Select Page

Agile 12 тунхаг зарчим

1.“Бидний нэн тэргүүний зорилт бол үнэ цэнэ бүхий программ хангамжийг богино хугацаанд, тасралтгүй хүргэх замаар хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгах явдал юм.”

Энэ зарчмын гол уриа нь ҮНЭ ЦЭНИЙГ ХАМГИЙН ХУРДНААР ХҮРГЭХ.

Энэ үгний цаана авхаалж самбаатай болох томоохон алхмууд хийгдэж байдаг.

Жишээлбэл: Эмнэлгийн байгууллагууд хүнд нөхцөлд байгаа хүмүүст эм тариаг нийлүүлэхийн тулд программ хангамж ашиглан өвчтөнүүдийг цаг алдалгүйгээр зайнаас онлайнаар бүртгэж болох юм. Дараа нь үйлчилгээгээ цаг тухайд нь хүргэнэ. Мөн цаг захиалга нэмж, уулзалт товлох, цуцлах гэх мэт боломжуудыг ч давхар ашиглаж болох юм.

Та өөрийн компанидаа зориулж эсвэл үйлчлүүлэгчдээ зориулж бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээж бий болгож байгаагаас хамаарахгүйгээр гол үр дүнг хэн нэгэн хүлээж байдаг. Энэхүү гарах үр дүн нь хэсэг хугацаагаар хойшлогдоход үүнээс үүдээд хэрэглэгч амьдралын мөчлөг, ажлын урсгалд нэмэгдэх үнэ цэнийг хүлээх шаардлагатай тулгардаг. Эжайл нь хэрэглэгчдэд богино хугацаанд үнэ цэнийг хүргэж тогтмол үнэ цэнийн урсгалыг бий болгодог. Өөрөөр хэлбэл таны болон таны үйлчлүүлэгчийн амжилтыг нэмэгдүүлдэг. Энэ нь байнгын санал хүсэлтийг сонсох замаар бизнесийн үнэ цэнийг эртнээс тодорхой байлгаж, хамтын итгэлийг бий болгох тухай зарчим юм.

2.“Өөрчлөгдөж буй шаардлагуудыг, хөгжүүлэлтийн хожуу үед ирсэн ч бай байнга нээлттэй хүлээж авна. Эжайл процесс нь өөрчлөлтийг хэрэглэгчийн өрсөлдөх давуу талыг хангах чухал ач холбогдолтой гэж үздэг.”

Энэ зарчмын гол уриа нь ИЛҮҮ САЙНААР ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ.

Аливаа төсөлд өөрчлөлт гарах нь гарцаагүй. бизнес нь уян хатан технологи дээр үргэлж өсөн дэвждэг. Бид өөрчлөлтөнд дасан зохицох чадвартай байх ёстой учраас өөрчлөлтүүд гардаг.

Жишээлбэл: Хуучин хүн нэг бүр мэдээллийг эмчдээр очих эсвэл эмч хүн бүр дээр мэдээллийг хүргэхдээ очерлож хүлээн авдаг байсан. Вакцинжуулалтын апп дээр бид өвчтэй хүмүүсийг тодорхойлж чадаж болох юм. Тэдний байршлуудаар ангилж нэг цэг дээр бөөнд нь цаг товлож мэдээлэл хүргэж болно. Бидэнд үүнийг хурдан хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл хэрэгтэй.

Эжайлаар ажиллах үед уян хатан байдал маш чухал байдаг. Хурдан шаламгай хөдөлж, шаардлагатай үед өөрчлөгдөх чадвартай байх хэрэгтэй. Төлөвлөгөө хэд ч өөрчлөгдөж болно гэдгийг зөвшөөрөх нь чухал. Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх нь төслийн амжилтыг нэмэгдүүлнэ гэдэг нь л их чухал.

3. “Ажиллаж буй программ хангамжийг ойр ойрхон, хоёр долоо хоногоос хоёр сар хүртэл богино хугацаанд хүргэ.”Энэ зарчмын гол уриа нь САР БИШ ДОЛОО ХОНОГТ. Энэ зарчим нь хүргэх хугацааг илүү нарийн зааж өгдөг. Ердийн ажйал төслүүд 2-4 долоо хоног, заримдаа бүр богино хугацаанд давтагдах хугацаатай байдаг.

Үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ маш богино хугацаа, тодорхой давтамжтайгаар хүргэх нь чухал ач холбогдолтой. Энэ нь оролцогч талууд, тэр дундаа үйлчлүүлэгчдэд хөгжүүлэлтийн явцын талаар санал бодлоо ойр ойрхон илэрхийлэх боломжийг олгодог. Энэ богино хугацаа, давтамж ажайл баг буруу замаар хэт хол явахаас урьдчилан сэргийлдэг ашиг тустай.

4.“Захиалагч болон хөгжүүлэгчид төслийн туршид өдөр бүр хамтран ажиллах ёстой.”Энэ зарчмын гол уриа нь захиалагчийнхаа сайн түнш нь бол.

Бизнест идэвхитэй оролцоо, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх нь маш том асуудал. Ялангуяа ажайл төслүүд дээр. Ажайл багууд бизнес нь багийн нэг хэсэг гэгдийг ойлгох, өдөр бүр хамтран ажиллах ёстой байдаг. Хүн нь биш бизнес л мэддэг зарим зүйлүүд байдаг.

Жишээлбэл: бид нэг удаад хэдэн хүн программ руу нэвтрэх ёстойг түншүүдээсээ мэдэх шаардлагатай болдог. Технологийн дэд бүтцийг бий болгохын тулд энэ нь маш чухал.Бизнесийнхээ ирээдүйд хүлээгдэж буй ачааллыг гүйцээж чадахын тулд бид анхаарал хандуулах хэрэгтэй.

 Захиалагч бизнесийн хүмүүс болон хөгжүүлэгчид хоорондох үл ойлголцлоос сэргийлэх байнгын хамтын ажиллагаа нь итгэлцэл, ойлголтыг бий болгож, хөгжүүлэгчид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бий болгоход чухал ач холбогдолтой.

“Төслийг хэрэгжүүлэгч багийг урам зоригтой байлга. Тэдэнд шаардлагатай орчин, дэмжлэг үзүүлж, ажлаа хүссэнээрээ хийхэд нь итгээрэй”.  

Амжилттай эжайл багт бие биедээ итгэдэг байхаас гадна төслийн удирдагч, спонсоруудын итгэл маш чухал. Төслийн баг хүнд хэцүү төслүүдийг хэрэгжүүлэхэд эрх мэдэл, урам зоригтой байвал илүү сайн шийдлүүдийг бий болгодог.

5.“Төслийг хэрэгжүүлэгч багийг урам зоригтой байлга. Тэдэнд шаардлагатай орчин, дэмжлэг үзүүлж, ажлаа хүссэнээрээ хийхэд нь итгээрэй”. Энэ зарчмын гол уриа Багаа эрч хүчтэй байх нөхцлийг бүрдүүл.

Тэдэнд шаардлагатай орчинд, дэмжлэгийг өгч, ажлаа дуусгахад нь итгэх хэрэгтэй. Урам зориг ихтэй байгууд ид шидийн бүтээмжтэй байж чаддаг. Энэ нууц зүйл биш юм. Энэ үнэн зөвхөн ажайл багт ч биш бүх л багт хэрэгтэй.

Ажайл багууд богино хугацаанд үр дүн гаргахад эрч хүчээ зарцуулж чаддаг учраас тэд урам хугарах үед ямар их гарз хохирол учирдаг вэ гэдгийг бодитоор мэдэрсэн бизнесүүд шууд л мэддэг. Хохирол нь бодит зардлаар хэмжигддэг.

Тиймээс баг бүр эрч хүч энергийн түвшин өндөр байх ёстой.

Жишээлбэл: вакцинжуулалтын программыг үйлчлүүлэгчид 24х7 ашиглах боломжтой. Хэрэв амралтын үеүдээр цаг захиалгад асуудал гарвал багаас хэн орж ирээд засах вэ? багийн урам зориг өндөр биш бол багийн гишүүдээс амралтын үеэрээ өөрийнхөө сайн дураар үүнийг засах гэж хүсэхгүй л байх. Багийн урам зориг их биш бол таниас зардал бодитоор гарах л болно.

 Амжилттай эжайл багт бие биедээ итгэдэг байхаас гадна төслийн удирдагч, спонсоруудын итгэл маш чухал. Төслийн баг хүнд хэцүү төслүүдийг хэрэгжүүлэхэд эрх мэдэл, урам зоригтой байвал илүү сайн шийдлүүдийг бий болгодог.

6.“Хөгжүүлэлтийн багт эсвэл баг хооронд мэдээлэл дамжуулах хамгийн үр дүнтэй арга бол нүүр тулсан уулзалт юм.” Энэ зарчмын үндсэн уриа нь нээлттэй айдасгүй харилцаа.

Технологийн бүхий л дэвшлээс үл хамааран мэдээлэл дамжуулах хамгийн хурдан арга бол нүүр тулан ярилцах явдал юм. Энэ нь зөвхөн эрч хүчтэй ажайл багт ч биш бүх багуудад чухал юм. Ер нь л өдөр тутмын амьдрал түгээмэл үр дүнгээ өгдөг арга юм. Тиймээс ажайл багууд аль болох шууд харилцан яриаг идэвхижүүлэх арга замуудыг олсон байх ёстой. Энэ нь цагийн зөрүү, байршил зэрэг олон нөхцлүүдийг харгалзан үзэх нь маш чухал. Энэ бол багт тохиолддог асуудал сорилт болж өгдөг юм. Жишээлбэл: манай баг вакцинжуулалтын аппдаа зориулж багийн гишүүддээ зориулсан харилцан ярих боломжтой нууц өрөөг бий болгож өгсөн байдаг. Ингэснээр тэдний ажиллаж байгаа бизнесийн файл солилцох цаг хугацаанд алдагдал гардаггүй.

Нүүр тулсан харилцаа шиг үр дүнтэй харилцаа байдаггүй. Нүүр тулсан харилцаа нь биеийн хэлэмж, нүүрний хувирлыг олж харах боломжийг бидэнд олгодог бол цахим шуудан, чат, утас гэх мэт харилцааны үед энэ нь алдагддаг. Гэхдээ бид үргэлж нүүр тулан уулзаад байж чадахгүй. Уулзалтын хэлбэрээс үл хамааран харилцааны үр дүнтэй хэм хэмжээг бий болгох нь үр дүнтэй багуудын хувьд чухал юм.

7.”Ажилладаг програм хангамж бол төслийн гүйцэтгэлийн гол хэмжүүр юм.” 

Энэ зарчмын гол уриа нь үргэлж үзүүлж, харуулах боломжтой бай.

Ажил дээр төрөл бүрийн төслүүд зэрэгцэн явдаг. Тэгвэл төсөл бүр нь өөр өөр үе шатуудтай байдаг. Зарим нь шийдвэр гаргах, үйл явц эсвэл баримт бичгийн үе шат дээр явж байх гээд өөр өөр.

Хамгийн гол чухал үе шат бол танд үзүүлэх бүтээгдэхүүнтэй байх явдал юм.

Тиймээс бүтээгдэхүүн үйл явцыг тодорхойлох хамгийн найдвартай үзүүлэлт бол баг үнэхээр ахиц дэвшил гаргаж байгааг харуулах явдал юм.

Жишээлбэл: вакцинжуулалтыг үйлдвэрлэхийн тулд сурталчилж, хөрөнгө оруулалтаа авах үеийн цаг мөч бүрт ажайл баг ард талд нь бүтээгдэхүүнийг сайжруулсаар байдаг.

Ингээд эцэст нь бүтээгдэхүүнийг хийж дуусган танилцуулах бөгөөд спонсор, оролцогч талууд зөвшөөрвөл бид аль болох хурдан үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёстой.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх зөвшөөрөл авах хүртэлх бүх үйл явцыг бүх оролцогч талууд үйл явц бүрт нь ажайлын скрам мастерийн тусламжтайгаар харж чаддаг. Тиймээс танай ажайл багийг зөв чиглэлд явж байгаа гэдгийг цаг тухай бүрт нь харж баттай мэдээллээр хангагдаж байдаг.

Эжайл багуудад ажлыг утга учиртай дуусгахыг харуулах гол арга бол шийдлийн ажиллагааг оролцогч талуудад буюу шийдвэр гаргагчдад тодорхой харуулдаг байх явдал юм. Энэ үйл явц нь програм хангамжийн програмын нэг функциональ хэсэг нь байдаг. Програм хангамжийн бус төсөлд энэ нь хэрэглэгчид бэлэн болсон шийдлийг танилцуулж, санал хүсэлтийг сонсох гэсэн үг юм. Энэ нь уламжлалт төслийн удирдлагын үед төслийн баримт бичгүүдийн дагуу гүйцэтгэлийг хэмжихээс ялгаатай юм. Эжайл төслийн хувьд ашиглах боломжтой ажилладаг шийдэл хөгжүүлээгүй л бол багийн үйл ажиллагааны 80% нь хийгдсэн гэж хэлэх нь хангалтгүй юм.

8.“Эжайл процесс нь тогтвортой хөгжүүлэлтийг дэмждэг. Төслийн спонсор, хөгжүүлэгчид болон хэрэглэгчид тогтмол хурдтайгаар тасралтгүй төслийг хэрэгжүүлэх ёстой”. Энэ зарчмын уриа нь Үүнийг үргэлж тогтвортой байлга. Ажайл нь хүмүүст ихэвчлэн хурдан шаламгай гэсэн утгатай эндүүрэгддэг.

Гол зорилго нь тогвортой хэмнэл, ажиллах хурдыг бий болгоход оршдог. Гялс дуусгах тухай биш юм. Өөрөөр хэлбэл богино зайны уралдаан биш яг л марафон гүйхтэй адил юм. Ажайл багуудын burn out буюу толгойн өвчин болдоггүй, мөн үйл ажиллагаа бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахааргүй тийм хурдыг тогтоох ёстой.

Жишээлбэл: Манай вакцинжуулалтын сурталчилгааны төсөлд эцсийн хугацаа гэсэн цэг бий. Энэ нь бол нэг талаасаа шатаж дуусаж байгаа цаг хугацааны дарамт юм. Гэхдээ энэ хугацаанд хамгийн боломжтой тогтвортой хурдыг алдагдуулахгүйгээр аль болох их ажлыг байнгын давтамжтайгаар хүлээн авч чадах даацтай байх хэрэгтэй.

Хэт хурдан явах нь урт хугацаандаа хүмүүст дарамт шахалт, толгойн өвчин болж баг дотроосоо шатаж эхэлдэг. Эцэстээ маш том зардал, хохирол учруулах болно.

Тогтвортой боловч болгоомжтой хэмнэлийг хадгалах нь төслийн явцад алдаа гарахаас сэргийлнэ. Мөн та багаа хэт их эсвэл хэт бага ачаалалтай байлгахыг хэзээ ч хүсэхгүй. Нөгөө талаасаа ажил багатай баг залхаж, шинийг санаачлах бүтээлч байдлаа алдаж магадгүй юм. Эжайлын төгс хувилбар бол бол илүү цагаар ажиллах, ядрахаас зайлсхийж, багийнхаа хүчин чармайлтын тогтвортой хурдыг бий болгох явдал юм.

9.“Техникийн төгс ур чадвар, сайн загварчлалд байнга анхаарч байх нь эжайл буюу шаламгай байдлыг нэмэгдүүлдэг.” Энэ зарчмын уриа нь Чанарыг хэзээ ч бүү бууруул. Бид бүтээгдэхүүн бүтээхдээ түүнийг зөв барих ёстой. Бид бүтээгдэхүүн бүтээхдээ зөв зүйлийг барьж явах ёстой.Зөв загварчлах сэтгэлгээ , зөв техникийн архитектор, зөв дүрслэх сэтгэлгээ зэрэг нь маш чухал.

Багууд бүтээгдэхүүнээ дуусгах гэж яарахдаа эдгээр тал дээр анхаарал алдаж алдаа гаргадаг. Учир нь энэ бүхэн хамгийн эхэнд хийгддэг ажлыг ажлын эцсээр мартчихдаг байдал түгээмэл тохиолддог.

Дахин давтах бүрт ажайл багууд бүтээгдэхүүний дизайн, архитектурыг эргэн санаж, сайтар тунгаан бодох цаг гаргаж өгөх ёстой. Ингэж л энэ алдаанаас бид сэргийлж чадна. Үр дүнд нь гүйцэтгэл сайтай байж чадна.

Жишээлбэл: Вакцинжуулалтын программын төсөлд бид давталт бүрийн эхэнд дизайны брэйнсторм хийх дасгалыг хийдэг. Үүний нэгэн адил бид бүтээгдэхүүний чанарыг хэзээ ч алдагдуулахгүйгээр туршилтын орчинг бүрдүүлж ажилладаг.

Энэ зарчим нь баг хурдан ажиллаж байгаа учраас чанараа алддаг гэсэн үг биш. Төсөл боловсруулах үе шатанд чанар, дизайныг чухалчилснаар багийн авхаалж самбаа, үр ашиг, хурд нэмэгдэнэ. Баг нь сайн боловсруулсан шийдлийг гаргахад хэрэглэгчийн санал хүсэлт, шинэ мэдээлэлд хурдан хариу өгөх боломжтой. Гэсэн хэдий ч, хэрэв бүтээгдэхүүн чанар муутай бол өөрчлөлтийг хэрэгжүүлэх нь асуудалтай, төвөгтэй болж, бүхэл бүтэн багийг удаашруулах болно.

10.“Энгийн байдал – хийгдээгүй ажлын хэмжээг нэмэгдүүлэх урлаг – энэ бол маш чухал ойлголт”. 

Маш энгийн байлга.

Энгийн байдал нь олон давуут талтай боловч бид хийж буй ажил дээрээ энгийн байдлыг олж харах нь тийм ч хялбар байдаггүй.

Хэрэв бид асуудлаас энгийн байдлыг олж харж чадвал шаардлагагүй асуудлуудыг шийдэхээс зайлсхийх боломжтой.

Гол нь ажайл баг ажлаа хийх цаг хангалттай байх ёстой. Тэгвэл энгийн байдлуудыг илт олж харж чадвал ажлаа хийх цагийг өөрсөддөө бий болгож чадна.

Жишээ нь: Вак апп хувьд сүлжээнд холбогдоогүй алслагдсан бүс нутагт амьдардаг зарим хэрэглэгчид онлайнаар бүртгүүлж, дараа нь үндсэн системтэй нь хоршуулж болох оффлайн функ хэрэгтэй. Энэ нь хүргэхэд төвөгтэй функц байж болох юм. Гэхдээ огноо, товлолт зэрэг нь байнга уян хатан байдалтай өөрчлөгдөж байдаг. Илүү хялбар боломж бол ийм байдалд тусламжийн утас ажиллуулж, сүлжээгүй ч гэсэн бүртгүүлэх, захиалах тусламжийн утас руу залгах боломжтой. Энэ бол хамгийн энгийн бөгөөд ухаалаг цэвэр шийдэл юм.

Төслийн баг хэрэглэгч эсвэл бүтээгдэхүүний эзэмшигчийн тодорхой хүсэлт гаргаагүй нэмэлт функцуудыг хөгжүүлэхээс зайлсхийх ёстой.

11.“Хамгийн шилдэг архитектур, шаардлага, болон загвар нь бие даасан зохион байгуулалттай багаас үүсдэг.”Энэ зарчмын уриа нь Багт хүчтэй орчинг бүрдүүл.

Баг нь багуудыг ихэвчлэн төвөгтэй байдалд оруулдаг бөгөөд тэд техникийн архитектор, дизайны сонголт гэх мэт хийдэг бүх л зүйлдээ зөвшөөрөл авах шаардлагатай болгодог.

Багууд эдгээр шийдвэрийг бие даан гаргах чадвартай байдаг, учир нь тэд өдөр бүр бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаар амьсгалж амьдардаг учраас илүү энэ талаар мэдлэгтэй байдаг.

Бүтээгдэхүүнтэй хамт ажиллуулахыг зөвшөөрөх нь дээр. Бид багийнхандаа шийдвэр гаргах өндөр түвшний бие даасан байдлыг өгснөөр вакцинжуулалтын программын төсөл дээрээ зөв зүйлийг хүчирхэг байгаар гүйцэтгүүлж, ажлыг зохион байгуулж чаддаг болно.

 Багийн гишүүд хэрхэн ажиллах талаар менежер зааварлахгүйгээр гишүүд өөрсдийн ажлын үйл явц, ажлыг зохиох замаар ажлаа хийх боломжтой байх ёстой. Багийн гишүүд асуулт, санаа зовоосон асуудал эсвэл санал хүсэлтээ илэрхийлэх эрх мэдлийг мэдрэх ёстой.

12.“Төслийн баг хэрхэн илүү үр дүнтэй ажиллах талаар тодорхой давтамжтайгаар байнга эргэцүүлэн бодож, хэлэлцдэг байх,түүнийгээ цаашдын ажлын арга барилдаа нэвтрүүлдэг байх нь чухал.”

Энэ зарчмын уриа нь Тасралтгүй сайжруулалт.

Ажайл багийн төсөлтэй харьцах чухал талуудын нэг бол тасралтгүй сайжруулалт юм. Энэ нь байнга эргэн харж, хөгжүүлэх, сайжруулах үйл явцын тухай бодож шаардлагатай сайжруулалтыг хийх цаг гаргах гэсэн үг юм. Манай вак апп дүгнэлт уулзалт зэрэг давталт бүрийн эцэст уулзалтуудыг зохион байгуулж шаардлагатай сайжруулалтыг хийх ёстой үйл явцаа дүгнэж чаддаг. Энэ нь багийг чадавхижуулж, үйл явцыг аль болох үр дүнтэй, үр нөлөө ихтэй байлгаж чаддаг.

 Эжайл-д амжилт, бүтэлгүйтлээс суралцах нь тасралтгүй процесс гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Ямар ч баг төгс байдаггүй. Алдаа, сорилт, сорилт, ялалтууд байх болно. Багууд үйл ажиллагааныхаа эдгээр бүх талыг эргэцүүлэн бодох ёстой бөгөөд ингэснээр шаардлагатай сайжруулалтыг хийх боломжтой болно.