Веб хуудас бүр хуудасны утга учрыг тодорхойлсон хуудасны гарчигтай байх ёстой.
Title Элемент #
<title> элемент нь таны хуудсанд гарчиг нэмнэ:
Жишээ
HTML
<!DOCTYPE html>
<html>
<head>
<title>HTML Хичээл</title>
</head>
<body>
Баримт бичгийн агуулга......
</body>
</html>
Гарчиг нь хөтчийн гарчгийн мөрөнд харагдана:
Сайн Гарчиг гэж юу вэ? #
Гарчиг нь хуудасны агуулга болон утга учрыг тодорхойлох ёстой.
Хуудасны гарчиг нь хайлтын системийн оновчлолд (SEO) маш чухал юм. Хайлтын системийн алгоритмууд хайлтын үр дүнд хуудсуудыг жагсаах дарааллыг шийдэхдээ энэхүү текстийг ашигладаг.
<title> элемент нь:
- хөтчийн хэрэгслийн мөрөнд гарчгийг тодорхойлдог
- хуудсыг “favorites” (дуртай)-д нэмэх үед хуудасны гарчгийг өгдөг
- хайлтын системийн үр дүнд хуудасны гарчгийг харуулдаг
Тиймээс гарчгийг аль болох үнэн зөв, утга учиртай болгохыг хичээгээрэй!
HTML Title Шошго #
| Шошго | Тайлбар |
<title> | Баримт бичгийн гарчгийг тодорхойлно |
Боломжит бүх HTML шошгуудын жагсаалтыг манай HTML Шошгын Лавлахаас үзнэ үү.