Select Page

1.Үйл явц болон багаж хэрэгслээс илүүтэй хүмүүс хоорондын харилцааг илүү чухалчилдаг.

Иймээс Үйл явц болон багаж хэрэгслүүд нь хүмүүс хооронд харилцаанд байдаг хүнд суртал дарамт зэрэг саад болох зүйлийг учруулахыг зөвшөөрөх ёсгүй.

2.Бичиг баримтуудаас илүү ажилладаг программыг чухалчилдаг.

Бүтээгдэхүүний эсвэл үйл ажиллагааны талаарх иж бүрэн баримт бичигтэй байх нь маш чухал ч үүнээс илүү ажилладаг программыг чухалчилдаг. Баримт бичгүүдийг хувьд дагаж мөрдөхгүйгээр бүтээгдэхүүн эсвэл ажил үүргээ амжилттай явуулж дуусгах боломжгүй. Учир нь энэхүү баримт бичиг нь тухайн үйл явц, бүтээгдэхүүнийг бий болгох явцад нөлөө үзүүлдэг байдлаараа л үнэ цэнэтэй. Үүнийг дагаж мөрдөхгүй бол ямар ч үнэ цэнэгүй хэрэггүй зүйл болно.

3.Төлөвлөгөөний дагуу ажиллах нь зайлшгүй ч өөрчлөлтийг дэмжинэ.

Төлөвлөлт нь маш чухал бөгөөд та хэзээ ч төлөвлөгөөгүйгээр төслийг эхлүүлэх ёсгүй. Харин төлөвлөлтийн дагуу явж байгаа ажилд өөрчлөлт гарах нь асуудалгүй. Өөрчлөлт гарсан даруйд танай ажайл баг хариу үйлдэл үзүүлэх нь төлөвлөгөөг ягштал дагаж мөрдөхөөсөө илүү үнэ цэнэтэй гэж бодох хэрэгтэй.

4. Гэрээ хэлэлцлээс илүү хамтын ажиллагааг үнэлнэ.

Ажлыг гүйцэтгэхдээ маш хатуу чанд сэтгэлзүйтэй гарын үсэг зурж эхлүүлэх нь маш чухал. Гэхдээ энд анхаарах зүйл нь хамтран ажиллаж байгаа хүмүүстэй ажайл баг болж байгаа бол тэдний хамтын ажиллагааг илүү үнэ цэнэтэй байлгахад анхаарах нь чухал. Тиймээс гэрээний хэлэлцлээс илүү харилцагчдын хамтын ажиллагаа үнэ цэнэтэй. Тэдний оролцоог идэвхитэй байдлыг хангахын зэрэгцээ маш сайн гэрээ байгуулан хамтран ажлаарай.

Эжайл мэргэжилтнүүд төслийг бүтээмж өндөртэй, хамгийн үр дүнтэй хэрэгжүүлж, эжайлын бүх л давуу талыг бий болгоход эдгээр дөрвөн үнэ цэнийг багийн гишүүн бүр ойлгож, баримталж ажиллах нь чухал гэж тодорхойлдог.