Select Page

Скрам уулзалт болох Спринт төлөвлөгөөний уулзалт, Өдөр тутмын скрам уулзалт, Спринт үнэлэх уулзалт, үйл ажиллагаа сэргээх уулзалт,

Скрам үйл ажиллагаанууд нь програм хангамжийн хөгжүүлэлтийн явцад шаардлагагүй уулзалтуудыг багасгаж уулзалтуудын давтамжийг байнгын бөгөөд тогтмол байлгах зорилготой юм. Үйл ажиллагаа бүр өөрийн гэсэн цаг хугацааны хувьд хязгаарлалттай байх ба тухайн үйл ажиллагаанд зарцуулах хамгийн их цаг гэж өгөгдсөн байдаг. Скрам үйл ажиллагаанд дараах арга хэмжээнүүд багтана. Үүнд:

Спринт (The Sprint)

Скрамын гол ойлголт нь Спринт юм. Тухайн ажлуудыг багцлан 1 сар болон түүнээс бага хугацаанд үр дүнтэй хийж дуусгах ажлуудын цогц нийлбэрийг хэлнэ.

Ингэхийн тулд баг тодорхой зорилгоороо ялгаатай уулзалтуудыг зохион байгуулдаг.

  • Спринт төлөвлөгөө (Sprint Planning)
  • Өдөр тутмын скрам уулзалт (Daily Scrum)
  • Спринт үнэлэх уулзалт (Sprint Review)
  • Спринт эргэн сэргээх уулзалт (Sprint Retrospective)
  • Үйл ажиллагааг дахин боловсруулах уулзалт

1. Спринт төлөвлөлт (Sprint Planning)

Энэ уулзалтын давтамж бүр нь спринт бүрийн эхэнд явагддаг байх ёстой. Төслийн мэргэжилтэн болон Скрам багийнхан хамтдаа бизнесийн хамгийн чухал зүйлс, тухайн үед ажиллаж байгаа спринт дээр ажиллаж байгаа төслийн завсрын засварууд дээр шийдвэр гаргаж, спринтын асуудлыг бүхэлд нь сайжруулахад шийдвэр гаргана. Баг засвар ажлуудыг Спринтын даалгавар болгож, ажлыг өгөгдсөн хугацаанд тухайн даалгавруудад шаардлагатай хугацааг шийдвэрлэнэ. Уулзалтаар баг зорилго болон спринт зорилгуудыг тодорхойлдог. Спринтын зорилго нь ажлын талаар Мэргэжилтэн болон Скрам багийн хооронд хийгдсэн төслийн эцсийн цэг юм. Уулзалт бүр дээр Мэргэжилтэн нь заавал байх албагүй. Уулзалт хийхэд хамгийн тохиромжтой үе бол хоёр долоо хоногт нийлээд 4 цаг байхад хангалттай.

2. Өдөр тутмын скрам уулзалт (Daily Scrum)

Энэ уулзалтыг өдөр бүр болдог. Гэхдээ нэг тодорхой цагт, тухайн өдөр хийх ажлуудаа хийж эхлэхээс өмнө уг уулзалтыг зохион байгуулах ёстой. Үргэлжлэх хугацаа нь 15 минут хүртэл байхад хангалттай. Скрамын баг цугларч, өмнөх өдрийн ололт, амжилт, өнөөдрийг хүртэл юу хийх ёстой, хүлээгдэж буй шийдвэрлэх ёстой асуудлууд юу байгаа талаар ярилцах хэрэгтэй. Энэ уулзалтаар баг одоогийн Спринт даалгавар, спринтын шаталт болон тохиолдсон саад бэрхшээлүүдийг жагсаасан жагсаалтуудын талаар ярилцана. Спринт даалгавруудын жагсаалт гэдэг нь ажлыг спринт болгон хэсэгчилсэн ажлуудын жагсаалтуудаас бий болдог. Спринтын шаталтын хүснэгт нь ихэвчлэн скрам багийн цаашдын хөгжилд хүчтэй түлхэц болдог. Энэ графикаас багийн талаарх одоогийн төсөөлөл, хийх ёстой ажлууд болон гүйцэтгэсэн ажил зэрэг чухал мэдээллүүдийг харах боломжтой. Төслийн мэргэжилтэн нь энэ уулзалтанд заавал байх албагүй. Өдөр бүрийн скрам уулзалт нь багийн гишүүдийг дээд албан тушаалтандаа хийж байгаа ажлуудаа тайлагнах гэж хийдэггүй. Харин бие биедээ ажлын явцаа тайлагнадаг практик бөгөөд скрам аргачлалын гол онцлог юм.

3. Спринт дүгнэлт хийх уулзалт (Sprint Review)

Энэ бол скрам баг ажлын урсгалын үйл явцыг Мэргэжилтэн болон оролцогч талуудад тайлагнаж байгаа чухал мөч, үйл явц юм. Мэргэжилтэн нь DONE буюу Хийж дууссан төлөвийг болон дуусгаагүй, завсар дундын засвар хийгдэж байгаа PROCESSING даалгавруудыг талаар шийдвэр гаргаж, TO DO ирээдүйн спринт рүү шилжүүлнэ. Энэ уулзалтыг зохион байгуулсны гол давуу тал нь оролцогч талууд болон хэрэглэгчдийн дундах эргэх холбоо, санал дүгнэлт өгөх боломжуудыг хангаж, үйл ажиллагааны хөгжилд чухал нөлөө өгдөг. Эргэх холбоо нь ажилд цоо шинэ ойлголтуудыг завсрын засвар ажлаар нэмэгдэхдээ энэхүү шинэ засварууд нь өөр бусад идэвхитэй байгаа спринтүүдтэй хамт давхар нэгтгэгддэн нэг цул ажил болдог давуу талтай.

Тухайн спринт дуусах тутамд хамгийн ихдээ 2 цагийн уулзалтыг скрам багийн хэмжээнд хийгдсэн ажлуудаа дүгнэн ярилцах уулзалтыг давхар хийдэг. Ажлууд TO DO хэрхэн хийгдсэн, “Done” болсон эсэхийг нягтална.

4. Спринт өнгөрснөө эргэж харсан уулзалт (Sprint Retrospective)

Энэ нь Спринтыг дүгнэх болон дараагийн спринтыг төлөвлөх үед тохиолддог тухайн ажлын хөгжүүлэлтийн үе шат юм. Хоёр долоо хоног үргэлжилдэг спринтын хувьд, спринтын өнгөрсөн үйл явц, нөхцөл байдлыг эргэн харж өнөөгийн байдалтай харьцуулдаг энэхүү уулзалт нь ихэвчлэн 3 цагийн турш үргэлжилдэг. Спринт харьцуулалт хийх уулзалтын хуваарь гаргах, багийн гишүүдийг оролцуулах зэрэг нь скрам мастерын үүрэг байдаг. Энэ үе шат үргэлжлэх хугацааны турш баг сүүлийн спринт дэх өөрсдийн үр дүн болсон үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг. Хэлэлцүүлгийг хүмүүс, харилцаа холбоо, үйл явц, багаж хэрэгслийг хэрхэн сайжруулах талаар санал хүсэлтийг зайлшгүй оруулах хэрэгтэй. Дараагийн спринтын төлөвлөгөөг боловсруулж, санал болгож буй сайжруулалтыг төлөвлөгөөнд шингээдэг.

5. Үйл ажиллагаа сэргээх уулзалт

Спринтын үндсэн ойлголт, Спринтын үеэр удирдлагын шаардлага зэргийг өөрчлөхгүй байх нь чухал явдал юм. Тиймээс ажлын үйл ажиллгаан дах засврын засварууд нь хүчин чармайлтуудыг зөв оновчтой болгохын тулд хийгдэх нь чухал. Үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж болох томоохон өөрчлөлтийг багууд жижиглэн спринт хэсгүүдэд хуваан илүү тодорхой, ойлгомжтой болгон задлах замаар шийдвэрлэр гарцуудыг тодорхойлно. Төслийн мэргэжилтэн болон сонирхогч талуудад гаргасан санаа санаачлагыг шинэ хэрэглэгчийн түүх/user story хэсэгт багийн нэг хэсэг болгон бичиж болно. Эцэст нь төслийн мэргэжилтэн өөрчлөлт засваруудыг дараагийн спринт төлөвлөгөөний уулзалт эхлэхээс өмнө нэн чухлаар нь эрэмбэлж жагсаасан байх ёстой.