Скрам гурван тулгуур Ил тод байдал, Хяналт, Дасан зохицох
Ил тод байдал
Ил тод байдал гэдэг нь багууд мэдээллээ нээлттэй хуваалцаж, Бүх байдлаараа ил тод байна гэсэн үг. Энэ стандартыг тогтоодог учраас СКРАМ багийн бүх оролцогчид нийтлэг бас нэгдсэн ойлголттой болж чаддаг. Энэ нь ч маш чухал юм. Мэдээллийг нуун дарагдуулах эсвэл хамгаалах нь ихэвчлэн харилцаанд ан цав үүсгэдэг бөгөөд ийм нөхцлөөс үүссэн хохирлын зардал нь маш их байдаг.
Хяналт шалгалт.
Хяналт шалгалт гэдэг нь бүтээгдэхүү, түүнчлэн үйл явц зөв чиглэлд явж байгаа эсэхийг тогтмол шалгалт хийж баталгаажуулах явдал юм.
Дасан зохицох.
Дасан зохицох гэдэг нь шалгалтын үр дүнд үндэслэн багууд ажлыг хэвийн байдалд оруулах шаардлагатай зохион байгуулалтыг хийнэ гэсэн үг юм
Ид тод, нээлттэй, хяналттай, дасан зохицох гэсэг энэ 3 тулгуур багт болон төслийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал
Баярлалаа,
Мэдээллээ нээлттэй байлгах нь багийг цаашид өсөж дэвшихэд нь хамгийн чухал зүйл.
Мөн богино хугацаанд хяналт шалгалтыг байнга хийх үр дүнг сайжруулдаг гэж ойлголоо
Сайн уу, санал нэг байна.
Мэдээллээ ил тод байлгах дасан зохицох байнгын хянаж явах нь хамгийн гол тулах цэгүүд нь юм байна
🙂
Баг доторх хүмүүс хэн юу хийж байгааг нээлттэй мэдэж байх нь үл ойлголцлоос гарах эрсдлээс сэргийлж байдаг. Хяналт шалгалтын байнга хийж алдаатай юм хийж цаг алдахаас сэргийлнэ шалгалт гэхээр тухайн ажилтныг шалгах биш бүтээгдэхүүний чанар, ойлголтын зөрүү байгаа эсэхийг шалгана.
Баярлалаа,
Баг хамт олон нэгдсэн 1 ойлголттой байх хамгийн чухал. Харилцагчтай мөн адил хүлээлтэй нэгтгэх нь чухал юм.
Сайн уу, санал нэг байна.
Ил тод байдал, хяналт, дасан зохицол 3 нь plan do check >>> plan do check гэдэг шиг.
Хэн хаана ямар зүйл хийж байгаа нь нээлттэй байснаараа гарч болох бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.
Миний ойлголтоор plan do check >>> төлөвлөөд хийгээд хянаад алдаа дутагдал асуудал байвал төлөвлөгөөндөө дахин өөрчлөлт оруулж хийгээд хянаад явах гэдгээр зүйрлүүлж ойлголоо. БАЯРЛАЛАА
Сайн уу, амжилт
Мэдээллээ нээлттэй байлгах нь багийг цаашид өсөж дэвшихэд нь хамгийн чухал зүйл.
Мөн богино хугацаанд хяналт шалгалтыг байнга хийх үр дүнг сайжруулдаг гэж ойлголоо
Ил тод, нээлттэй, хяналтын дор алдаа, амжилтаа хянаж энэ бүгдийг байнга хийж дасан зохицох гэсэг энэ 3 тулгуур багт болон төслийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал байдаг.
Сайн уу, сургалтынхаа сэтгэгдлийг үлдээсэнд баярлалаа.
Мэдээллээ нээлттэй байлгах нь багийг цаашид өсөж дэвшихэд нь хамгийн чухал зүйл.
Мөн богино хугацаанд хяналт шалгалтыг байнга хийх үр дүнг сайжруулдаг гэж ойлголоо
Уг Тулгуур 3 зарчим дээр үндэслэн Scrum-н 5н үнэ цэнэ бий болдог учир баг дотроо бүх мэдээллээ ил тод байлгах, хяналт шалгалтыг тогтмол хийж баталгаажуулах, тухай бүрд нь зохион байгуулалтыг хийн ажлаа хэвийн явуулах явдал юм.
Скрамын гол төв нь тулгын гурван чулуу Ил тод байдал, Хяналт, Дасан зохицох энэ 3н уялдаа холбоогүйгээр цааш явахгүй.
Аливаа зүйлд тулах зүйл байх ёстой шиг Скрамын тулгын гурван чулуу багт байх ёстой соёл юм байна.
Аливаа зүйлд тулах зүйл байх ёстой шиг Скрамын тулгын гурван чулуу багт байх ёстой соёл юм байна.
Баг болон багийн гишүүд нэгдмэл ойлголттой, нэг чиглэлтэй, зөв зохион байгуулалттай байна гэдэг нь чухал 3 тулгуур юм байна.
Ямар нэгэн төслийг эхлүүлэхдээ төлөвлөлтөө маш сайн хийх хэрэгтэй юм байна. Шаардлагатай бүх ажлын жагсаалтыг гаргаж, жагсаалтын дагуу ажил хийгдэж байна уу, анхаарах, сайжруулах зүйл юу байна, одоогийн ажил хэр үр дүнтэй байгаа зэргээ уулзалтуудаа ярилцах хэрэгтэй. Гол нь уулзалт бүр дээр хийсэн ажил, хийх ажил, үр дүн, саад бэрхшээл, цаашид анхаарах, сайжруулах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж эрэмбэлээд, хийх ажлуудаа эзэнжүүлж, хариуцлагажуулж, гүйцэтгэлдээ анхаарч дүгнэж төлөвлөж, төсөл хэрэгжүүлж байгаа баг, оролцогч, захиалагч талууд байнгын эргэх холбоотой, тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ажиллах нь гүйцэтгэл сайтай, төсөл үр дүнтэй хэрэгжих юм байна гэж бодлоо.