2021 – 2022 оны newsfeed шинэчлэлтийг маш сайн байсан гэж маркетингийн шинжээчид үзсэн. Тэгвэл энэ шинэчлэлтүүд нь тухайн үеэсээ л бизнесийн контент маркетингийн төлөвлөгөөнд шууд нөлөөлж түүний дагуу арга хэмжээнүүдийг авах гол шалтгаанууд нь байсан. Тэгвэл ямар контент илүү их хүнд хүрдэг байсан бэ? гэхээр
- Утга учиртай, мэдээлэл сайтай
- Үнэн зөв, бодит контент
- Аюулгүй
Энэ шинжүүдийг агуулсан контент бүтээвэл үүнийг facebook алгоритм шинжилж үзээд хүмүүсийн newsfeed дээр харагдуулахад зориулан эрэмбэлж байсан. Учир нь үүнийг маш сайн контент гэж үздэг. Яг л үүний дагуу контент маркетингиа хийхэд органик хандалт ямар ч төлбөртэй сурталчилгаагүйгээр сард 1 сая орчим REACH-д хүрсэн. Дээрх сигналууд ч ажиллаж байгааг баталсан. Манай туршлагыг харахыг хүсвэл https://link.grow.mn/facebookalgoritm2022 дээр дараарай.
Тэгвэл 2023 оноос facebook newsfeed биш facebook news болгож контентын илэрцэд нөлөөлдөг дээрх хүчин зүйлс буюу хайлтад өгдөг сигналыг бүхэлд нь өөрчиллөө.
- Хэн нийтэлж байгаа вэ?
- Ямар форматтай контент вэ?
- Хэний постонд илүү их ач холбогдол өгч байгаа вэ
гэдэг сигналуудыг хайлтын эрэмбийн гол хүчин зүйл болгосон.
Эдгээрийг та анзаарч постондоо анхаарвал таны постууд хайлтын эрэмбийн 1т харагддаг болно.
Тэгвэл энэ нь тийм ч сонин санагдахгүй байвал та анхаарлаа хандуулаарй.
Энэ бол таны бизнес хуудасны контент буюу таны пост бусдад харагдах ГОЛ ТОП шалгуур гэсэн үг.
Энэ шалгуур үзүүлэлт нь тухайн хэрэглэгчийг цөөн найдвартай эх сурвалжаас мэдээллээ харахад нь анхаардаг болгож байгаа гэж ойлгож болно.
Зөвхөн миний постыг л дагаад байвал миний постууд танд хамгийн түрүүнд харагддаг болно. Та ямар контент түлхүү үзнэ тийм форматтай контент танд харагдана. Та хэний постонд коммент үлдээнэ түүний постууд танд түрүүлж харагддаг болно. Сошиал SEO г бизнес талаас нь та ухаж ойлгож ашиглаарай.
Дахин сануулахад дээрх хүчин зүйл нь facebook алгоритмын органик хандалтаа ихэсгэх хүчин зүйлс.
Нөгөө талаас newsfeed дээр influencer, контест /giveaway/ зэрэг органик хандалт ихтэй постууд хүсээгүй үед ч танд харагдаж танд тухгүй мэдрэмж өгдөг, мөн төлбөртэй сурталчилгааг бут ниргэдэг байсан бол энэ бүхэнд facebook хязгаар өгсөн.
Мөн та influencer бол monetize бодлогын дагуу ажиллавал, контест маркетинг явуулах гэж байгаа бол facebook partner апп л ашиглавал дүрэм журам зөрчихгүй байхаар зохицуулж байна. Нэг ийм л зүйл шаарддаг болж байгаа. Хүсвэл таны контент ч facebook ээс төлбөр авах боломжтой/Монгол monetize д нь бас л ороогүй/. Энэ талаар https://link.grow.mn/newpageexperience постноос дэлгэрүүлж уншаарай.
Учир нь шинэ хувилбар буюу new page experience нь органик хандалтанд дээрх шалгуурыг хангасан байх, илүү их хүнд хүрэхийн тулд төлбөртэй сурталчилгааг ашиглахыг түлхүү санал болгодог хувилбар болсон. Туршиж үзлээ. Төлбөртэй сургалчилгаанд 8$ 65к хүнд хүрч байна. Үр дүнг эндээс https://link.grow.mn/8lowcost Мөн 28$ төлөөд 280к хүнд сурталчилгаа хүрч байна. Үр дүнг эндээс харж болно. https://link.grow.mn/28lowcost
Тэгэхээр одооноос эхлээд facebook контент төлөвлөгөөндөө анхаарч эхлээрэй.