Хэнд тусалдаг вэ
Хувь хүнээс тогтворжсон бизнес хүртэл
Бид ганцаараа бүхнийг зүтгэж яваа хувь хүнээс эхлээд, олон салбартай тогтворжсон бизнес хүртэл бүх түвшний бизнес эрхлэгчдэд тусалдаг.
Хэмжээ, хэлбэр нь хамаагүй – зөвхөн өсөх хүсэлтэй байхад л хангалттай.
Хэрвээ та бизнесээ илүү ухаалгаар, системтэй, сэтгэл амар тайван өсгөхийг хүсдэг бол бид яг таны ард баттай алхах хамтрагч чинь байж чадна.
Тань шиг хүмүүс яагаад онцгой вэ, бид яагаад таньд хэрэгтэй вэ?
Та бол:
-
Ажил, амьдралаа зүгээр нэг “амьд анхан шатны” түвшинд биш, өөрийн бизнес, үнэ цэнэ дээр тулгуурласан амьдрал руу шилжүүлэхээр зорьж яваа хүн.
-
Өөрийн мэдлэг, олж авсан туршлага, хийж чадах бүтээгдэхүүнээр бусдын амьдралд бодит өөрчлөлт хийхийг хүсдэг хүн.
-
Гэхдээ стратеги, систем, маркетинг, тоо бодолт, татвар… гээд
“сошиал постоос өөр” бүх зүйл толгой өвтгөдөг байж болно.
Бидний хувьд:
Бид олон жил жижиг баг, жижиг компанийн түвшинд өөрсдөө явж,
Монголын зах зээл дээр туршиж, алдаж, суралцсан:
-
Маркетинг
-
Автоматжуулалт
-
Стратеги
-
Контент
-
Систем, засаглал
гэсэн “таны хийх дургүй, эсвэл завгүй” хэсгүүдийг идэвхтэйгээр сонирхдог хүмүүстэй баг.
Тиймээс:
Та бизнесээ бүтээж, хэрэглэгчдээ ойлгож, бүтээгдэхүүнээ сайжруулахад
төвлөрөх үед, бид стратеги → систем → контент → автоматжуулалт → өгөгдөл дээр чимээгүйхэн ажиллаж, таны бизнесийг тогтвортой өсгөх талд нь зүтгэдэг.
Бидний бүх үйлчилгээ, сургалт, зөвлөгөө нэг л зорилгод зориулсан:
Танд тайван, тогтвортой, ухаалаг өсөлт бий болгож өгөх.
Бид таныг ямар үе шатанд ч байсан дэмжинэ
Хувь хүн
“Би өөрөө хийж сурмаар байна. Гэхдээ яг ямар бүтцээр, яаж бизнес болгохоо сайн мэдэхгүй байна.”
-
Фриланс, ганц хүний бизнес, өөрөө бүхнийг хийдэг “owner-operator”-ууд
-
Орлого маань голчлон өөрийн цаг, хөдөлмөрөөс хамаарч байдаг хүмүүс
-
Хажуугаар нь туршиж байгаа онлайн бизнес, үйлчилгээ, сургалт, зөвлөгөөтэй хүмүүс
Бид энд:
-
Таныг аль түвшинд явааг (1.1–ээс 1.5 ын аль хэсэгт явааг) оношлоод
-
“Фриланс → Жижиг бизнес” рүү гарах анхны систем, анхны санал болгох үйлчилгээ, анхны автоматжуулалт-ыг хамт тавьж өгнө.
Жижиг баг
“2–3 хүн нийлээд явж байгаа ч, систем нь яг гэрэлгүй байшин шиг.”
-
Хоёр, гурван хүний баг, гэр бүлийн бизнес, түншлэл
-
Хүн бүр бүхнийг бага зэрэг хийдэг, үүрэг хуваарилалт тодорхой бус байдал
-
Ажлууд гайгүй яваа ч owner/бизнесийн эзэн шөнө орой хүртэл түймэр унтраадаг хэв маяг
Бид энд:
-
Багийн үүрэг, процесс, хяналтын суурийг тавьж
-
Маркетинг, борлуулалт, үйлчилгээний сувгуудаа зохион байгуулж
-
Танай багийг “жижиг компани руу үсрэхэд бэлэн” болгоход тусалдаг.
Жижиг компани
Компанийн статустай, багтай, үйл ажиллагаа тогтсон. Одоо жинхэнэ бизнес шиг ажиллуулмаар байна.”
-
ХХК / ТББ / албан ёсны бүтэцтэй компани
-
5–25 хүнтэй баг, 1–3 үндсэн бүтээгдэхүүн/үйлчилгээтэй
-
Орлого нэг түвшинд тогтсон, одоо ашиг, үр ашиг, брэнд-ийг бодож эхэлсэн үе
Бид энд:
-
Танай гол бүтээгдэхүүн, ашигтай үйлчилгээний портфолиог тодруулж
-
Брэнд, маркетинг, борлуулалт, үйлчилгээний хэрэглэгчийн аяллын зураглал/ customer journey-г картаар гаргаж
-
Дотоод үйл ажиллагааг онлайн систем + автоматжуулалт руу алхам алхмаар шилжүүлнэ.
Эрчимжсэн компани
“Өсөлт эхэлчихсэн. Одоо систем, баг, удирдлага энэ өсөлтийг даах ёстой.”
-
Сүүлийн жилүүдэд орлого, багын хэмжээ, салбарын тоо огцом өссөн
-
Хуучин системүүд ачааллаа даахаа больж, алдаа, хоцролт, шаталт гарч эхэлсэн
-
Дунд шатны менежмент, KPI, мэдээллийн систем, соёлын асуудал хурц болсон
Бид энд:
-
Өсөлт, тэлэлт хийхэд шаардлагатай гол процессуудыг тодорхойлж,
-
Байршил, баг хоорондын харилцааг систем, дүрэм, тайлантай нь холбож
-
Эзэн/Owner-г “өглөө бүр түймэр унтраадаг хүн” биш, стратегийн удирдагч болгоход анхаардаг.
Тогтворжсон бизнес
“Бид олон жил ажиллалаа. Одоо яаж илүү үр ашигтай, илүү үнэ цэнэтэй, илүү тогтвортой болгох вэ?”
-
Олон жил тогтвортой ажилласан, салбартаа нэр хүндтэй бизнесүүд
-
Өсөлтийн хурд удааширсан ч зах зээл, баг, брэндийн суурьтай болсон
-
Одоо оновчлол, төрөлжилт, залгамж халаа, бизнесээс гарах гэх сэдвүүд ид яригдаж байгаа үе
Бид энд:
-
Ашиг, үр ашгийг нэмэх процесс, системийн оновчлол
-
Шинэ бүтээгдэхүүн, шинэ суваг, шинэ зах зээлийн туршилтын roadmap
-
Хүсвэл залгамж халаа, хөрөнгө оруулалт, бизнесийн гарах стратеги дээр зөвлөх, бэлтгэх ажлыг хамт хийнэ.
Таны бизнес аль түвшинд яваа вэ?
Тест бөглөөд бизнесийнхээ одоогийн шат, түвшинг тодорхойл.
Танд тохирох сургалт + үйлчилгээ + дараагийн 90 хоногийн зөвлөмж-ийг автоматаар санал болгоно.
Биднийг сонгох шалтгаанууд
Data-д суурилсан сайжруулалт хийдэг
“Дуртайгаа хийгээд” явах биш, пост, сурталчилгаа, юүлүүр бүрийн өгөгдлийг харж, A/B туршилтаар сайжруулдаг.
Системийн сэтгэлгээтэй
Маркетинг, борлуулалт, үйлчилгээ, сургалтыг тус тусдаа биш, нэг системийн урсгал гэж авч үзээд тэнд нь оновч хийдэг.
Автоматжуулалтыг бизнесийн хэлд хөрвүүлдэг
Маркетинг, борлуулалтын урсгал, өгөөш, сегмент гэх мэт техникийг жижиг бизнесийн эзэнд “энэ бол яг танай дэлгүүрийн борлуулалтын зөвлөх” гэдэг бодит жишээгээр тайлбарлаж өгдөг.