Select Page

Scrum багийн бүтэц

Скрам багийн бүтэц

  • Product Owner буюу Мэргэжилтэн.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлийн талаар өндөр мэдлэгтэй мэргэжилтэн хүмүүсийг хэлнэ. Мэргжилтэн нь бүтээгдэхүүний алсын харааг тодорхойлоход чухал нөлөөтэй хүн. Ажлын гүйцэтгэл, бизнес, зах зээлийн ач холбогдол дээр бусдаа илүү анхаарч ажилладаг байх ёстой. Мөн баг болон ороцогч талуудын аль алинтай уулзаж холбогч гүүр нь байхаас гадна багийн зорилгыг алсын хараанд чиглүүлж, багаа урамшуулагч болох ёстой.

  • Scrum Master буюу Мастер.

Багийг ерөнхийд нь удирдан чиглүүлдэг, багт гарсан асуудлыг шийдвэрлэх чадвартай хүмүүсийг хэлнэ. Mастер нь скрамын үйл явц уулзалтуудыг удирдан зохион байгуулдаг. Мэргэжилтэй хамтарч дараагийн спринт эхлэхээс өмнө үйл ажиллагаанд шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг дэс дарааллын дагуу багт оруулах тал дээр хяналт тавина. Багийн гишүүдийн оролцоог хянаж багаа зохион байгуулах ажлыг хариуцна.

  • Scrum Team

Баг нь 5–7 гишүүнтэй байх нь тохиромжтой. Багийн гишүүд шинжээч, дизайнер, програмист, тестлэгч гэх мэт ялгаатай үүргүүдэд хуваагдалгүйгээр багаараа ажлаа гүйцэтгэхэд төвлөрдөг. Мөн багаараа давтамж бүрт гүйцэтгэх ажлуудыг төлөвлөдөг.