Та аффилайт маркетингийн хөтөлбөрийг эхлүүлж, маркетеруудтай үр дүнтэй хамтран ажиллах, борлуулалтыг нэмэгдүүлэх бүх ур чадварыг эзэмшинэ.

Дижитал маркетинг төлөвлөгөө

Олон сувгийг хамарсан дижитал маркетингийн төлөвлөгөөг эхнээс нь боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг шинжлэх чадварыг суралцагчдад эзэмшүүлэх зорилготой. Та зорилго тодорхойлохоос эхлээд кампанит ажлыг амжилттай хэрэгжүүлэх бүх үе шатыг суралцана.

Эцсийн үр дүн:
Та олон сувгийг хамарсан дижитал маркетингийн төлөвлөгөө гаргаж, кампанит ажлыг амжилттай хэрэгжүүлэх, үр дүнг хянаж сайжруулах чадвартай болно.

Google Ads

Google Ads платформ ашиглан кампанит ажлыг эхнээс нь төлөвлөх, үүсгэх, оновчлох, өргөжүүлэх чадварыг суралцагчдад эзэмшүүлэхэд зориулагдсан. Та үр дүнтэй зар сурталчилгааны стратегийг хэрэгжүүлж, борлуулалт, хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх аргачлалыг суралцана.

Эцсийн үр дүн:
та Google Ads платформыг мэргэжлийн түвшинд ашиглах, борлуулалт, хандалтыг нэмэгдүүлэх үр дүнтэй кампанит ажил зохион байгуулах чадвартай болно.

Дижитал маркетинг төлөвлөгөө

Хэрэглэгчийн туршлагад суурилсан маркетингийн шийдлүүдийг хөгжүүлэх, худалдан авалтын процессыг хялбарчлах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Та судалгаанаас эхлэн прототип үүсгэж, шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлэх хүртэлх бүх үе шатыг суралцана.

Эцсийн үр дүн:
Та хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн UX шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай болно.

SEO маркетинг

Вэбсайт болон контентыг хайлтын системд оновчлох суурь ойлголт, хэрэгжүүлэлтийн үе шатуудыг суралцагчдад заахад чиглэгдсэн. Та түлхүүр үгсийн судалгаа хийхээс эхлээд техникийн SEO сайжруулалт, backlink стратеги хэрэгжүүлэх, үр дүнг хянах ур чадварыг эзэмшинэ.

Эцсийн үр дүн:
Та SEO маркетингийн суурь ойлголт, хэрэгжүүлэлтийн бүх үе шатанд мэргэжлийн ур чадвар эзэмшиж, вэбсайтын хайлтын системийн байр суурийг сайжруулж, хандалтыг нэмэгдүүлэхэд бэлэн болно.

Брэнд аудит

Кампанит ажлын явцад брэндийн дүр төрх, контент, хэрэглэгчдийн оролцоог гүнзгий үнэлж, сайжруулах төлөвлөгөө боловсруулахад чиглэгдсэн. Та брэндийн KPI-уудыг дүгнэх, өрсөлдөгчдийн судалгаа хийх, хэрэглэгчдийн хүлээлтийг тодорхойлох зэрэг үйл явцыг алхам алхмаар суралцана..

Эцсийн үр дүн:
Та брэндийн өнөөгийн байдалд бүрэн аудит хийж, сайжруулалтын стратегийг боловсруулах, дараагийн кампанит ажлын амжилтыг бататгах ур чадвартай болно.

Вэбсайт маркетинг

Вэбсайтын борлуулалтын стратеги боловсруулах, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, контентыг үр дүнтэй ашиглах замаар борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Та судалгаа, төлөвлөлтөөс эхлээд борлуулалтыг хянах хүртэл бүх үе шатыг суралцана.

Эцсийн үр дүн:
Та хэрэглэгчийн аяллын үе шат бүрийг ойлгож, хэрэглэгчдэд үнэ цэнэ өгч, борлуулалтад чиглэсэн стратеги боловсруулах чадвартай болно.

Хэрэглэгчийн аялал зураглах

Хэрэглэгчийн аяллын үе шатуудыг тодорхойлон, хэрэглэгчийн хэрэгцээ, зан төлөвт нийцсэн стратегийг боловсруулахад зориулагдсан. Та судалгаа хийхээс эхлээд зураглал үүсгэж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, борлуулалтыг нэмэгдүүлэх арга зүйг суралцана.

Эцсийн үр дүн:
Сургалтын төгсгөлд та олон сувгийг хамарсан дижитал маркетингийн төлөвлөгөө боловсруулж, кампанит ажлыг амжилттай хэрэгжүүлэх чадвартай болно.

Хэрэглэгчийн дата ашиглах

Хэрэглэгчийн дата цуглуулах, ангилах, анализ хийх, инсайт гаргаж, дата дээр тулгуурласан маркетингийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Та дата дээр үндэслэн илүү оновчтой, үр дүнтэй маркетингийн шийдлүүдийг хэрэгжүүлэх арга зүйг суралцана.

Эцсийн үр дүн:
Сургалтын төгсгөлд та олон сувгийг хамарсан дижитал маркетингийн төлөвлөгөө боловсруулж, кампанит ажлыг амжилттай хэрэгжүүлэх чадвартай болно.

Маркетинг, борлуулалтын автоматжуулалт

Чатбот ашиглан худалдан авалтын процессыг автоматжуулах, хэрэглэгчдийн асуултад хариулах, борлуулалтыг нэмэгдүүлэх ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Та Чатбот үүсгэх, ашиглах, сурталчилгаа хийх, үр дүнг хянах арга зүйг алхам алхмаар суралцана.

Эцсийн үр дүн:
Чатботийг мэргэжлийн түвшинд ашиглан борлуулалтын процессыг автоматжуулж, хэрэглэгчийн оролцоо болон борлуулалтыг үр дүнтэй нэмэгдүүлэх чадвартай болно.

Багийн менежментийг сайжруулах

Agile болон Scrum аргачлалыг кампанит ажлын багийн менежментэд хэрэгжүүлж, багийн гишүүдийн хамтын ажиллагаа, ажлын гүйцэтгэлийг сайжруулахад чиглэгдсэн. Сургалт нь Scrum зарчмуудаас эхлэн Sprint төлөвлөлт, хяналт, дүн шинжилгээ хийх хүртэл алхам бүрийг хамардаг.

Эцсийн үр дүн:
Та Agile Scrum аргачлалыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлж, кампанит ажлын багийн гишүүдийн үр бүтээмжийг нэмэгдүүлэх чадвартай болно.

Өдөр тутмын маркетингийн ажлын менежмент

Өдөр тутмын маркетингийн ажлуудыг үр ашигтай зохицуулах, ажлын урсгалыг оновчтой болгох, багийн гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, кампанит ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн.

Эцсийн үр дүн:
Та өдөр тутмын маркетингийн ажлуудыг мэргэжлийн түвшинд зохицуулж, багийн ажлын бүтээмжийг сайжруулж, кампанит ажлын үр дүнг нэмэгдүүлэх ур чадвар эзэмших болно.

Photoshop онлайн сургалт

Суурь мэдлэг олгохоос гадна дизайны мэргэжлийн түвшний ур чадварыг эзэмшүүлж, сошиал медиа контент, брэндийн материал, фото засварлалтыг чанартай гүйцэтгэх боломжийг олгоно.

Эцсийн үр дүн:
Та Photoshop програмыг бүрэн эзэмшиж, бүтээлч дизайныг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, хэрэглэгчийн хүсэл шаардлагыг хангах чадвартай болно.

Premiere Pro онлайн сургалт

Видео засварлах үндсэн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Суралцагчид програмын үндсэн функцуудыг ашиглаж, видео монтаж хийх, аудио засварлах, эхний төслөө амжилттай хэрэгжүүлэх аргачлалыг суралцана.

Эцсийн үр дүн:
 Та Premiere Pro програмыг ашиглан богино хэмжээний видеог бие даан бүтээх, энгийн монтаж хийх, аудио, текст нэмж, сошиал медиа болон бусад платформд нийцсэн форматаар экспортлох чадвартай болно.

Ai маркетинг

Хиймэл оюун ухаан (AI)-ыг ашиглан маркетингийн стратегийг сайжруулах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, автоматжуулалт болон хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх арга зүйг эзэмшүүлэх зорилготой.

Эцсийн үр дүн:
Та AI ашиглан маркетингийн бүх үе шатыг автоматжуулах, өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргах, илүү үр ашигтай кампанит ажил зохион байгуулах чадвартай болно.

Чатбот маркетинг

Чатбот ашиглан хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, худалдан авалтын процессыг автоматжуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх арга зүйг эзэмшүүлэхэд зориулагдсан.

Эцсийн үр дүн:
Та чатботыг мэргэжлийн түвшинд ашиглах, хэрэглэгчийн туршлага болон борлуулалтыг нэмэгдүүлэх чадвартай болно.