HTML сурахад энгийн текст засварлагч байхад л хангалттай.
Notepad эсвэл TextEdit ашиглан HTML сурах нь #
Веб хуудсыг мэргэжлийн HTML засварлагч ашиглан үүсгэж, өөрчилж болно. Гэсэн хэдий ч HTML сурахад бид Notepad (PC) эсвэл TextEdit (Mac) зэрэг энгийн текст засварлагчийг санал болгож байна. Энгийн текст засварлагч ашиглах нь HTML сурах сайн арга гэдэгт бид итгэдэг.
Notepad эсвэл TextEdit ашиглан анхны веб хуудсаа бүтээхийн тулд дараах алхмуудыг дагана уу.
Алхам 1: Notepad нээх (PC) #
Windows 8 болон түүнээс дээш хувилбар:Start Screen-ийг нээнэ үү (дэлгэцийн зүүн доод буланд байрлах цонхны тэмдэг). Notepad гэж бичнэ үү.
Windows 7 болон түүнээс өмнөх хувилбар:Start > Programs > Accessories > Notepad гэж нээнэ үү.
Алхам 1: TextEdit нээх (Mac) #
Finder > Applications > TextEdit гэж нээнэ үү.
Мөн програмыг файлуудыг зөв хадгалахын тулд зарим тохиргоог өөрчилнө үү. Preferences > Format хэсэгт “Plain Text“-ийг сонгоно уу.
Дараа нь “Open and Save” хэсэгт “Display HTML files as HTML code instead of formatted text” гэсэн нүдийг чагтална уу. Дараа нь код бичих шинэ баримт бичиг нээнэ үү.
Алхам 2: HTML бичих #
Дараах HTML кодыг Notepad руу бичих эсвэл хуулна уу:
Алхам 3: HTML хуудсыг хадгалах #
Файлыг компьютер дээрээ хадгална уу. Notepad цэснээс File > Save as гэж сонгоно уу. Файлыг “index.htm” гэж нэрлээд кодчиллыг (encoding) нь UTF-8 болгон тохируулна уу (энэ нь HTML файлд хамгийн тохиромжтой кодчилол юм).
Зөвлөмж: Та файлын өргөтгөлд .htm эсвэл .html -ийн аль алиныг нь ашиглаж болно. Ямар ч ялгаа байхгүй; энэ нь таны сонголт.
Алхам 4: HTML хуудсыг хөтөч дээрээ үзэх #
Хадгалсан HTML файлыг дуртай хөтөч дээрээ нээнэ үү (файл дээр хоёр товшино уу, эсвэл хулганы баруун товчийг дараад “Open with”-ийг сонгоно уу).
Үр дүн нь дараахтай төстэй харагдах болно:
W3Schools Онлайн Засварлагч буюу editor тай – “Try it Yourself Өөрөө туршаад үзэх” #
Манай үнэгүй онлайн засварлагчийн тусламжтайгаар та HTML кодыг засварлаж, үр дүнг нь хөтөч дээрээ харах боломжтой. Энэ бол кодыг хурдан туршиж үзэхийг хүссэн үед төгс хэрэгсэл юм. Мөн өнгөөр ялгах кодчилол болон кодыг хадгалах, бусадтай хуваалцах боломжтой:
Хэрхэн ажилладагийг харахын тулд “Өөрөө туршаад үзэх” товчийг дарна уу.
W3Schools Spaces #
Хэрэв та өөрийн веб сайтыг бүтээж, кодоо онлайн хадгалахыг хүсвэл W3Schools Spaces нэртэй манай үнэгүй веб сайт бүтээгчийг туршаад үзээрэй:
W3Schools Spaces
Танд хэрэгтэй бүх зүйл шууд хөтөч дээр байна.
[Одоо эхлүүлэх]
Хэрхэн ажилладаг вэ
- W3Schools-д нэгдэж – орон зай (space) үүсгэх
- Загвар сонгох – эсвэл тэгээс нь эхлүүлэх
- Кодыг шууд хөтөч дээрээ засварлах
- Веб хуудсаа дэлхий нийттэй хуваалцах
эх сурвалж w3schools.com
дэмжин ажилладаг code21 Бид өдөр бүр онлайнаар суралцдаг